2010
Шинэ Лиахона-даа тавтай морилно уу
2010 оны нэгдүгээр сар


Шинэ Лиахона-даа тавтай морилно уу

Тавтай морилно уу! Дизайныг өөрчлөн сайжруулж, бичсэн Лиахонаг тэмдэглэхэд бидэнтэй нэгдэнэ үү. Бид та нарыг хуучин Лиахонаг унших дуртай байсныг мэднэ. Гэвч зарим өөрчлөлт, сайжруулалт хийх цаг болсон юм.

Хамгийн түрүүнд, сэтгүүлийн голд байсан оруулга байхгүй болсныг та бүгд ажиглах болно. Мэдээ болон хүүхдэд зориулсан хэсэг сэтгүүлийн төгсгөлд орсон байгаа.

Сэтгүүлээс өөрсдийнхөө хүсдэг аливаа зүйлийг олно гэдэгт бид найдаж байна. Хэрэв та нэлээд урт, асуудлыг хөндсөн өгүүлэлд дуртай бол, цаг зав муутай үед зөвхөн гүйлгэн уншихыг хүсдэг бол аль аль нь байгаа.

Энэ дугаарын эхнээс эцсийг хүртэл хүүхэд, залуучууд, залуу насанд хүрэгчдэд зориулсан хэсгүүдийг тодоор тэмдэглэсэн байгааг та харах болно. Хэрэв та Сүмийн шинэ гишүүн бол Сүмийн суурь сургаал болон практик үйл ажиллагааны тухай уншсан зүйлдээ баярлан талархах болно (Бид юунд итгэдэг вэ? хуудас 00 [14]-ыг үз). Хэрэв та багш, удирдагч эсвэл эцэг эх бол, хайртай хүмүүстээ үйлчлэхэд ашиг тустай зарим санааг олж үзэх болно (13, 22, 26, 36-р хуудсыг үз).

Энэхүү шинэ Лиахонагийн шинэчлэн сайжруулсан хамгийн чухал хэсэг нь насанд хүрэгчдэд зориулсан өгүүллүүдийг залуучууд болон хүүхдэд зориулсан нэмэлт материалуудтай хамт байрлуулсан явдал юм. Та үүнийг Тэргүүн Зөвлөлийн захиас бичгээс уншаарай.

Мөн өөр, бүр нарийн өөрчлөлтүүд ч байгаа. Та энэ дугаарыг унших явцдаа өөрчлөлтийг өөрөө олж мэдэхийг бид хүсч байна. Сүнсийг мэдэрч Тэнгэрлэг Эцэгээ болон бидний Аврагч Есүс Христийг илүү сайн мэдэхэд тань туслахын тулд энэ бүхэн зориулагдсан билээ. Тэд бол Лиахонагийн сүнслэг нөлөөний онцгой эх сурвалж юм.

—Эрхлэгчид

Жич: Та бидэнд нэг тус хүргэж чадах уу? Шинэ Лиахонагийнхаа талаар ямар бодолтой байгаагаа бидэнд liahona@ldschurch.org хаягаар и-мэйл явуулна уу. (сэдвийн мөрөнд “New Liahona” гэж бичээрэй). Эсвэл дараах хаягаар захидал бичиж болно:

Liahona, Rm. 2420

50 E. North Temple St.

Salt Lake City, UT 84150-0024, USA