2010
Tаннер багшдаа заасан нь
2010 оны нэгдүгээр сар


Бага насны хүүхдүүдэд зориулав

Tаннер багшдаа заасан нь

“Би одоо л номлогч болмоор байна. Би өсч том болтлоо хүлээмээргүй байна” (“I Want to Be a Missionary Now,” Children’s Songbook, 168).

1. Таннер нэг өдөр Есүсийн зургийг олжээ. Зураг түүнд ихэд таалагдав. Тэр энэ зургийг хэн нэгэнтэй хуваалцахыг хүсчээ. Хүн бүхэн Есүсийн тухай мэддэггүйг тэр мэдэж байв.

2. “Ээж ээ, Есүсийн энэ зургаа хэн нэгэнд өгч болох уу?” гэж Таннер асуув.

“Бололгүй яахав” гэж ээж нь хариулав. “Чи зургаа хэнд өгөх юм бэ?”

“Би зургаа өөрийн багш хатагтай Янгд өгнөө. Багш надад олон түүх уншиж өгдөг учраас би түүнийг хайрладаг.”

“Тэр чинь тун аятайхан санаа байна” гэж ээж нь хэллээ. “Би чамаар бахархдаг шүү, миний хүү.”

3. Таннер цэцэрлэгтээ очоод зургаа хатагтай Янгд өглөө. Хатагтай Янг Есүсийн зураг авсандаа баяртай байв. Зураг түүнд таалагдсанд Таннер баяртай байлаа.

4. Хэд хоногийн дараа Таннер гэрийнхэнтэйгээ хамт Мормоны Номын алтан ялтсуудтай адилхан харагдах нэг ном хийв. Тэгээд тэд өөрсдийнхөө гэрчлэлийг номондоо бичив.

“Ээж ээ, би номоо сургууль дээр аваачиж, хатагтай Янгд үзүүлж болох уу?” гэж Таннер асуув.

“Бололгүй яахав” гэж ээж нь хариуллаа.

5. Маргааш нь Таннер гэр бүлийнхээ алтан ялтсуудыг цүнхэндээ хийж сургуульдаа очжээ. Тэрээр гэрийхнийхээ хийсэн номны тухай хатагтай Янгд ярилаа. Таннерын багш ихэд сонирхов.

6. Ээж нь тэр өдөр Таннерыг сургуулиас нь авахаар очиход багш нь Таннерын ээжтэй ярилцжээ.

“Таннер өнөөдөр их сонирхолтой юм авчирсан шүү” гэж хатагтай Янг хэллээ. “Арай тодорхой ярихгүй юү?”

“Та нөхөртэйгөө манайд хоол идэхээр очиж болох уу?” гэж ээж асуулаа. “Тэгвэл бид бүр тодорхой ярилцаж болно.”

“Тун аятайхан санаа байна” гэж хатагтай Янг хэллээ.

7. Ганц хоёрхон сарын дараа Таннер ээжтэйгээ ноён Янг, хатагтай Янг хоёрын баптисмд очжээ.

“Би Есүсийн зургаа багштайгаа хуваалцсандаа туйлын баяртай байдаг” гэж Таннер хэллээ.

“Багш чинь ч бас баяртай байдгийг би мэднэ” гэж ээж нь хэлэв. “Хатагтай Янг өнөөдөр нөхөртэйгөө баптисм хүртсэн нь чамаас ихээхэн хэмжээгээр шалтгаалсан юм шүү дээ.”

8. Хатагтай Янгийг баптисм хүртэж байхыг Таннер хараад их баярлажээ. Ээж нь бөхийж, “Дөрвөн настай хүүхэд агуу номлогч байж чадна шүү дээ!” гэж шивнэн хэлэхэд жаал хүү инээмсэглэв.

Зүүн талд: зураг чимэглэлийг Элиз Блак