2010
АРИУН СҮМИЙН МЭДЭЭ
2010 оны Зургадугаар сар


АРИУН СҮМИЙН МЭДЭЭ

Юта муж улсад шинээр баригдах ариун сүмийг зарлав

Ерөнхийлөгч Томас С.Монсон өнгөрсөн нэгдүгээр сард АНУ-ын Юта муж улсын Пэйсон хотод баригдах Ариун сүмийг зарлав. Энэ ариун сүмийг хамгийн хөл хөдөлгөөн ихтэй ариун сүмүүдийн нэг болох Ютагийн Прово хотын Ариун сүмд орох хүмүүсийн тоо ихэссэнтэй холбогдуулан барих ажээ. Энэ нь Юта муж улсад баригдах 15 дахь ариун сүм юм. Энэ ариун сүм үйл ажиллагаа явуулж байгаа болон төлөвлөлтийн болон баригдах шатандаа явж байгаа 152 ариун сүмийн нэг юм.

Аризона дахь Ариун сүмийг онцгойлон адислав

Аризона дахь Гила хөндийн Ариун сүмийн нээлтийн үйл ажиллагаа 2010 оны 4-р сарын 23-аас 5-р сарын 15 -ныг дуустал үргэлжилжээ. 5-р сарын 22-нд үндэсний соёлын арга хэмжээ болов. 5-р сарын 23-нд Ариун сүмийг онцгойлон адислах үйл ажиллагаа гурван цуглаанаар үргэлжлэв. Энэ ариун сүмийг 2008 оны 4-р сард анх зарласан юм. Энэ бол Нэгдсэн Улсын Аризона муж улсад баригдаж байгаа гурав дахь ариун сүм юм.

Себугийн Ариун сүм удахгүй онцгойлон адислав

Филиппин дэх Себу хотын Ариун сүмийн нээлтийн үйл ажиллагаа 2010 оны 5-р сарын 21-ээс 6-р сарын 5-ныг дуустал болж өнгөрлөө. 6-р сарын 12-нд үндэсний соёлын арга хэмжээ зохиогдов. Ариун сүмийн онцгойлон адислах үйл ажиллагаа 6-р сарын 13-нд гурван цуглаанаар үргэлжилсэн бөгөөд хиймэл дагуулаар Филиппин даяар дамжуулжээ. Ариун сүм маргааш нь нээгдсэн аж. Энэ ариун сүмийг 2006 оны 4-р сарын 18-нд зарласан бөгөөд Филиппиний хоёр дахь, дэлхийн 133 дахь ариун сүм юм.