Номын сан
Гэрээр судлах хичээл: Maтай 13:24–17:27 (4-р бүлэг)


Гэрээр судлах хичээл

Maтай 13:24–17:27 (4-р бүлэг)

Гэрээр заах багшид зориулсан бэлтгэх материал

Өдөр бүр гэрээр судлах хичээлийн тойм

Суралцагчдын Maтай 13:24–17:27-г (4-р бүлэг) судлахдаа сурсан үйл явдал, сургаал, зарчмуудын дараах дүгнэлт нь таны хичээлийн нэг хэсэг болж, заагдахад зориулагдаагүй юм. Таны заах хичээл эдгээр сургаал, зарчмын зөвхөн цөөн хэд дээр төвлөрнө. Суралцагчдынхаа хэрэгцээг бодож үзэхдээ Ариун Сүнсний өдөөлтийг дага.

Эхний өдөр (Maтай 13:24–58)

Улаан буудай ба зэрлэг өвсний тухай сургаалт зүйрлэлээс Их Эзэн эцсийн өдрүүдэд зөв шударга хүмүүсийг цуглуулж, Хоёр дахь ирэлтээрээ ёс бусчуудыг устгах болно гэдгийг суралцагчид мэдэж авсан. Өөр нэмэлт сургаалт зүйрлэлүүдээс, тэд Есүс Христийн сэргээгдсэн Сүм бүхэл дэлхийг дүүргэх талаар мөн Есүс Христийн сайн мэдээг олж авахаар золиослол гаргадаг хүмүүст ирдэг мөнхийн адислалуудын талаар мэдсэн.

2 дахь өдөр (Maтай 14)

Суралцагчид Maтай 14-өөс бид гунигтай байгаа үедээ ч бусдад өрөвч хандсанаар Есүс Христийн жишээг дагадаг гэдгийг ойлгож авсан. Түүнчлэн бид итгэлээ сулрах үед Бурханы тусламжийг эрэлхийлэх аваас Тэр биднийг айдас, эргэлзээнээс маань өргөн салгаж чадна гэдгийг тэд сурсан.

3 дахь өдөр (Maтай 15)

Суралцагчид Аврагчийн хуулийн багш нарт болон фарисайчуудад өгсөн заавраас хэрэв бид Бурханд илүү ойртохыг хүсэх аваас Бурханы зарлигуудыг бидэнд байж болох ямар ч уламжлал, ёс заншлаас дээгүүр тавих ёстой гэдгийг мэдэж авсан. Түүнчлэн тэд, хэрэв бид хилэнцэт юм уу зохисгүй бодол, хүслээр зугаацахыг сонгох аваас тэдгээр бодол, хүсэл биднийг бохирдуулдаг мөн бид Есүс Христэд итгэх итгэлээ хэрэгжүүлэх үед өөрсдийн зөв шударга хүслийн дагуу адислалуудыг хүлээж авч чадна гэдгийг сурч мэдсэн.

4 дэх өдөр (Maтай 16–17)

Суралцагчид Maтай 16–17-г судлахдаа Есүс Христийн Сүм Бурханаас ирдэг илчлэлтүүд дээр баригддаг гэдгийг сурсан. Түүнчлэн санваарын түлхүүрүүд нь эрт дээр үед өгөгдсөн бөгөөд өнөө үед дэлхий дээр Өөрийн Сүмийг удирдах боломжийг Их Эзэний үйлчлэгчдэд олгохоор өгөгдсөн гэдгийг мэдэж авсан.

Оршил

Есүс Христ Өөрийнх нь бурханлаг байдлын тэмдгийг эрэлхийлсэн фарисайчууд болон садукайчуудыг зэмлэв. Петр Есүсийг Христ хэмээн гэрчилж, хаант улсын түлхүүрүүд түүнд амлагдав. Дараах заах санаанууд нь гэрчлэлээ хэрхэн хүчирхэгжүүлэхийг ойлгоход суралцагчдад тусална.

