2012
Сүмийн эргэн тойронд
2012 оны зургадугаар сар


Сүмийн эргэн тойронд

Мормончуудын тусламжийн гар Бразилийн Макапб хотын улсын сургуулийг гоёв

Сүмийн гишүүд, тэдний найз нөхөд, Хожмын Үеийн Гэгээнтэн номлогч нарыг багтаасан ойролцоогоор 50 Мормончуудын тусламжийн гар 2012 оны 1 сарын 21-ний Бямба гарагт Бразилийн Макапб хотын улсын сургууль болох Мариа Айвоне де Менезэс сургуулийг цэвэрлэж, хогийн ургамлыг нь түүж мөн бусад өөр аргаар гоёв.

Сургуулийн удирдах зөвлөлөөр удирдагдан Бразилийн Макапб хотын Амапб дүүргийн олон нийтийн харилцааны захирал Клебэр Сэйнзийн зохион байгуулсан энэ үйл ажиллагаа орон нутгийн хэд хэдэн мэдээллийн хэрэгслийн анхаарлыг татаж, бүүр эхний хуудсанд тавигдсан болно. Сургуулийн захирал Аделиа Данин энэ төсөлд тусласан юм. “Сүмээс бидэнд өгсөн өгөөмөр тусламжинд бид маш их талархаж байна. Бид үүний дурсгалыг ямагт өөрсөддөө хадгалах болно” хэмээн тэрээр хэлсэн юм.

Орос хэл дээр хэвлэгдсэн шинэ гурамсан судар

Шинэ гурамсан судар маань Мормоны Ном, Сургаал ба Гэрээ болон Агуу Үнэт Сувд судруудыг багтааж нэг боть болгон Орос хэл дээр хэвлэгдэн ашигладах боломжтой боллоо.

Шинэ боть маань тэр даруйдаа орон нутгийн Сүмийн түгээх төвөөс store.lds.org вебсайтаас худалдаж авахаар, scriptures.lds.org, дээр интернэтэд, мөн утсан дээрх хэрэглээ болох Сайн мэдээний номын сан дах боломжтой босон юм. Энэ хэвлэл гурамсан сударны хэвлэгдсэн тоог нэгээр нэмж 44 болгов.

Тавин Мормончуудын тусламжийн гар сайн дурынхан 2012 оны 1 сарын 21-ний Бямба гарагт Бразилийн Макапб хотын Мариа Айвоне де Менезэс улсын сургуулийг цэвэрлэж, хогийн ургамлыг нь түүж гоёв.

Мичель Сб-гийн авсан гэрэл зураг, Бразилийн Макапб хотын Амапб дүүргийн олон нийтийн харилцааны алба