2012
Бурханаас дуудагдаж, хүмүүсээр дэмжигдсэн
2012 оны зургадугаар сар


Тэргүүн Зөвлөлийн Захиас бичиг

Бурханаас дуудагдаж, хүмүүсээр дэмжигдсэн

Зураг
Ерөнхийлөгч Хенри Б.Айринг

Сүмийн гишүүд бид дуудлага авсан хүмүүсийг дэмжин баталдаг. Олон жилийн өмнө 18 настай нэг оюутан Их Эзэний үйлчлэгчдийг дэмжин батлах гэдэг нь юу гэсэн үг болохыг надад харуулсан юм. Би өдийг хүртэл түүний даруухан үлгэр жишээгээр адислагдсан хэвээр байгаа билээ.

Тэр коллежид дөнгөж элсэж орсон байв. Тэрээр нэгэн сайн их сургуульд сурахаар гэрээсээ хол явахаасаа жил хүрэхгүйн өмнө баптисм хүртсэн юм. Тэнд би бишопоор үйлчилж байлаа.

Хичээлийн жилийн эхээр би түүнтэй бишопын албан тасалгаанд товчхон ярилцлага хийлээ. Анхны ярилцлагын үеэр шинэ газарт тохиолдож болох сорилт бэрхшээлийн тухай тэр ярьж байсныг би санадаг. Харин бидний хоёр дахь ярилцлагыг би хэзээ ч мартахгүй.

Тэр надтай миний албан тасалгаанд уулзахыг хүссэн юм. “Хоёул хамт залбиръя, би залбирч болох уу?” гэж түүнийг асуухад би их гайхаж билээ. Би түрүүн залбирчихсан шүү дээ, чи ч бас залбираа биз дээ гэж хэлэх гэснээ болиод тэгье ээ гэв.

Тэр бишоп Бурханаас дуудагдсаныг би мэднэ хэмээн өөрийн гэрчлэлээр залбирлаа эхэллээ. Хийх ёстой сүнсний агуу үр нөлөөтэй зүйлсийг бишопт хэлж өгнө үү хэмээн тэр Бурханаас гуйлаа. Бишоп өөрийнх нь хэрэгцээг сайн мэдэж байгаа бөгөөд түүнд хэрэгтэй зөвлөгөөг өгнө гэдгийг мэдэж байгаагаа тэр Бурханд хэлэв.

Түүнийг залбирлын үгээ хэлж байх үед түүнд аюул учрах юм шиг надад санагдав. Үргэлж залбирч, зарлигуудыг сахь, бүү ай хэмээх энгийн мөртлөө маш тодорхой зөвлөгөөг би түүнд өгсөн.

Сүмд нэг жил болсон залуу өөрийнх нь дэмжин баталсан бөгөөд хүмүүсийн итгэл, залбирлаар тэднийг удирдахаар дуудагдсан удирдагчдад Бурхан хэрхэн ханддагийг үлгэр жишээгээр заалгасан байлаа. Тэр залуу Сүм дэх нийтийн дэмжлэгийн хуулийн хүчийг надад харуулсан юм (С ба Г 26:2-ыг үз). Их Эзэн Өөрийн үйлчлэгчдийг илчлэлтээр дууддаг ч, үйлчлэхээр дуудагдсан хүмүүс нь тэднийг дэмжин баталсны дараа л тэд үйлчилж эхэлдэг.

Бид дэмжин батлах санал өгснөөрөө хүндтэй амлалт өгдөг. Энэ нь Их Эзэний үйлчлэгчдийн төлөө, Тэр тэднийг удирдан, тэдэнд хүч чадал өгч байхын төлөө залбирах амлалт юм (С ба Г 93:51-ийг үз). Тэд дуудлагынхаа дагуу үйлчлэх бүрдээ Бурханаас сүнсний удирдамж авдаг байхыг бид хүсэн хүлээж, үүний төлөө залбирахаа амладаг (С ба Г 1:38-ыг үз).

