Номын сан
84-р хичээл: Үйлс 3


84-р хичээл

Үйлс 3

Оршил

Ариун сүмийн хаалган дээр Петр Иоханы хамт төрөлхийн хазгар хүнийг эдгээжээ. Петр тэгээд энэ хүний эдгэрснийг гэрчлэн, харсан хүмүүст заав. Тэрээр Есүс Христийн тухай гэрчилж, тэднийг наманчлахад урин, хожмын үе дэх сайн мэдээний сэргээлтийн талаар бошиглосон.

Заах зөвлөмж

Үйлс 3:1–11

Петр, Иохан хоёр төрөлхийн хазгар хүнийг эдгээв

Суралцагчдыг ямар нэгэн тодорхой зүйл (магадгүй төрсөн өдрийн юм уу Христийн мэндэлсний баярын бэлэг) хүсээд, оронд нь ямар нэгэн өөр зүйл хүлээн авсан үеэ бодоход урь. Тэдний цөөн хэдээс туршлагаа хуваалцахыг мөн хүссэн зүйлээ хүлээн аваагүйгээс болоод ямар сэтгэгдэлтэй байснаа тайлбарлахыг хүс.

  • Бид эдгээр туршлагыг залбирлаар дамжуулан Тэнгэрлэг Эцэгээсээ адислал эрэлхийлэхтэй хэрхэн харьцуулж болох вэ? (Заримдаа Тэнгэрлэг Эцэг бидний залбиралд бидний хүсэн хүлээж буй арга замаар хариулдаггүй буюу хүссэнээр маань адисалдаггүй.)

Тэнгэрлэг Эцэгээс хүлээж байсан хариу юм уу адислал аваагүй туршлагаа тунгаан бодохыг суралцагчдаас хүс.

Ангийнхныг Үйлс 3-ыг судалж байхдаа Их Эзэнээс хүсэн хүлээж байсан хариулт юм уу адислал хүлээн аваагүй байх үед туслах зарчмыг олж мэдэхэд урь.

Нэг суралцагчийг Үйлс 3:1–3-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, Петр, Иохан хоёр ариун сүмийн хаалган дээр хэнтэй уулзсаныг олж мэдэхийг хүс.

  • Петр, Иохан хоёр ариун сүмийн хаалган дээр хэнтэй уулзсан бэ?

  • Энэ хүн “гуйлга гуйж” байсан гэдэг нь юу гэсэн үг вэ? (3-р шүлэг). (Та гуйлга гэдэг нь хүмүүсийн ядууст өгдөг зүйлсийг хэлдэг гэдгийг тайлбарлаж болно.)

Бид Үйлс 4:22-оос хазгар хүнийг дөч гаруй настай байсан гэж ойлгодгийг онцлон хэл.

  • Энэ хүн дөчин жилийн турш алхаагүй гэж бодоход уг хазгар хүний хөл ямар байдалтай байсан байж болох вэ?

Ангийнхныг хазгар хүний оронд байсан бол ямар сэтгэгдэлтэй байх байснаа бодож үзэхэд урь.

  • Ийм нөхцөл байдалд байгаа хэн нэгэнд хүмүүсийн хандаж болох зарим хэвшсэн арга зам юу вэ?

Нэг суралцагчийг Үйлс 3:4–7-г чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, Петр энэ хүний төлөө юу хийснийг олж мэдэхийг хүс.

  • Петр энэ хүний төлөө юу хийсэн бэ?

  • Петрийн үйлдэл болон үгсийн юу нь та нарт гүн сэтгэгдэл төрүүлж байна вэ?

Нэг суралцагчийг Үйлс 3:8-ыг чанга уншихад уриад, ангийнхнаас Петр уг хүнийг “өндийлгөсний” дараа юу хийснийг олж мэдэхийг хүс (7-р шүлэг).

  • Петр өөрийг нь “өндийлгөсний” дараа тэр хүн юу хийсэн бэ?

  • Ямар арга замаар энэ хүний хүлээн авсан адислал анх асуусан гуйлгаас нь илүү агуу байсан бэ?

