Номын сан
159-р хичээл: Илчлэлт 20


159-р хичээл

Илчлэлт 20

Оршил

Иохан үзэгдэлдээ Есүс Христийн мянган жилийн хаанчлалын үеэр болон түүнээс өмнөхөн тохиох үйл явдлуудыг харсан. Тэрээр Мянган жилийн төгсгөл дэх Сатаны болон Бурханы хүчийн хоорондох эцсийн тулааны гэрч болсон ба Бурхан хүн бүрийг бичигдсэн номынх нь дагуу шүүх эцсийн шүүлтийг харсан.

Заах зөвлөмж

Илчлэлт 20:1–6

Иохан үзэгдэлдээ Есүс Христийн мянган жилийн хаанчлалын үеэр болон түүнээс өмнөхөн юу тохиохыг харав

Суралцагчдаас хожигдоно гэж таамаглаж байсан ч гэсэн оролцсон тэмцээн эсвэл уралдааныхаа (урлагийн эсвэл спортын үйл ажиллагаа гэх мэт) тухай бодохыг хүс. Дараа нь тэднээс хожно гэж итгээд оролцсон нэгэн тэмцээн эсвэл уралдааны тухай бодохыг хүс.

  • Таны ямар байх бол гэж хүлээж байсан тэмцээн, уралдааны үр дүн оролцоог тань хэрхэн өөрчилсөн бэ?

  • Яагаад хүмүүс хожигдоно гэж бодохоороо бууж өгдөг вэ? Та хэзээ хожигдоно гэж бодож байгаад хожсон бэ?

Суралцагчдад Илчлэлт 20-ийг судалж байхдаа сайн, муугийн хоорондох тулааны болон уг тулааны эцсийн үр дүнгийн талаар илүү ихийг суралцах болно гэдгийг тайлбарла. Тэднийг Илчлэлт 20-ийг судалж байхдаа уг тулааны үед Аврагчид итгэлтэй байхад урамшуулж болох үнэнийг олж мэдэхэд урь.

Нэг суралцагчийг Илчлэлт 20:1–3-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгүүдийг дагаж уншаад, Мянган жилийн үед Аврагчид юу тохиохыг олж мэдэхийг хүс.

  • Мянган жилийн үеэр Сатанд юу тохиох вэ? (Ёроолгүй гүн харанхуй нь тамыг төлөөлдөг болохыг тайлбарла.)

  • 3-р шүлэгт цэдэглэснээр, Сатан хүлэгдсэн учраас юуг хийх боломжгүй байх вэ?

Нэг суралцагчийг Илчлэлт 20:4–6-г чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгүүдийг дагаж уншаад, Иохан хэнийг шүүгдэж байхыг харсан болохыг олж мэдэхийг хүс.

  • 4-р шүлэгт цэдэглэснээр, Иохан хэнийг шүүгдэж байхыг харсан бэ?

  • Энэ хүмүүс итгэлтэй байдлынхаа ачаар ямар шагнал хүлээн авах вэ?

  • Тэд Мянган жилийн үеэр юунд оролцох вэ? (Анхны амилалт.)

  • Бид Илчлэлт 20:4–6-аас Есүс Христэд итгэлтэй байснаар бидний хүлээж авч болох адислалын тухай ямар зарчмыг мэдэж авч чадах вэ? (Суралцагчид өөр өөрөөр хэлж болох ч Хэрэв бид Есүс Христэд итгэлтэй байвал Мянган жилийн үеэр Анхны амилуулалтад багтаж, Христтэй хамт хаанчлах болно гэсэнтэй төстэй зарчмыг олж тогтоох ёстой.)

Анхны амилуулалт нь Есүс Христийн амилалтаас эхэлсэн бөгөөд үүнд Христийн амилалтаас өмнө нас барсан зөв шударга хүмүүс багтсан гэдгийг тайлбарла (Мозая 15:21–25; Алма 40:16–20-ийг үзнэ үү). Христийг амилсны дараа нас барсан зөв шударга хүмүүсийн дийлэнх нь Есүс Христийн Хоёр дахь ирэлттэй холбогдуулан амилуулагдах болно (Жэймс Э.Талмэйж, The Articles of Faith, 12 дахь хэвлэл [1924 он], 385-ыг үзнэ үү). Ёс бусчууд болон үл наманчлагчид нь Мянган жилийн сүүлд болох Хоёр дахь ирэлт хүртэл амилуулагдахгүй байх болно (С ба Г 76:85-ыг үзнэ үү).

  • Та Анхны амилуулалтад оролцох ба Мянган жилийн үеэр Есүс Христтэй хамт хаанчилж болох тухай мэдэх нь таны одоогийн муу үйлсийн эсрэг тэмцэлдээ итгэлтэй байхад хэрхэн туслах вэ?

Итгэлтэй хүмүүс Анхны амилуулалтын нэгэн хэсэг байх ба Мянган жилийн үеэр Аврагчтай хамт хаанчилна гэдгийг гэрчил.

