2012
Жинхэнэ найз
2012 оны зургадугаар сар


Жинхэнэ найз

“Найз нар чинь чиний дэргэд зогсох болно” (С ба Г 121:9).

Жереми өөрт нь зурвас өгөхөд энэ нь Рэчелээс ирснийг Мелани мэдэж байв. Мелани эргэн тойрноо харлаа. Уншлагын цаг дуусч, ангийнхан нь номоо хажуу тийш тавьж байлаа.

Зурвас “Хамгийн сайн найз минь” хэмээн эхлэхийг ч Мелани мэдэж байв. Тэр инээмсэглэв. Рэчел тэр хоёр хоёрдугаар ангиасаа найзалж байгаа ажээ. “Бид хоёр хоорондоо маш их өөр ч дотны найзууд хэвээр байгаа” хэмээн Мелани зурвасыг задлахдаа боджээ.

Хамгийн сайн найз минь,

Чи тамхи татдаг уу?

—Рэчел

гэсэн бичгийг уншаад Мелани гайхав. “Рэчел бид хоёр үргэлж хамт байдаг шүү дээ” гэж тэр бодлоо. “Миний тамхи татдаггүйг тэр мэддэггүй гэж үү?”

Тэгээд цаасны доод талд:

Үгүй. Тамхи татах муухай ш дээ. Чи яагаад ингэж асуусан юм бэ?

—Мелани гэж бичээд

Мелани зурвасыг Жеремид буцааж өгөв. Удалгүй хариу ирэв. Мелани уншсан нь:

Би авга эгчийнхээ гэрээс хайрцаг янжуур нуугаад авчихсан. Хичээлийн дараа хоёулаа тамхи татаж үзэх үү?

—Рэчел.

Мелани зурвасыг ширтэн харж байснаа ингэж бичив:

Рэчел ээ! Чи яагаад тамхи татах гээд байгаа юм бэ? Тамхи хортой ш дээ! Шинэ зүйлийг сонирхдогийг чинь би мэднэ. Гэвч чамайг хордохыг харахыг хүсэхгүй байна.

—Мелани.

Рэчел түүнд:

Ганц хоёрхон янжуур намайг хордуулахгүй. Хайрцаг янжуурыг дуустал нь би татахгүй.

—Рэчел гэж бичив.

Меланид уйлмаар санагдаж байлаа. Тэгээд хариу бичсэн нь:

Чи миний найз, би чамд хайртай. Тамхи битгий тат.

—Мелани.

Зурвас уншиж байх үед нь Рэчелийг Мелани харлаа. Одоо харин Рэчел уйлах гэж байгаа юм шиг харагдлаа. Тэр зурвасыг удаан барьж сууснаа хариу бичлээ. Мелани зурвасыг аваад:

Баярлалаа. Би бас чамд хайртай. Би тэр янжууруудыг татахгүй ээ гэж уншив.

Найз нь үлгэр жишээч байхаар сонгосонд Мелани баяртай байлаа. Рэчел зөв сонголт хийсэнд түүний санаа амарчээ.

Зураг чимэглэлийг Матт Смит