2012
Санал зөвлөмж
2012 оны зургадугаар сар


Санал зөвлөмж

Ээж нарын маань бидэнд ярьж өгсөн хэл дээр

2011 оны Аравдугаар сарын Лиахона дээр гарсан Лиа МакКланаханы бичсэн “Бүх хэлтэн болон Хүмүүст” гэдэг өгүүллэгэнд би их талархдаг. Энэ нь надад ээж нарын маань бидэнд ярьж өгсөн тэр л хэл дээр Бурханы үгийг суралцах боломжтой байгаа нь ямар агуу адислал вэ гэдгийг сануулдаг юм. Энэ өгүүллэг надад Словянь дах хүндэт найзтайгаа сайн мэдээ хийгээд Мормоны Номонд өгсөн хайраа хуваалцах боломжийг хангаж өгсөн. Баярлалаа!

Алан Эмбрий, Итали

Сорилтуудаас ирэх хүч

Би сорилт бэрхшээлүүдийнхээ дунд байхдаа Лиахона дээр гардаг гэрчлэлүүд, тохиолдсон явдлууд болон захиас бичгүүдээс би хүчийг олж авдаг. Сар бүр сэтгүүлийг хүлээн авангуутаа нөхөр бид хоёр гэр бүлийн цуглаан дээрээ Тэргүүн Зөвлөлийн Захиас Бичгийг уншдаг. Бид өөрсдийн санал бодол хийгээд юу сурснаа өөр хоорондоо хуваалцдаг. Би Тэнгэрлэг эцэг надад хайртай гэдгийг мэднэ. Тэр миний залбирлуудад хариулдаг. Тэр намайг сонсдог гэдгийг би мэднэ.

Мартита дэ Хернандез, Эл Салвадор