2012
Вебсайт дээр
2012 оны зургадугаар сар


Вебсайт дээр

Сайжруулсан сайт залуу эрэгтэйчүүдийг Бурханы өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхэд тусалж байна

Бурханы өмнө хүлээсэн үүрэг (DutytoGod.lds.org) вебсайт шинэчлэгдсэн бөгөөд одоо залуу эрэгтэйчүүдийг Бурханы өмнө хүлээсэн үүрэг хөтөлбөр дэх өөрийн өсөлт хөгжилтээ бүтээн бий болгож, дагаж мөрдөн мөн хадгалахад илүү идэвхтэйгээр туслах олонт талт интернэт хэрэгсэл юм.

Дикон, багш, пристүүд Бурханы өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх нь: Аароны Санваарын Зэрэгтнүүдэд зориулав номоо бүхлээр нь 50 хэл дээр үзэх боломжтой бөгөөд ХҮГ данс руугаа орсноор хөтөлбөрийн турш өөрсдийн амжилтыг он тооллын дарааллаар тэмдэглэлээ оруулж чадах боллоо. Интернэт дэх бүрэн бүтэн ном маань бас бүх сурах үйл ажиллагаануудыг судар хийгээд бусад эх сурвалжуудтай холбосон хэлхээ холбоостой нь багтаасан болно.

Үнэ төлбөртгүй хөгжмүүдийг санал болгон өргөжсөн залуусийн вебсайт

Youth.lds.org вебсайтын хөгжмийн хэсэг нь өргөжиж үнэ төлбөргүй мөн компьютер дээрээ буулгаж авч болохуйц өнгөрсөн Ялангуяа залуучуудад мэдээллийн хэрэгслийн илүү орчин үеийн дуунуудыг санал болгох болсон юм. Нэмэлт нь Хоёрдугаар сараас эхэлсэн бөгөөд нийт 30 дуу долоо хоног бүр нэг дуу орж байхаар нэмэгдэх болно.

Энэ сайт Англи, Португаль мөн Испани хэл дээр ашиглагдах боломжтой байх бөгөөд Португаль болон Испани хэл дээрх дуунуудыг түлхүү оруулах төлөвлөгөөтэй байгаа. Одоогийн байдлаар Португаль мөн Испани хэл дээр боломжтой байгаа Женни Филипсийн “Хүчтэй хийгээд зоригтой” гэсэн нэг дуу сайт дээр бий.