2012
Сургаал ба Гэрээ 135:3
2012 оны зургадугаар сар


Шат шатаар

Сургаал ба Гэрээ 135:3.

Бошиглогч Иосеф Смит егүүтгэгдэхээсээ өмнө бүх хүн төрөлхтнийг адисалсан олон зүйлийг бий болгосон.

3 Их Эзэний Бошиглогч хийгээд Үзмэрч Иосеф Смит, энэ дэлхийд хүмүүний авралын төлөө, зөвхөн Есүс Христийг эс тооцвол, үүн дээр амьдарч асан аль ч хүнээс илүү ихийг хийсэн юм. Хорьхон жилийн богинохон хугацаанд тэр Мормоны Номыг авчирч, Бурханы бэлэг хийгээд хүчээр үүнийг орчуулан хоёр тивд хэвлүүлж, уг номонд агуулагдсан үүрдийн бүрэн сайн мэдээг дэлхийн дөрвөн зүгт илгээсэн билээ. Мөн Сургаал ба Гэрээ номыг бүрдүүлсэн илчлэлт, зарлигууд болон бусад олон чухал баримт бичиг, заавруудыг хүмүүний үрсийн ашиг тусын төлөө авчирч, олон мянган Хожмын Үеийн Гэгээнтнийг цуглуулан, агуу хотыг үндэслэж, арилгаж үгүй хийх аргагүй алдар нэрийг үлдээсэн. … Бурханы болон өөрийн хүмүүсийн мэлмийд тэрээр агуу байдлаар амьдарч, мөн агуу байдлаар наснаас халив; мөн Их Эзэний эрт дээр үеийн томилогдогсдын адил өөрийн үүрэг зорилго хийгээд өөрийн ажлуудыг цусаараа лацадсан бөлгөө” (С ба Г 135:3).

Үзмэрч

Үзмэрч хүнд:

  • “ердийн нүдэнд үл харагдах зүйлүүдийг” (Moсе 6:35–38-ыг үз) сүнсний нүдээр харах эрх мэдэл олгогдсон байдаг.

  • Үзмэрч бол илчлэгч бас бошиглогч мөн (Moзая 8:13–16-г үз).

  • Тэр өнгөрсөн, одоо, ирээдүйн үйл явдлуудыг мэддэг.

Тэр бусдаас илүү ихийг хийсэн юм

Зураг
Ерөнхийлөгч Жозеф Ф.Смит

“Иосеф Смитийн бие сэтгэлээ бүрэн зориулсан ажил зөвхөн энэ амьдралаар хязгаарлагдахгүй ирэх болон өнгөрсөн амьдралд холбогдоно, өөрөөр хэлбэл түүний ажил дэлхий дээр амьдарч байсан, одоо амьдарч байгаа болон бидний дараа ирэх хүмүүст хамаатай юм. Энэ нь … мөнхөөс мөнхөд … хүмүүний бүх гэр бүлд хамаатай.”

Ерөнхийлөгч Жозеф Ф.Смит (1838–1918), Teachings of Presidents of the Church: Joseph F. Smith (1998), 13–14.

Бурханы бэлэг хийгээд хүч

Иосеф Смит Мормоны Номыг “Бурханы нигүүлслээр дамжуулан Бурханы хүчээр” (С ба Г 1:29), “өмнө нь бэлтгэгдсэн аргаар” (С ба Г 20:8) орчуулжээ.

Мөнхөд дуурсагдах алдар нэр

Зураг
Ерөнхийлөгч Томас С.Монсон

“1844 оны зургадугаар сарын 27-нд болсон үйл явдал [Иосеф Смит, Хайрум Смит хоёр алагдсан] эмгэнэлтэй ч гэсэн Иосеф Смитийг егүүтгэсэнээр бүх зүйл дуусаагүй нь биднийг тайтгаруулдаг. Амийг нь егүүтгэсэн хүмүүс түүнгүйгээр Сүм тарж бутрах болно гэж бодсон ч, үнэний тухай түүний хүчирхэг гэрчлэл, түүний орчуулсан сургаал, түүний тунхагласан Аврагчийн захиас нь түүнийг Бурханы бошиглогч хэмээн үздэг дэлхий даяарх Сүмийн гишүүдийн зүрх сэтгэлд шингэсэн билээ.”

Ерөнхийлөгч Томас С.Монсон, “The Prophet Joseph Smith: Teacher by Example,” Лиахона, 2005 оны 11-р сар, 69.

Тэр өөрийн үүрэг зорилго хийгээд өөрийн ажлуудыг цусаараа лацадсан юм

“Тэр хүнийг магтъя” (Сүмийн дуулал ба хүүхдийн дуу, х.50) дууллын үгийг уншаад Бошиглогч Иосеф Смитийн тухай төрсөн сэтгэгдлээ тэмдэглэлдээ бич.