2012
Карлигийн тоглоомын талбай
2012 оны зургадугаар сар


Карлигийн тоглоомын талбай

АНУ-ын Айдахогийн Рексбургийн Карли.В байнга бусдад тусалдаг. Карли гэртээ байхдаа гэрийнхээ муур, нохой, тахиануудаа маллахад тусална. Карли ангидаа сайн сурагчдын нэг учраас бусад хүүхдүүдэд тусалдаг. Карли Хүүхдийн Хэсэгт дуулан бусад хүүхдүүдэд Сүнсийг мэдрэхэд нь тусалдаг.

Карли бусдад туслах талаар үнэхээр гарамгай учраас найз нар нь бас түүнд туслахаар шийдсэн ажээ.

Карли төрөлхийн нурууны хөшингө өвчтэй ажээ. Энэ өвчний улмаас булчингаа ажиллуулах нь Карлид хүндрэлтэй байдаг аж. Тэгш биш газар алхах, шатаар өгсөх зэрэг нь түүнд их хэцүү. Карли сургууль дээрээ тоглоомын талбайд тоглож чаддаггүй байв. Учир нь тоглоомын талбайд тоглох нь түүнд хэцүү байдаг. Тоглоомын талбай дээр тоглож чаддаггүй өөр хүүхдүүд бас байлаа.

“Тоглоомын талбай дээр тоглож чаддаггүйгээсээ болоод би заримдаа завсарлагаанаар санаагаар унаж, уйтгарладаг” гэж Карли ярилаа.

Карлигийн найз нарын нэг Халли Жөү, Халли Жөүгийн ээж нар Карли болон сургуулийнх нь бусад сурагчид тоглож болох тоглоомын талбай байгуулах мөнгө олохоор шийджээ.

Халли Жөү, ээжтэйгээ бас өөр олон хүн шинэ тоглоомын талбай байгуулах мөнгө олохын тулд ажил хийж эхлэв. Тэд шаргуу хөдөлмөрлөсний эцэст бүх сурагчид тоглох боломжтой тоглоомын шинэ талбай байгуулахад хангалттай мөнгө олжээ.

“Үүнийг хийхээр маш их ажилласан. Хүнд ажил хийх нь надад огтхон ч хэцүү байгаагүй. Учир нь үүнийг хийснээр би Карлиг улам их хайрладаг болсон” гэж Халли Жөү хэллээ.

Карли найз нартайгаа тоглоомын талбай дээр тоглох боломжтой болсондоо баяртай байна. “Би налуу тавцангаар өгсөж, гулгуураар доош буух дуртай. Найзуудтайгаа хамт хөгжилтэй байна.”

Тэр хөгжимд дуртай. Тэр дуулаачдын бүлэгт нэгдсэн бөгөөд төгөлдөр хуур тоглож сурч байгаа.

Тэнцвэрээ хадгалж сурахад нь Карлид тусалж байгаа нэг зүйл бол морь унах.

Тоглоомын талбайд Карлигийн хийх дуртай зүйлсийн нэг бол нуусан зүйлийг олж найз нартайгаа тоглох юм.

Тоглоомын талбай резинэн шалтай болохоор дээгүүр нь явахад Карлид амар байдаг ажээ.

Карли, Халли Жөү хоёр хүүхэлдэйгээр тоглох, гадуур алхах, зураг зурах дуртай.

Кристина Смитийн гэрэл зургууд