Заах зөвлөмж

Maтай 16:1–12

Фарисайчууд болон садукайчууд Аврагчаас тэмдэг эрэлхийлэв

Хичээл эхлэхээс өмнө самбар дээр дараах үгсийг бич:

Тэнгэр элч үзэгдсэнээр

Ариун Сүнсээр

Найзынхаа болон гэр бүлийнхээ гишүүний үгэнд итгэснээр

Гайхамшгийг харснаар

Хичээлээ эхлэхдээ, сайн мэдээний гэрчлэлийг хэрхэн хүлээж авмаар байгааг харуулах үгсийг самбар дээрээс сонгохыг суралцагчдаас хүс. Цөөн суралцагчаас аль үгсийг сонгосноо хуваалцаж, яагаад үүнийг сонгосноо тайлбарлахад урь.

Суралцагчдыг Maтай 16-г судлах явцдаа Их Эзэн бидэнд сайн мэдээний гэрчлэлийг хүлээн авч мөн хүчирхэгжүүлэхэд хэрхэн тусалдаг талаарх үнэнүүдийг олж мэдэхэд урь.

Нэг суралцагчийг Матай 16:1-ийг чанга уншихад урь. Суралцагчдыг дагаж уншаад, фарисайчууд болон садукайчууд Есүсээс юу хүссэнийг олж мэдэхийг хүс.

  • Фарисайчууд болон садукайчууд Есүсээс юу хүссэн бэ?

Хэдэн суралцагчийг Матай 16:2–4-ийг ээлжлэн чанга уншихад урь. Ангийнхныг дагаж уншаад, Аврагч фарисайчууд болон садукайчуудад юу гэж хариулсныг олж мэдэхийг хүс.

  • Их Эзэн ямар тэмдэг өгөх болно гэж хэлсэн бэ?

Есүс “аварга загасанд” залгиулсан Хуучин Гэрээний бошиглогч Ионагийн талаар ярьж байсан гэдгийг тайлбарла (Иона 1:17). Ионагийн “булшлагдсан” мөн тэгээд загасны гэдэснээс гурван өдрийн дараа гарч ирсэн нь Есүс Христийн үхэл, оршуулгыг болон булшнаас гурав дахь өдрөө амилсныг бэлгэддэг.

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Брүс Р.Макконки “Ионагийн дотор ‘булшлагдсан’ болон ‘аварга загаснаас’ гарч ирдэг нь (Иона 1:15–172) Христийн үхэл, оршуулга, амилалтыг бэлгэддэг” гэжээ (Mormon Doctrine, 2 дахь хэвлэл [1966], 711–712).

  • Аврагч фарисайчуудыг болон садукайчуудыг зэмлэснийхээ дараа юу хийсэн бэ?

  • Бид энэ үйл явдлаас сүнслэг үнэнийг эрэлхийлэх зохисгүй арга замуудын талаар юу ойлгож авч чадах вэ? (Суралцагчид өөр өөрөөр хэлж болох ч Бид тэмдгүүдийг эрэлхийлснээр сүнслэг үнэнийг хүлээж авдаггүй гэсэн үнэнийг олж тогтоосон эсэхийг бататга.)

Матай 16:5–12-ыг дүгнэн, Аврагч шавь нараа фарисайчуудын болон садукайчуудын буруу сургаалаас сэрэмжлүүлсэн гэдгийг тайлбарлан ярьж өг.

Матай 16:13–20

Петр Есүс Христийн тухай гэрчилж, хаант улсын түлхүүрүүд түүнд амлагдав

Есүс фарисайчууд болон садукайчуудыг тэмдэг эрэлхийлснийх нь төлөө зэмлэсний дараа Өөрийн шавь нарт үнэний гэрчлэлийг хэрхэн хүлээн авах талаар заасан гэдгийг тайлбарла. Нэг суралцагчийг Матай 16:13–14-ийг чанга уншихад урь. Ангийнхныг дагаж уншаад, Есүсийн асуулт ба шавь нарынх нь өгсөн хариултыг олж мэдэхийг хүс.

  • Аврагч шавь нараасаа юу гэж асуусан бэ? Тэд хэрхэн хариулсан бэ? (Елиа, Иеремиа хоёр нь Хуучин Гэрээний бошиглогч Елиа, Иеремиа болохыг та тайлбарлах хэрэгтэй байж болно.)

  • Есүсийн тохинууллын энэ үед хүмүүс Есүс гэж хэн болохыг хэр сайн ойлгож байсан талаарх тэдний хариулт бидэнд юуг харуулж байна вэ?