Суралцагчдыг хүсэн хүлээж байсан хариулт эсвэл адислалаасаа өөр хариулт юм уу адислалыг Тэнгэрлэг Эцэгээс хүлээн авсан тохиолдлоо эргэн санахад урамшуул.

  • Бид Үйлс 3:1–8-аас Тэнгэрлэг Эцэгээс хүлээж байсан хариулт юм уу адислалаа хүлээн аваагүй үед бидэнд туслах ямар үнэнийг сурч болох вэ? Суралцагчид өөр өөр үгээр хариулж болох боловч Тэнгэрлэг Эцэг залбиралд маань бидний хүсэж байсан юм уу Түүнээс хүлээж байсан арга замаар хариулахгүй байж болох ч Түүний хариулт үргэлж бидний илүү их сайн сайхны төлөө байдаг гэсэн үнэнийг тодорхойлох ёстой. Энэ үнэнийг самбар дээр бичээд, суралцагчдыг 6-р шүлгийн хажууд судрынхаа зайнд үүнийг бичихэд урих талаар бодож үз.

  • Тэнгэрлэг Эцэг бидний залбиралд бидний хүсэж байснаас өөр юм уу Түүнээс хүлээж байснаас хэрхэн өөрөөр хариулж болох вэ? (Жишээлбэл, Тэрээр сорилтыг үгүй болгохын оронд тэвчих хүчийг бидэнд өгч болно эсвэл асуудлыг бидний өмнөөс шийдэхийн оронд тухайн асуудлыг шийдэхэд туслах мэргэн ухааныг бидэнд өгч болно.)

Үйлс 3:1–8 дээр цэдэглэсэн түүхэнд энэ хүний хүлээн авсан зүйл хүсэж байснаас нь илүү агуу байсан нь илэрхий байна. Хэдий тийм ч бусад тохиолдолд хүлээн авсан зүйл асууж байснаас нь илүү агуу байх нь үүн шиг илэрхий биш ч байж болох юм.

  • Самбар дээр бичсэн үнэнийг санах нь биднийг залбирлынхаа хариуд хүлээж байснаас өөр хариултыг хүлээн авах үед хэрхэн тусалж чадах вэ?

Суралцагчдыг Их Эзэн залбиралд нь тэдний хүсэж байсан хариултаас өөрөөр хариулсан ч илүү сайн сайхных нь төлөө байсан туршлагаасаа эргэцүүлэн бодоход урь. Цөөн суралцагчаас туршлагаасаа хуваалцахыг хүс. Та мөн өөрийнхөө туршлагаас хуваалцаж болно.

Нэг суралцагчийг Үйлс 3:9–11-ийг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, энэ хүнийг эдгээсэнд хүмүүс хэрхэн хандсаныг олж мэдэхийг хүс.

  • Хүмүүс энэ хүнийг эдгээсэнд ямар хариу үйлдэл үзүүлсэн бэ?

Үйлс 3:12–26

Петр Есүс Христийн тухай гэрчилж наманчлалыг номлов

Ангийнхныг хазгар хүний эдгээлтийг гэрчлэн, ариун сүмд байсан хүмүүсийн дунд байгаагаар төсөөлөхөд урь. Тэр хүмүүс хазгар хүнийг ариун сүмийн хаалгаар орохдоо гуйлга гуйж байгааг олонтоо харж байсан ч эдгээгдсэнийх нь дараа түүний үсэрч харайн алхахыг харсан гэдгийг онцол.

  • Хэрэв та нар ариун сүмд байсан хүмүүсийн дунд байсан бол Петр, Иохан хоёрын талаарх та нарын бодол энэ гайхамшгийг гэрчилсний дараа хэрхэн өөрчлөгдөх байсан бэ?

Ангийнхныг хос болгон хуваарил. Хос бүрийг Үйлс 3:12–16-г хамтдаа чанга уншаад, Петр хазгар хүнийг эдгээснээ олон түмэнд хэрхэн тайлбарласныг олж мэдэхэд урь. Хангалттай хугацаа өгсний дараа дараах асуултыг тавь.

  • Петр энэ хүнийг эдгээснийхээ төлөө өөртөө нэр хүнд олж авсан уу?

