2012
Шаргуу ажлаас ирдэг адислалууд
2012 оны зургадугаар сар


Шаргуу ажлаас ирдэг адислалууд

“Өөрсдийн хүчинд байгаа бүх зүйлийг зоригтойгоор хийцгээе” (С ба Г 123:17).

Зураг
Ахлагч Пер Г.Малм

Намайг Шведэд жаахан хөвгүүн байхад манай аав нэлээд хэдэн номлолын ерөнхийлөгчийн зөвлөхөөр үйлчилсэн юм. Тэр амралтын өдрүүдээр олон удаа томилолтоор явдаг байв. Аав минь Их Эзэнд үйлчлэхийн чухлыг харуулж, бид ямар нэг золиослол хийх шаардлагатай болсон үед надад болон дүү нарт маань үлгэр жишээ үзүүлдэг байлаа.

Би бас биеийн хүчний ажлын үнэ цэнийг бүр багадаа мэдсэн. Би зун олон км хол орших гүзээлзгэний ферм рүү дугуйгаар явдаг байв. Тэгээд мөнгө олохын тулд өдөр бүр олон цаг гүзээлзгэнэ түүнэ.

Манайх тэр ферм дээр зуны байшинтай байсан юм. Манай байшинд цахилгаан, ус дамжуулах систем байгаагүй болохоор бид өөрсдөө мод хагалж, худгаас ус зөөдөг байлаа. Фермийн эзэн зарим өглөө үнээнүүдийг саравч руу оруулж сааж дууссаны дараа буцааж гаргах ажлыг надад даалгасан юм. Бид өвс хадаж, бухалдаад, боодолтой өвснүүдийг саравч руу мориор зөөдөг байв.

Биеийн хүчний ажил хийж сурсан нь мөн Их Эзэний ажилд бие сэтгэлээ бүрэн зориулдаг байсан аавын маань үлгэр дуурайл миний номлолд тусалсан. Би дөнгөж 16-тайдаа Швед, Финлянд, Герман, Нидерландад Сүмийн барилгууд дээр тоосго өрөгчөөр дуудагдаж, энэ үйлчлэлийнхээ үеэр сүнсний олон мэдрэмжийг мэдэрсэн билээ. Шударга хөдөлмөр бол зөвийг үйлдэх хийгээд Бурхантай байх нэг арга зам гэдгийг би тэгэхэд мэдсэн.

Ажил хүлээж аваад хамгийн сайнаараа биелүүлсэн гэдгээ илтгэх нь нэр төрийн хэрэг юм. Бид ажил үүрэг хүлээж аваад Их Эзэний хаант улсыг байгуулахын төлөө цаг зав, авьяас чадвараа ашигласнаар бидэнд зориулан нөөцөлсөн Тэнгэрлэг Эцэгийн адислалуудыг хүлээн авах болно.

Зураг чимэглэлийг Дан Бөрр