2012
Чуулганы тэмдэглэл уншигчдад Чуулганы онцлох зүйлсийг харуулна
2012 оны зургадугаар сар


Чуулганы тэмдэглэл уншигчдад Чуулганы онцлох зүйлсийг харуулна

Лиахона болон Ensign сэтгүүлүүдийн тогтмол гардаг шинэ дугаарууд дээр гарах Чуулганы тэмдэглэл өнөөдрийн амьд бошиглогчид хийгээд төлөөлөгчдийн саяхны чуулган дээр хэлсэн үгсийг судалж, амьдралдаа хэрэгжүүлэхэд уншигчдад туслах болно.

2012 оны 1 сараас эхлэн дугаар бүрт энэ тэмдэглэл нь Тав, Зургаа, Арваннэг болон Арванхоёр сарын дугаараас гадна сар бүр гарсаар жилийн турш нийт найман дугаарт гарах болно. Тав болон Арваннэгдүгээр сарын дугаарууд чуулганы хэлсэн үгсийг хэвлэн гаргана.

Чуулганы тэмдэглэлд богино товчлол, өнгө бүхий үзүүлбэрүүд, судлах аргачлалууд болон холбоотой судруудаас гадна энгийн үйл ажиллагаанууд багтах болно. Үүнд бас гишүүдийн түүхүүд юмуу чуулганы хэлсэн үгээр хариулагдаж буй сайн мэдээний асуултууд багтана.

Зарим Чуулганы тэмдэглэлүүд уншигчдад саяхны ерөнхий чуулганы хэлсэн үгүүдийг сануулахад зориулагдсан бол, зарим нь ирэх чуулганд уншигчдыг бэлтгэх болно.

Чуулганы тэмдэглэл бүр Лиахона болон Ensign сэтгүүлүүдийн Жижиг хийгээд энгийн зүйлс булангийн зайнд нэгээс дөрвөн хуудас урт хэмжээтэйгээр хэвлэгдэнэ.

Лиахона болон Ensign сэтгүүлүүд дээр гарах шинэ Чуулганы тэмдэглэл нь уншигчдыг ерөнхий чуулганы дараах хэдэн сарын турш чуулганы онцлох зүйлсийг санахад туслах болно.