  • Петр ямар хүчээр энэ хүнийг эдгээсэн гэж хэлсэн бэ? (Суралцагчдыг хариулсны дараа Есүс Христийн үйлчлэгчид Түүний нэрэнд итгэх итгэлээр дамжуулан гайхамшгийг үзүүлж чадна гэсэн үнэнийг самбар дээр бич.)

Петр энэ тохиолдлыг үхэхдээ Өөрийн хүмүүсээр яллагдсан ч амилснаараа үхлийг ялаад удаагүй байгаа Есүс Христийн тухай хүмүүст заахад ашигласан гэдгийг тайлбарла.

Нэг суралцагчийг Үйлс 3:17–21-ийг 17 (зүүлт тайлбар a-г үзнэ үү) ба 20-р шүлгийг (зүүлт тайлбар б-г үзнэ үү) Иосеф Смитийн Орчуулгад орсон өөрчлөлттэй хамт чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, Петрийн хүмүүст өгсөн урилгыг олж мэдэхийг хүс.

  • Петр хүмүүсийг юу хийхэд урьсан бэ?

Суралцагчдад Петрийн захиасыг ойлгоход нь туслахын тулд Петр Есүс Христийг цовдлохыг шаардсан, зөвшөөрсөн хүмүүст хандан ярьж байсан гэдгийг онцлон хэл (Үйлс 3:14–15-ыг үзнэ үү). Нэг суралцагчийг бошиглогч Иосеф Смитийн хэлсэн дараах үгсийг чанга уншихад урь.

Зураг
Бошиглогч Иосеф Смит

“[Петр] тэдэнд, ‘нүглүүдээсээ ангижрахын тулд наманчилж, баптисм хүрт’ гэхийн оронд ‘Иймээс гэмшицгээ. Нүглүүдээсээ салахын тулд эргэцгээ. Тэгвэл сэргээх цаг Эзэний оршихуйгаас ирэх’ болно гэсэн байна. [Үйлс 3:19.]

… Тэд гэмгүй цус урсгасан учраас нүглээсээ ангижрахын тулд баптисм хүртэж чадахгүй байх байсан” (History of the Church, 6:253).

“Тэгвэл сэргээх цаг Эзэний оршихуйгаас ирэх бөгөөд … Есүсийг Тэр илгээх болно” (19–20-р шүлэг) гэдэг үгсийг онцол.

  • Эдгээр үг юун тухай хэлж байна гэж та нар бодож байна вэ?

Нэг суралцагчийг Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Брүс Р.Макконкигийн дараах мэдэгдлийг уншихад урь.

Зураг
Ахлагч Брүс Р.Макконки

“Энэхүү тогтоогдсон цаг, энэ сэргээлтийн цагууд бол Их Эзэн Христийг дэлхий рүү дахин илгээх өдөр болох Хүний Хүүгийн хоёр дахь удаагаа ирэх үед улиран тохиох болно.

“… Энэ бол ‘дэлхий шинэчлэгдэж мөн диваажингийн алдар суугаа хүлээн авах’ өдөр юм. (Аравдугаар итгэлийн тунхаг.) Энэ бол Исаиагийн харсан ‘шинэ газрын’ (Исаиа 65:17), ёс бус явдал зогсож, мянган жилийн эхлэлийг тэмдэглэхэд ноёрхох дэлхийн өдөр юм (Conference Report, 1967 оны 10-р сар, 43).

Зураг
Хоёр дахь ирэлт

Хоёр дахь ирэлт зургийг самбар дээр тавьж үзүүл (Сайн мэдээний уран зургийн цуглуулга [2009 он], дугаар 66; мөн LDS.org-оос үзнэ үү). Самбар дээр зургийн ойролцоо сэргээлтийн цаг үе гэж бичин хаягла.

  • Дэлхий Есүс Христийн Хоёр дахь ирэлтээр хэрхэн сэргээгдэх вэ? (Ёс бус явдлаас цэвэршүүлэгдэнэ.)

“Бүхнийг сэргээх үе” (21-р шүлэг) гэдэг үгсийг онцол.