Тэмдэглэл: Суралцагчид 4 дэх өдрийн хичээлээр Maтай 16:15–19 дэх төгс эзэмших судрын хэсгийг судалсан. Тэдэнтэй уг хэсгийг давтахад цөөн хэдэн минут зарцуулах талаар бод.

Нэг суралцагчийг Матай 16:15–17-г чанга уншихад урь. Ангийнхныг дагаж уншаад, Аврагчийн асуусан хоёр дахь асуултыг олж мэдэхийг хүс.

  • Аврагчийн асуусан хоёр дахь асуулт юу байсан бэ? Петр хэрхэн хариулсан бэ?

  • 17-р шүлэгт цэдэглэснээр, Петр Есүс Христийг Бурханы Хүү гэж яаж мэдсэн бэ? (Тэнгэрлэг Эцэг Ариун Сүнсээр дамжуулан энэ үнэнийг түүнд илчилсэн гэдгийг онцлон хэл.)

  • Бид хэрхэн Eсүс Христийн талаар гэрчлэлтэй болох тухай эдгээр шүлгээс ямар үнэнийг сурч чадах вэ? (Суралцагчид өөр өөрөөр хэлж болох ч Бид Ариун Сүнсний илчлэлтээр дамжуулан Есүс Христийн талаар гэрчлэлтэй болдог гэсэн үнэнийг олж тогтоосон эсэхийг бататга.)

  • Бид яагаад өөр бусад арга замаар биш, харин Ариун Сүнсний илчлэлтээр гэрчлэл хүлээн авах нь чухал гэж та нар бодож байна вэ?

Аврагчийн талаар гэрчлэлтэй болоход тусалдаг Ариун Сүнсний үүргийг илүү гүнзгий ойлгоход суралцагчдад туслахын тулд, нэг суралцагчийг ерөнхийлөгч Жозеф Фийлдинг Смитийн хэлсэн дараах үгийг чанга уншихад урь.

Зураг
Ерөнхийлөгч Жозеф Фийлдинг Смит

“Бурханы Сүнс хүмүүний сүнстэй ярих нь хувийн харилцаагаар болон тэнгэрлэг нэгэнтэй хийсэн харилцаагаар дамжин ирдэг үнэнээс ч илүүтэй, хамгийн агуу нөлөө болон ойлголттойгоор үнэнийг дамжуулах хүчтэй байдаг. Үнэн нь Ариун Сүнсээр дамжуулан биеийн хамаг судас, булчин шөрмөст нэвчин орж, хэзээ ч мартагдахааргүй болдог” (Teachings of Presidents of the Church: Joseph Fielding Smith [2013], 183–184).

  • Ариун Сүнсээр дамжуулан илчлэлт хүлээн авахад өөрсдийгөө бэлтгэхийн тулд бидний хийж чадах зарим зүйл юу вэ?

  • Та нар Есүс Христ бол Бурханы Хүү, та нарын Аврагч гэдгийг хэрхэн мэддэг болсон бэ? Та нар Ариун Сүнснээс тэрхүү гэрчийг хүлээн авахад бэлтгэхийн тулд юу хийсэн бэ?

Суралцагчдыг гэрчлэлээ хэрхэн хүчирхэгжүүлж болох талаар эсвэл Ариун Сүнсээр дамжуулан гэрчлэл хүлээн авахын тулд юу хийх хэрэгтэй байж болох талаар тунгаан бодоход урь. Тэднийг хүлээн авсан сүнсний өдөөлт бүрийнхээ дагуу үйлдэхэд урамшуулан дэмж.

Дараагийн бүлэг (Maтай 18:1–22:26)

Суралцагчдаас өөр хэн нэгнийг уучлахад тэдэнд хэцүү байсан үеийн талаар бодохыг хүс. Суралцагчдыг дараах асуултуудын талаар бодоход урь. Үүнд: Та нарт энэ хүнийг өршөөгөөгүй нь яагаад зөв юм шиг санагдсан бэ? Яагаад бид тэднийг уучлахгүй байх нь зөв гэж бодож байгаа үедээ ч гэсэн бусдыг алдаанаас нь уучлах ёстой байдаг вэ? Суралцагчдыг ирэх долоо хоногт үргэлжлүүлэн суралцахдаа эдгээр асуултын хариултыг олж мэдэхэд урь.