2012
Амьд Төлөөлөгчдийн шинэ намтрууд Prophets.LDS.org хувилбарууд
2012 оны зургадугаар сар


Амьд Төлөөлөгчдийн шинэ намтрууд Prophets.LDS.org хувилбарууд

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын гишүүдийн шинэ намтруудыг 2-р сараас эхлэн prophets.lds.org дээр, “Meet today’s prophets and apostles” гарчигтай хэсэгт нийтэлсэн байх болно. Тэргүүн Зөвлөлийн гишүүдийн намтруудыг 2011 оны 10 сараас боломжтой болсон. Намтрууд энэ жилийн дотор олон хэл дээр орчуулагдан нийтлэгдэх болно. Мэдээллийн ихэнх нь өмнө нь олон хэл дээр Лиахона сэтгүүлд нийтэлдэг байсан.

“Тэдний төлөөлөгч байх дуудлагаас гадна хүүхэд нас, оюутан үе, гэр бүлийн амьдрал болон ажил хэргийнх нь талаар суралцах нь тэдний амьдрал дахь Их Эзэний гар, бас нэгэн гэрчийн хувьд Тэр хэрхэн энгийн эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг хаант улсад үйлчлэхээр дууддагийг харахад минь тусалдаг. Намтрууд удирдагч бүрийн амьдарлын тухай мэдээлэл хийгээд түүхийг агуулдаг ч энэ бүгдээс илүүтэйгээр тэд Их Эзэн тэднийг үйлчлэлд нь хэрхэн бэлтгэснийг үзүүлэх болно.