2012
Данагийн адислал
2012 оны зургадугаар сар


Данагийн адислал

  1. Дана тагнайн цооролттой төржээ. Энэ эмгэгийг нь эмчлэх гэж түүнд дөрвөн удаа мэс засал хийсэн байна. Өнөөдөр Дана аав, ээж хоёрынхоо хамт дахиад мэс засал хийлгэхээр эмчтэй уулзахаар цаг тохиролцжээ.

    Тэд мэс заслын үед түүний ташаанаас хэсэгхэн яс авч аман дотор нь суулгах гэнэ.

  2. Мэс заслын дараа яах бол гэж Данагийн санаа зовжээ.

    Би шоколадтай сүү ууж чадах болов уу?

    Ам чинь эдгэхээр шоколадтай сүүг хүссэн хэмжээгээрээ ууж болно.

  3. Мэс заслын урьд орой Данагийн аав, авга ах хоёр түүнд санваарын адислал өгчээ. Авга ах Хайрум нь ариулан адисалсан тосыг Данад түрхсэний дараа аав нь адислалыг хэлжээ.

    Мэс заслын дараа бие чинь түргэн эдгэж, хүч чадалтай болохын төлөө би чамайг адисалж байна. Аав, ээж хоёр чинь бас Тэнгэрлэг Эцэг чинь чамд маш их хайртайг санаж яваарай.

  4. Маргааш өглөө нь аав, ээж хоёр нь түүнийг эмнэлэг рүү авч явав.

  5. Сувилагч Данаг мэс заслын өрөө рүү аваачихаар ирлээ. Дана ээжийгээ тэврэв.

    Охиндоо хайртай шүү.

    Ээж ээ, санаа зовсны хэрэггүй. Би айхгүй. Аав надад адислал өгсөн шүү дээ.

  6. Мэс заслын дараа Дана сайн байлаа. Түүнийг түргэн эдгэрэхийн төлөө аав нь адислал өгсөнд Дана баяртай байлаа.

Зураг чимэглэлийг Скотт Пек