Илчлэлт 20:7–11

Иохан Мянган жилийн төгсгөл дэх Сатаны болон Бурханы хүчний хоорондох эцсийн тулааныг харав

Мянган жилийн төгсгөлд … гэсэн гүйцэд бус өгүүлбэрийг самбар дээр бич.

Нэг суралцагчийг Илчлэлт 20:7–10-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгүүдийг дагаж уншаад, Мянган жилийн төгсгөлд тохиолдох болно гэж Иоханы дүрсэлсэн үйл явдлыг олж мэдэхийг хүс.

  • Иохан ямар үйл явдлыг дүрсэлсэн бэ? (8-р шүлэг дэх Гог болон Магог гэдэг нэрс нь Мянган жилийн эцэст Их Эзэний хүмүүсийн эсрэг хамгийн сүүлчийн удаа тулалдахдаа хэрэглэх Сатаны хүчийг нэрлэдэг болохыг тайлбарла [С ба Г 88:110–114-ийг үзнэ үү].)

  • Энэхүү тулааны дараа чөтгөр, түүний дагалдагчдад юу тохиолдох вэ? (Суралцагчдыг хариулсны дараа самбар дээрх өгүүлбэрийг Мянган жилийн төгсгөлд Бурханы хүч Сатаныг болон түүний дагалдагчдыг ялах болно гэсэн маягаар гүйцээж бич.)

  • Яагаад Бурхан, Сатан хоёрын хоорондох тулааны эцсийн үр дүнг ойлгох нь бидэнд чухал вэ?

Илчлэлт 20:12–15

Иохан Эцсийн шүүлтийг харав

Тэнгэрлэг Эцэгийн авралын төлөвлөгөөний нэг хэсгийн хувьд энэ дэлхий дээр амьдарсан хүн болгон Бурханы өмнө шүүгдэхээр зогсох болно гэдгийг тайлбарла. Суралцагчдаас Эцсийн шүүлтийг ямар байна гэж төсөөлдгийг асуу.

  • Та Бурханы өмнө шүүгдэхээр зогсохдоо юу бодож, юу мэдэрнэ гэж найдаж байна вэ?

Нэг суралцагчийг Илчлэлт 20:12–13-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгүүдийг дагаж уншаад, бид Бурханаар хэрхэн шүүгдэхийг олж мэдэхийг хүс.

  • Бид хэрхэн шүүгдэх талаар 12-р шүлгээс ямар үнэнийг олж мэдэж чадах вэ? (Суралцагчид өөр өөрөөр хэлж болох ч Бурхан биднийг ажил үйлсийн маань дагуу бичигдсэн номоор шүүх болно гэсэн зарчмыг олж тогтоох ёстой.)

  • Иохан ямар ямар ном харсан бэ? (Судрууд болон авралын ёслолууд, магадгүй бусад үйл ажиллагааг хөтөлдөг Сүмийн бүртгэл, амийн ном [2 Нифай 29:10–11; С ба Г 128:6–7-г үзнэ үү].)

Нэг суралцагчийг амийн номын талаарх дараах тайлбарыг чанга уншихад урь.

“Амьдралын ном нь хүний бүх бодол санаа, үйл ажиллагааг багтаасан буюу түүний амьдралын цэдэг юм гэсэн санааг агуулдаг. Хэдий тийм ч итгэлтнүүдийн нэр болон тэдний зөв шударга үйлийн шастирыг багтаадаг тэнгэрлэг цэдэг хөтлөгддөгийг судрууд бас харуулдаг (С ба Г 88:2; 128:7)” (Судруудын удирдамж, “Амьдралын ном”).

Их Эзэн биднийг ажил үйлсээр маань төдийгүй зүрх сэтгэлийн хүслийн дагуу шүүх болно гэж бошиглогч Иосеф Смитэд илчилснийг онцолж хэл (С ба Г 137:9; мөн Aлма 41:3–5-ыг үзнэ үү).

  • Илчлэлт 20:13 дээр цэдэглэснээр, биднийг шүүгдэхээс өмнө юу болох вэ? (Шаардлагатай бол “тэнгис дотроо байсан үхэгсдийг гаргаж өгөв. Үхэл ба Үхэгсдийн орон өөрсдийн доторх үхэгсдийг гаргаж өгөв” гэдэг нь бүх хүний амилуулалтыг хэлж байгааг тайлбарла.)

  • Бурханы өмнө шүүгдэхээр зогсохоосоо өмнө амилуулагдсан байх нь бидэнд ямар ач холбогдолтой вэ?

Бид нэг бүрчлэн Бурханы өмнө шүүгдэхээр зогсох ба одоогийн үйлдлүүд маань тухайн үед ямар байхыг тодорхойлох болно гэдгийг тайлбарла. Дараах асуултыг чанга уншаад, суралцагчдаас хичээлийн дэвтэр юм уу судрын тэмдэглэл дээрээ хариулж бичихийг хүс. Үүнд:

  • Та Их Эзэнээр шүүгдэхэд бэлтгэхийн тулд амьдралдаа юуг илүү сайн хийж болох вэ?