  • Та нар “бүхнийг сэргээх үе” гэж юуг хэлсэн гэж бодож байна вэ? (Та энэ нь хожмын өдрүүд дэх сайн мэдээний сэргээлтийг дүрсэлж байгааг ойлгоход суралцагчдад туслахын тулд Үйлс 3:21, зүүлт тайлбар a-г онцолж болно. Есүс Христ ирж буй урвалтын үеийн турш тэнгэрт үлдэх хэдий ч сайн мэдээтэй хамааралтай бүх зүйлийг буцаан авчрах буюу сэргээхээр дэлхий дээр буцаж ирнэ. Петр Есүс Христийг Хоёр дахь ирэлтээсээ өмнө дэлхийд айлчлан ирэх цаг үеийг дүрслэн хэлэхдээ “бүхнийг сэргээх үе” гэсэн үгсийг ашигласан гэдгийг та мөн онцлон хэлж болно.)

  • Есүс Христ хожмын өдрүүд дэх сайн мэдээний сэргээлтийн нэг хэсэг болгон хэзээ дэлхийд айлчилсан бэ? (Суралцагчид Аврагчийг Иосеф Смитийн Анхны үзэгдлийн үед [Иосеф Смит—Түүх 1:17-г үзнэ үү] болон Көртландын ариун сүмд [C ба Г 110:2–5-ыг үзнэ үү] үзэгдсэн гэдгийг дурдаж болно.)

Зураг
Анхны үзэгдэл

Анхны үзэгдэл зургийг самбар дээр тавьж үзүүл (Сайн мэдээний уран зургийн цуглуулга, [2009], д. 90; мөн LDS.org-ийг үзнэ үү). Самбар дээр зургийн ойролцоо Бүхнийг сэргээх үе гэж бичин хаягла.

  • 21-р шүлэгт цэдэглэснээр, Петрээс гадна өөр хэн хожмын үед сайн мэдээ сэргээгдэх тухай ярьсан бэ? (Суралцагчид өөрсдийн үгсийг ашиглан Бүх л үеийн бошиглогчид хожмын үед сайн мэдээ сэргээгдэхийг урьдчилан хэлсэн гэсэн сургаалыг тодорхойлох ёстой.)

Мосе хийгээд “Самуел болон түүнээс хойших эш үзүүлэгчид” (24-р шүлэг) Есүс Христийн тухай ярьж, Түүнийг эсэргүүцсэний улмаас гарах үр дагаврыг сэрэмжлүүлсэн (23-р шүлэг) гэдгийг Петр гэрчилснийг тайлбарлан, Үйлс 3:22–26-г нэгтгэн дүгнэ.

Та Есүс Христ дэлхийд хожмын өдрүүд дэх сайн мэдээний сэргээлтийн нэг хэсэг болон ирсэн бөгөөд дэлхийг ёс бус байдлаас цэвэрлэхийн тулд хоёр дахь удаагаа эргэж ирнэ гэсэн гэрчлэлээ хуваалцаад, хичээлээ өндөрлөж болно.

Зураг
төгс эзэмших судрын шигтгээ зураг
Төгс эзэмших судар—Үйлс 3:19–21

Суралцагчдыг Үйлс 3:19–21-ийг номлогчийн нөхцөл байдалд хэрхэн ашиглахыг ойлгоход туслахын тулд дараах жишээг толилуул. Сонирхогч “сайн мэдээ хожмын өдрүүдэд сэргээгдэх болно гэж Библийн хаана бичсэн байдаг вэ?” гэж асуужээ.

Ангийнхныг хос болгон хуваарил. Хос бүрийг Үйлс 3:19–21 болон Библийн өөр нэг хэсгийг ашиглан, энэ асуултад хариу бэлдэхийг хүс. Та тэднийг судруудын удирдамжин дахь “Сайн мэдээний сэргээлт”-ийг олж харахад урамшуул.

Хангалттай хугацаа өгсний дараа нэг суралцагчийг сонирхогчийн дүрд, харин хосын нөгөө нэг суралцагчийг номлогчийн дүрд самбарын өмнө гарч тоглоход урь. Номлогчийн дүрд тоглож байгаа суралцагчийг сонирхогчийн дүрд тоглож байгаа суралцагчтай бэлдсэн хариултаа хуваалцахыг хүс.

