2010
Бидний хуудас
2010 оны нэгдүгээр сар


Бидний хуудас

Мексикийн Чиаутемпан гадасны Тлакскаллан тойргийн Хүүхдийн хэсгийн хүүхдүүд тойргийнхоо бэлэвсэн эгч болон бусад гэр бүлд хоёр өдөр үйлчлэв. Тэд дуулал дуулж, тахиагаа тэжээхэд нь тусалж, зарим айлд гэрийнх нь ажлыг хийж өгчээ.

2008 оны 11-р сард Бразилд аадар бороо орж үер буун газарт лаг шавар тогтсон аж. Бид сургууль дээрээ хандив өргөхийг хүсэж зарлал гаргалаа. Би нэг шуудай юм хандивласан түүнд тоглоомын гал командын машин, цагдаагийн хоёр машин байгаа.

Инацио Ф., 4 настай, Бразил

Би ангийнхаа нэг хүүхдэд туслах дуртай. Түүний нэр Алессандро. Түүнд тусламж их хэрэгтэй байгаа. Манай багш нар түүнтэй их дотно байдаг. Багш нар биднээс хийхийг хүсдэг зүйлсийг хийхэд би түүнд тусалдаг.

Мартина З., 7 настай, Итали

Бид сүм дээр ээжтэйгээ хамт Хүүхдийн хэсгийн дуунуудыг дуулахдаа баяртай байдаг. Дуу дуулах нь Сүнсийг мэдрэхэд хүмүүст тусалдаг. Сүнс бидэнтэй хамт байгаа үед ариун ёслолын цуглаан илүү сайхан болдог.

Сефора Б., 8 настай, Сариа Б., 10 настай, Гваделоп

Андрес О., 9 настай, Коста Рика

Үеэлээ халамжилсан нь

Үеэл маань ходоодны хүнд өвчний улмаас эмнэлэгт хэвтсэн юм. Түүнд олон шинжилгээ хийх хэрэгтэй байлаа. Бид түүнд захиа бичиж, зоригтой бай, би чиний төлөө залбирах болно хэмээн хэлсэн. Би бас нэг сайхан ном, чихэр жимс зэрэг амттанг боож, эмнэлэг дээр очлоо. Эмнэлгээс явах үед надад маш сайхан мэдрэмж төрөв. Хэрэв бид бусдын төлөө нинжин сэтгэл гаргавал, бидэнд маш сайхан мэдрэмж төрдөг, энэ нь бас Тэнгэрлэг Эцэгийг баярлуулдаг гэдгийг би мэднэ.

Жейк С,. 7 настай, Альберт, Канад

Цаг олж эзэнд нь өгсөн нь

Бид нэг зочид буудлын дэргэдэх цөөрөмд сэлж байгаад цөөрмийн ёроолоос халаасны цаг оллоо. Цаг таных биш биз хэмээн олон хүнээс асуув. Бүгд л биш ээ гэх юм. Тэр өдрийн оройхон олсон цагаа авч, цөөрөм уруу дахиад нэг удаа ирэхээр шийдэв. Цөөрмийн дэргэд нэг айл байв. Цаг тэднийх биш биз хэмээн бид асуулаа. Цаг тэднийх бүтэн долоо хоног эрсэн ажээ. Цаг тэдний аавынх гэнэ. Бас тэнгэрт тулсан өндөр үнэтэй аж. Бид Ариун Сүнсийг сонсож, цагны эзнийг олж өгсөндөө баяртай байлаа.

Хантли, Сарабет, Каилин К., 10, 9, 7 настай, Калифорни, АНУ

Цагны зургийг Жөү Флорес