2010
Сонсдог дуу хөгжим нь зохисгүйг нөхөрлөлөө алдалгүйгээр би түүнд яаж хэлэх вэ? Би түүний найз л юм бол, сонсдог дуу хөгжмийнх нь талаар гомдоллох учиргүй гэж тэр надад дандаа хэлэх юм. Би яах ёстой вэ?
2010 оны нэгдүгээр сар


Сонсдог дуу хөгжим нь зохистой биш байгааг нөхөрлөлөө алдалгүйгээр би түүнд яаж хэлэх вэ? Би түүний найз л юм бол, сонсдог дуу хөгжмийнх нь талаар гомдоллох учиргүй гэж тэр надад дандаа хэлэх юм. Би яах ёстой вэ?

Сонсдог дуу хөгжим, хүрээлдэг найз нөхөд чинь амьдралд хүчтэй нөлөө үзүүлдэг. Ерөнхийлөгч Гордон Б.Хинкли (1910–2008) хэлсэн нь: “Найз нараа анхааралтайгаар сонго. Найз нар чинь чамайг нэг бол зөв замаар нөгөө бол буруу замаар хөтөлнө.”1

Өөрийнхөө болон найзынхаа сонсдог дуу хөгжмийн тухай хэлэлцэх нь хоёуланд чинь сайн туршлага болж чадна. Олон нийтийн сайн мэдээллийн хэрэгслийн үнэ цэнийн тухай бас мэдээллийн муу хэрэгслийн сүйрүүлэгч нөлөөний талаарх санал бодлоо хүндэтгэлтэйгээр тайлбарла. Найздаа сонсдог дуу хөгжим нь түүнтэй хамт цагийг утга учиртайгаар өнгөрөөхөд саад болж байгааг хэл.

Тэрээр Сүнсийг гомдоох дуу хөгжим сонссоор байвал, найзаа өөрчлөхийг бод. Найз нөхөд чухал. Гэхдээ сүнсний сайн сайхан байдлынхаа үнэ цэнээр бүү соль.

Эшлэл

  1. Гордон Б.Хинкли, “A Prophet’s Counsel and Prayer for Youth,” Лиахона, 2001 оны 4-р сар, 36.