Бид энэхүү амлалтаа зүрх сэтгэлдээ байнга шинэчилж байх ёстой. Ням гарагийн ангийн багш тань Сүнсээр заахыг хичээхдээ тантай л адил ангийнхаа өмнө алдаа гаргаж болно. Гэвч та сүнсний удирдамжийг мэдрэх хүртлээ түүнийг тэвчээртэйгээр анхааралтай сонсож чадна. Цаг хугацаа өнгөрөх тусам танд улам цөөн алдаа ажиглагдаж, Бурхан тэр багшийг дэмжиж байгааг та мэдэх болно.

Бид хэн нэгнийг дэмжихээр гараа өргөхдөө Их Эзэн тэр хүнээр хийлгэх ажилд нь бүх талаар тусалж, дэмжинэ хэмээн амладаг. Манай хүүхдүүдийг бага байхад эхнэр маань тойргийнхоо бага насны хүүхдүүдэд заахаар дуудагдаж билээ. Би эхнэрээ дуудлагад нь дэмжихээр гараа өргөсөн төдийгүй бас түүний төлөө залбирч, түүнд тусалж байх зөвшөөрөл хүссэн. Эмэгтэйчүүдийн хийдэг ажил, хүүхдүүдийг хайрладаг Их Эзэний хайрын тухай тэр үед сурсан зүйлс маань манай гэр бүлийг болон эхнэрийн минь амьдралыг өдий хүртэл адисалсаар байгаа билээ.

Бишопыгоо олон жилийн өмнө дэмжин баталсан өнөөх залуутай би саяхан ярилцсан. Их Эзэн болон хүмүүс түүнийг номлогчийн, гадасны ерөнхийлөгчийн, тэрчлэн аавын дуудлагад нь дэмжин баталсныг би мэдсэн. Бидний ярианы төгсгөлд тэрээр, “Би одоо ч гэсэн таны төлөө өдөр бүр залбирдаг” гэж билээ.

Бидэнд үйлчлэхээр Бурханаар дуудагдсан хэн нэгний төлөө бид өдөр бүр залбирч чадна. Үйлчлэлээрээ биднийг адисалсан хүнд бид талархал илэрхийлж чадна. Бидний дэмжин баталсан хэн нэгэнд сайн дурынхан хэрэгтэй болбол бид түүн рүү очиж чадна.1

Их Эзэний үйлчлэгчдийг Түүний хаант улсад өргөн дэмждэг хүмүүсийг Түүний юутай ч зүйрлэшгүй хүч урам хайрлан дэмжих болно. Энэ адислал бид бүгдэд хэрэгтэй.

Эшлэл

  1. Teachings of Presidents of the Church: Joseph F.Smith (1998), 211–12-ыг үзнэ үү.

Энэ захиасаас заах нь

Захиасыг хуваалцсаны дараа: “Хэрэв та даруу, итгэлтэй, хичээнгүй байвал Их Эзэн таныг Өөрийнхөө мутар дахь зэмсгээ болгоно” гэсэн эшлэлийг уншиж болно. … Цугларагсад таныг дэмжин баталж, дараа нь онцгойлон адислагдсанаар та нэмэлт хүч чадлыг хүлээн авах болно (Teaching, No Greater Call [1999], 20). Гэр бүлээрээ ямар нэг хүнд юмны дэргэд очиж, түүнийг өргөхийг нэг хүнээс хүс. Нэг удаа нэг хүнийг нэмсээр гэр бүлийн бусад гишүүдийг уг юмыг өргөхөд бие биедээ туслахыг хүс. Гэр бүлийн гишүүд бүгд бие биедээ туслахад юу болсныг ярилц. Бусад хүмүүсийг дуудлагад нь дэмжих арга замуудын тухай Ерөнхийлөгч Айрингийн зөвлөгөөнд онцгой анхаарал хандуул.

Зүүн талд: зураг чимэглэлийг Скотт Снөү; дээд талд: зураг чимэглэлийг Скотт Греер; гэрэл зураг чимэглэлийг Велден К.Андерсен, Хун Гю Лий, Франк Хелмрич