Номын сан
Үндсэн сургаалуудын оршил


Үндсэн сургаалуудын оршил

Семинарт дараах үндсэн сургаалуудыг заах ёстой. Үүнд:

  • Бурхан Тэргүүтэн

  • Авралын төлөвлөгөө

  • Есүс Христийн Цагаатгал

  • Эрин үе, Урвалт ба Сэргээлт

  • Бошиглогчид ба илчлэлт

  • Санваар ба санваарын түлхүүрүүд

  • Ёслолууд ба гэрээнүүд

  • Гэрлэлт ба гэр бүл

  • Зарлигууд

Багш нарын үүрэг бол судруудаас судалж байхдаа сайн мэдээний эдгээр үндсэн сургаалыг олж тогтоон, ойлгож, итгэж, тайлбарлаж мөн хэрэгжүүлэхэд суралцагчдад туслах явдал юм. Үүнийг хийх нь суралцагчдад гэрчлэлээ хүчирхэгжүүлж, Есүс Христийн сэргээгдсэн сайн мэдээнд улам их талархдаг болоход тусална. Үндсэн сургаалуудад суралцах нь суралцагчдыг сайн мэдээний дагуу амьдрахад илүү сайн бэлтгэж, эдгээр чухал үнэнийг бусдад заахад туслах болно. Энэ гарын авлагын хичээлүүдийг үндсэн сургаалууд дээр үндэслэн бүтээсэн. Хэдийгээр сайн мэдээний бусад чухал ач холбогдолтой сургаалыг үндсэн сургаалуудын жагсаалтад байхгүй ч энэхүү гарын авлагад онцлон тэмдэглэнэ гэдгийг ойлгох нь чухал юм. Та өдөр бүр суралцагчидтайгаа хамт судруудыг судалж, тэдэнд төгс эзэмших судрыг бүрэн эзэмшихэд нь тусалснаар сайн мэдээний үндсэн сургаалуудыг тэдэнд заадаг. Үндсэн сургаалуудыг ойлгож, итгэж, дагаж амьдрах үйл явцад гардаг өсөлт хөгжил нь семинарын дөрвөн жилийн хугацааны үйл явц бөгөөд суралцагчийн үлдсэн амьдралын туршид үргэлжлэх болно. Та суралцагчдадаа үндсэн сургаалуудын жагсаалтыг тараан өгч болно.

Үндсэн сургаалуудын үнэлгээ

Үндсэн сургаалуудын үнэлгээ нь суралцагчдынхаа амьдралыг илүү ихээр адислахдаа ашиглаж болох мэдээллээр багшийг хангах зорилготой. Бид багш нарыг энэхүү үнэлгээг хичээлийн эхний долоо хоногт мөн хичээлийн жилийн төгсгөлд дахин нэг удаа ашиглахыг санал болгодог. Үндсэн сургаалуудын болон бусад үнэлгээг (si.lds.org) S&I (Институт ба семинар) вэбсайтаас assessment буюу үнэлгээ гэсэн түлхүүр үгийг ашиглан хай.

Суралцагчдынхаа үнэлгээний дүнг ИС-ын судалгааны алба руу илгээдэг багш нар суралцагчдынхаа хэрэгцээнд илүү сайн тохирох хичээлүүдийг заах тайланг хүлээн авах болно. Жишээлбэл, үр дүн нь суралцагчдыг наманчлалын сургаалыг ойлгоогүй гэж тодорхойлсон байвал энэ сургаалыг илүү сайн ойлгоход туслахаар жил тутмын хичээлийн хөтөлбөрт хэд хэдэн хичээлийг оруулж болно. Багш нар судрыг дэс дарааллаар заахдаа энэ мэдээллийг залбирч ашигласан үед манай өсвөр үеийнхэн болон залуучууд Шашны институт, семинарын зорилгыг биелүүлэхэд илүү сайн бэлтгэгдэх болно.