2010
Сүнслэг байдлаа нэмэгдүүл
2010 оны Зургадугаар сар


Сайн мэдээ миний амьдралд

Сүнслэг байдлаа нэмэгдүүл

Сүмийн залуу насанд хүрэгчид Ахлагч Давид A.Беднарын 2009 оны тавдугаар сард “Юмсыг байгаагаар нь” сэдэвт галын дэргэдэх ярилцлагад (энэ дугаарын 22-р хуудас дахь) өөрсдийн компьютер, гар утас болон бусад технологийн ашиглалтанд дүгнэлт хийн, хариулав. Энд захиаст дуулгавартай байснаар ирсэн өөрчлөлтүүд болон хүлээн авсан адислалуудын талаарх хүмүүсийн ярианаас танилцуулъя.

Гол хэрэгцээ

Хөгжим мэтийн зарим технологи эргэн тойронд юу болж байгааг анхаарах боломжгүй болгодог. Ахлагч Беднарын хэлсэн үг номлолд үйлчлэхээр бэлтгэж байгаа надад бусадтай илүү харилцаанд ороход суралцах хэрэгтэйг ойлгоход минь тусалсан. Хэдийгээр энэ нь зугаатай ч технологиос бага хамааралтай байх хэрэгтэйгээ би мэдэж байна. Номлогч болоод би Их Эзэний ажлыг хийхээрээ бусдад илүү анхаарал тавих хэрэгтэй болно.

Андрей Ховэй, Массачусетс, АНУ

Нөхөрлөл хүчирхэгжсэн нь

Ахлагч Беднарын захиас бичиг нь өчүүхэн мэт санагдан технологийг буруугаар ашигласнаас үүсэх заримдаа хөнгөн хандсан эсвэл бүр үл тоомсорлосон сөрөг нөлөөллийн тухай юм. Одоо би Сүнстэй хамт байхаас минь саатуулж байгаа аливаа зүйлээс зайлсхийж байх хэрэгтэйг ойлгосон. Жишээ нь: гар утсан дээрх хөдөлгөөнт банкны үйлчилгээнүүд гэх мэт зарим үйлдлүүд нь хялбархан бас эвтэйхэн. Гэсэн ч бусад үйлдлүүд нь ихэвчлэн цаг барсан, илүү чухал зүйлст анхаарах анхаарлыг маань сарниулсан байдаг.

Одоо би бусад электрон хэрэгслийг ашиглахын оронд найз нартайгаа, гэр бүлийнхэнтэйгээ 81биеэрээ уулахыг илүү эрхэмлэдэг болсон. Ингэснээр миний нөхөрлөл, харилцаа холбоо хүчирхэгжсэн. Би одоо амьдралд маань үнэхээр чухал зүйлүүдийнхээ төлөө бүр их талархалтай болсон.

Жэюунг Лий, Сөүл, Солонгос

Өөртөө өгсөн амлалт

Технологи ашиглах тал дээрээ дүгнэлт хийж, зарим технологи өдөр тутмын амьдралд маань хэтэрхий их орон зай эзэлж байгааг би анзаарсан. Би цагийг үнэлж, илүү ухаалаг ашиглах амлалтыг өөртөө өгсөн. Компьютер дээр сууж, нийтийн сүлжээнд орохын оронд би цагийг зохистой ном уншиж эсвэл өсөлт хөгжилд маань нэмэр болох шинэ ур чадвар суралцахад зарцуулах болно. Би цагийг хүмүүстэй нөхөрлөн, хамтдаа сайхан инээлдэхэд зориулахыг хичээнэ.

Рут Барила, Манила, Филиппин

Технологийн урхи

Би электроны инженер хүн, гар утасны бизнес эрхэлдэг юм. Тиймээс технологи миний өдөр тутмын амьдралын салшгүй хэсэг байсан. Интернет, видео тоглоом, электрон мэдээллийн хэрэгсэл ба тоног төхөөрөмжүүд—бүгд л эрүүл зөв зугаа байх ёстой. Гэсэн ч тэдний олонх нь хялбархан буруугаар хэрэглэгдэх боломжтой.

Бид технологийн урхинд орж, цагаа юу ч заахгүй дэмий зүйлд үрж байгааг харахад Тэнгэрлэг Эцэгт маань ямар байдгийг би төсөөлж ч чадахгүй байна. Ахлагч Беднарын урамшуулсан үгсийг сонсоод би технологийг үргэлж зөв зүйтэй зүйлд ашиглаж, цагийг ухаалгаар зарцуулах зорилгыг өөртөө тавьсан.

Кристиан Алехандра Зерлин, Манагуа, Никарагуа

Гэрэл зураг чимэглэлийг © Corbis болон © Getty Images