Зураг
төгс эзэмших судрын шигтгээ зураг
Төгс эзэмших судар—Илчлэлт 20:12

Суралцагчдыг Эцсийн шүүлтийн тухай заадаг нэмэлт судруудыг судар судлах хэрэгслүүд болох судрын зүүлт тайлбар, Судруудын удирдамж (scriptures.lds.org дээр байдаг), Topical Guide зэргийг ашиглахад урьж болно. Суралцагчид эдгээр нэмэлт судрын хэсгийг Илчлэлт 20:12-ын ойролцоо судар дээрээ бичиж болно. Суралцагчдыг энэ үйл ажиллагаагаар дамжуулан олж мэдсэн Эцсийн шүүлтийн талаарх нэмэлт үнэнийг ангийнхантайгаа хуваалцахад урь.

Тайлбар ба нөхцөл байдлын тухай мэдээлэл

Илчлэлт 20:2–3. Сатан хүлэгдэх болно

Ерөнхийлөгч Жозеф Ф.Смит Сатаны хүлээсийн талаар:

“[Сатан] нь Мянган жилийн хаанчлалын үеэр зөв шударгын итгэл болон Төгс хүчит нэгний зарлиг хоёрт хүлэгдэж, там руу доош хаягдах болно” гэж өгүүлсэн (From Prophet to Son: Advice of Joseph F. Smith to His Missionary Sons, comp. Hyrum M. Smith III and Scott G. Kenney [1981], 71).

Бошиглогч Нифай гэгээнтнүүдийн зөв шударгын улмаас Сатан хүчгүй байх болно гэж заасан (1 Нифай 22:26-г үзнэ үү).

Тэргүүн Зөвлөлийн ерөнхийлөгч Жорж К.Каннон:

“Бид Сатаны хүлэгдэх тухай ярьдаг. Сатан Бурханы хүчээр хүлэгдэх болно; гэхдээ тэр бас түүнийг сонсдоггүй мөн түүгээр удирдуулдаггүй Бурханы хүмүүсийн шийдэмгий байдлаар хүлэгддэг” гэж тайлбарлажээ (Gospel Truth: Discourses and Writings of President George Q. Cannon, comp. Jerreld L. Newquist, 2 боть. [1957–1974], 1:86).

Ерөнхийлөгч Спэнсэр В.Кимбалл бид Сатаны хүлэгдэхийг Мянган жил хүртэл хүлээх шаардлагагүй гэдгийг заахдаа:

“Сатан аль нэг гэр бүлд хүлэгдсэн үед, хэн нэгний амьдралд хүлэгдсэн бол мянган жил нь тэр гэр бүлд, тэр амьдралд аль хэдийн эхэлсэн гэсэн үг юм” гэжээ (The Teachings of Spencer W. Kimball, ed. Edward L. Kimball [1982], 172).

Илчлэлт 20:5–6. Анхны амилалт

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Жэймс Э.Талмэйж анхны амилалтын тухай:

“[Анхны амилалт] нь Есүс Христийн амилалтаар эхэлсэн бөгөөд нэн даруй олон гэгээнтэн булшнаасаа гарч ирсэн. Үүнээс хойш зөвт хүмүүсийн амилуулалт цааш үргэлжилсээр, Христийг алдар суундаа ирэхтэй холбогдуулан асар ихээр өргөжих буюу бүх нийтийг хамрах болно” гэж хэлжээ (The Articles of Faith, 12th ed. [1924], 385).

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Брүс Р.Макконки Анхны амилалт гэдэг нэр томьёог хоёр арга замаар ойлгож болохыг тайлбарласан. Тухайлбал:

“Христийг амилахаас өмнө амьдарч байсан хүмүүсийн хувьд тэдний үхлээс урагш гарч ирэх өдөр нь анхны амилалт гэж ойлгогддог байсан. Жишээ нь, Абинадай, Алма хоёр тийнхүү авч үзсэн. (Мозая 15:21–25; Алма 40.) Тэр өдрөөс хойш амьдарч байгаа хүмүүсийн хувьд анхны амилалт нь ирээдүйд болон Хоёр дахь ирэлтийн цаг үед тохиох болно. (С ба Г 88:96–102.)” (Mormon Doctrine, 2 дахь хэвлэл [1966 он], 639).

Анхны амилуулалтаар урагш гарч ирэх хүмүүст “бүх бошиглогчдын мөн тэдний үгсэд итгэсэн тэд бүгд” (Мозая 15:22), өөрсдөө мэдээгүйгээс болж “аврал тэдэнд тунхаглагдаагүйгээр” нас барсан хүмүүс (Мозая 15:24 мөн С ба Г 45:54-ийг үзнэ үү), хариуцлага хүлээх наснаасаа өмнө нас барсан бяцхан хүүхдүүд (Мозая 15:25; Моронай 8:4–24-ийг үзнэ үү) зэрэг хүмүүс багтдаг.