Тайлбар ба нөхцөл байдлын тухай мэдээлэл

Үйлс 3:6. “Өөрт байгаагаа л би чамд өгье”

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Жэффри Р.Холланд Бригам Янгийн Их Сургуулийн шашны хөтөлбөрийн деканаар үйлчилж байхдаа дараах байдлаар тайлбарлажээ.

“Петрт мөнгө байгаагүй ч баялаг байсан. Тухайлбал: ‘түүнд байгаа нь’ дэлхий дээрх Бурханы хаант улсын бүх түлхүүр, үхэгсдийг босгох санваарын хүч, яс болон шөрмөсийг бэхжүүлэх итгэл мөн Христийн нөхөрлөлийн хүчтэй баруун гар зэрэг юм. Тэр мөнгө юм уу алт өгч чадахгүй ч үргэлж ‘мөнгөгүйгээр, үнэгүйгээр’ (Исаиа 55:1) худалдан авдаг зүйлсийг өгч чадах байсан бөгөөд тэр үүнийг өгдөг” (“The Lengthening Shadow of Peter,” Ensign, 1975 оны 9-р сар, 30).

Үйлс 3:7. “Баруун гараас нь барьж, түүнийг өндийлгөв”

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Брүс Р.Макконки Петрийн хазгар хүнийг эмчилсэн түүх нь санваартнууд адислал өгөхдөө Есүс Христийг төлөөлөн үйлддэг үнэнийг дүрслэн үзүүлснийг тайлбарлажээ.

“Петр Их Эзэнээс тахир дутуу хүнийг эмчлэхийг хүсээгүй мөн хазгар хүн дээр ивээл хийгээд эдгээх хүчээ асгаач хэмээн Бурханд хандан залбираагүй. Оронд нь Их Эзэний нэр дээр аль хэдийн хүлээн авсан санваарын эрх мэдлийн төлөөлөн үйлдэх хүчээр тэрхүү гайхамшиг тохиохыг тушаасан. Петр Их Эзэний үйлчлэгч, төлөөлөгч, зуучлагч байсан; тэр Христийн оронд хэрэв Эзэн Өөрийн биеэр байсан бол хийх байсан зүйлсийг хийхээр зогсож байжээ (Doctrinal New Testament Commentary, 3 боть, [1965–1973], 2:46).

Түүнчлэн энэ үнэн Сургаал ба Гэрээ 36:2-т Их Эзэний “Мөн бибээр өөрийн үйлчлэгч Сидней Ригдоны гараар [Эдвард Партриж] дээр мутраа тавих болно” хэмээн хэлснээр дүрслэгджээ.

Ерөнхийлөгч Харолд Б.Лий Петрийн хазгар хүнийг санваарын хүчээр эдгээсний дараах зан чанарынх нь жишээг ашиглан, өөр нэгэн чухал үнэний тухай заасан байна.

“Ариун шударга, төлөөлөгчдийн удирдагч тэрбээр нөгөө хүний мөрөн дээр гараа тавин, ‘За, сайн нөхөр минь, зоригтой бай. Би чамтай хэдэн алхам хамт явъя. Хамт алхъя, би таныг явж чадна гэдэгт итгэлтэй байна. Учир нь Бурхан Өөрийн үйлчлэгч болох хүмүүс бидэнд соёрхсон хүч, эрх мэдлээр өгөгддөг адислалыг та хүлээн авсан шүү дээ’ гэж хэлсэн дүр зураг та нарт харагдах болно. Тэгэхэд нь нөгөө хүн баярлан босож ирсэн.

“Та өөрөө хэн нэгнээс илүү өндөр түвшинд байхгүй л бол түүнийг өргөн өөд нь татаж чадахгүй. Хэрэв та хүнийг аврахыг хүсвэл түүнийг ямар болгохыг хүсэж байна, тийм байдлаар өөрөө үлгэр дуурайл үзүүлэх ёстой. Хэрэв та өөрийнхөө зүрх сэтгэлд гэрэл асааж чадахгүй бол бусдын бодгальд гал бадрааж чадахгүй” (“Stand Ye in Holy Places,” Ensign, 1973 оны 7-р сар, 123).