2010
Судрын тэмдэглэл
2010 оны нэгдүгээр сар


Хуваалцах цаг

Судрын тэмдэглэл

Судрын хүч намайг нүглээс холдуулна.

Судрын хүч нь агуу их ялах хүч юм.

Судрын хүч! Надад өдөр бүр хэрэгтэй

Унших бүрдээ авдаг тэр хүч юм.1

Судрууд бол Бурханы сургаалууд болон хүүхдүүдтэйгээ харилцсан Түүний харилцааны тухай цэдэг мөн. Судрын тэмдэглэл бол сайн мэдээний сургаалуудыг хэрхэн ойлгож, үүгээр хэрхэн амьдарч сурч байгаа тухай өөрийн чинь бичсэн хувийн ном юм. Энэ жил та нар сар бүр нэг судраас суралцаж, заасан зүйлийг нь амьдралд хэрэгжүүлж болно. Судруудаас суралцаж, тэдгээрээр амьдрахаар сонгосон үед Тэнгэрлэг Эцэг та нарт туслах болно. Та нар судрын хүчийг мэдэрч, гэрчлэл тань өсөх болно.

Судрын тэмдэглэлээ хэрхэн ашиглах вэ?

Наад тал нь 12 хуудастай тэмдэглэлийн дэвтэр хийх буюу худалдаж ав. Лиахонагийн энэ оны дугааруудад судрууд болон түүнтэй холбоотой та нарын хийх үйл ажиллагаанууд нийтлэгдэх болно. Уг судар болон үйл ажиллагааг унших, бичих буюу ойлгоход та нарт тусламж хэрэгтэй бол эцэг эх, ах эгч, найз нар болон Хүүхдийн хэсгийн багш нараасаа тусламж хүсч болно.

2010 оны нэгдүгээр сарын судрын тэмдэглэл

Итгэлийн 1 дэх тунхгийг унш. Итгэлийн тунхаг Агуу Үнэт Сувдад байдаг.

Итгэлийн энэ тунхаг үнэн эсэхийг мэдэхийн тулд залбир. Тэнгэрлэг Эцэг болон Түүний Хүү Есүс Христийн хайрыг мэдрэхийг хүс. Энэ хайрыг энэрэл гэдэг.

Итгэлийн тунхгийг цээжил.

Эдгээр үйл ажиллагааны нэгийг сонго, эсвэл өөрийнхөө үйл ажиллагааг хий:

  • Энэ судраас суралцахад нь өөр хэн нэгэнд тусал.

  • Өөр хэн нэгэн Бурханы хайрыг мэдрэхийн төлөө залбир.

  • Бид Тэнгэрлэг Эцэгийн болон Есүс Христийн хайрыг мэдэрсэн үед Тэдэнд итгэдэг. Бид Бурханы хүүхдүүд гэдэгтээ итгэдэг. Бид адислалуудынхаа төлөө Түүнд талархснаар Тэр бол бидний Тэнгэрлэг Эцэг гэдэгт итгэдгээ харуулдаг. Та нар хаалганы бариулаа (65-рхуудсыг үз) хараад, тэр өдөр хүлээн авсан адислалынхаа тухай бод.

Хийсэн зүйл чинь энэ судрыг ойлгоход хэрхэн тусалсан бэ?Тэмдэглэлийн дэвтэртээ юу хийснээ бичих эсвэл Тэнгэрлэг Эцэг болон Есүс Христ чамд хайртай гэдгийг мэдснээр ямар мэдрэмж төрснөө зур.

Хаалганы бариулын шошго хий

Доор харуулсан хаалганы бариулын шошгыг хайчил. Хаалганы бариулын шошгыг цэгтэй шугамын дагуу нугал. Өөрт чинь өгсөн Тэнгэрлэг Эцэгийн адислалуудын тухай бодож, тэдгээрээс заримыг нь жагсаан бич. Хаалганы бариулын шошгыг байнга харагдах газарт өлгө.

Тэнгэрлэг Эцэг намайг дараах зүйлсээр адисалсан юм:

Зүүн талд: Жеймс Жонсоны зураг чимэглэл; баруун талд: Марин Рүүзийн зураг чимэглэл

Эшлэл

  1. “Scripture Power,” 2006 Outline for Sharing Time and the Children’s Sacrament Meeting Presentation, 10–11.