2010
Санал зөвлөмж
2010 оны нэгдүгээр сар


Санал зөвлөмж

Манай гэр бүлд тохиолдсон гайхамшиг

2008 оны арваннэгдүгээр сард Лиахонад нийтлэгдсэн Ахлагч Жозеф Б.Вөртлиний “Юу ч тохиолдсон талархалтай бай” (х. 26) өгүүлэл нь саяхан хүнд зовлон зүдгүүр туулсан охинд маань сүнслэгээр тусалсан билээ. Түүнийг жирэмсэн байхад эмч нар түүнд нэгэн базаахгүй онош тавьж, зээг маань хүн болох найдваргүй гэв.

Тэрхүү өгүүллээс гадна өдөр тутмын гэр бүлийн болон хувийн залбирал маань бидэнд найдлага төрүүлэн, манай гэр бүлд гайхамшиг тохиож зээ хүү маань эсэн мэнд төрлөө. Зээ хүү маань эмнэлэгт хэсэг хугацаанд байсан ч эмч нар сарын дараа гэхэд өмнөх оношоо баталж чадсангүй.

Бидний Тэнгэрлэг Эцэг амьд бас бидний Аврагч бөгөөд Гэтэлгэгч Есүс Христ ч амьд гэдгийг бид мэднэ. Дахин Амилалт болон Тэнгэрлэг Эцэгтэй хамт үүрд мөнх амьдрах нь үнэн бодитой юм.

Геннадий Мищенко болон Татьяна Мищенко нар, Орос

Ням гарагт л биш

Нэг өдөр би ням гарагт болох хөл бөмбөгийн тоглолтын тасалбар хожлоо. Би эхнэр уруугаа утасдан надтай хамт тоглолт үзэх үү гэж асуулаа. Харин эхнэр маань: “Гэртээ ирээд Лиахона уншаарай” гэв.

Би гэртээ хариад, Францад нэгэн залуу эмэгтэй Дэлхийн аваргын цомын сүүлчийн тоглолт ням гарагт болсон учраас яваагүй тухай уншлаа (Сюзана Алвез де Мейо, “Missing the World Cup-ыг” үз, Лиахона, 2007 оны 6-р сар, 37). Тэнгэрлэг Эцэг надад хандан, “Чамайг хөл бөмбөгт дуртайг би мэднэ. Гэвч ням гараг бол миний өдөр шүү дээ. Битгий яв” гэж хэлэх шиг санагдаж билээ. Тиймээс би тоглолтонд яваагүй. Тэр үеэс хойш би бошиглогчдынхоо үгсийг үргэлжлүүлэн уншдаг болсон. Энэ сэтгүүл бол бидний амьдралд зүг чиг заагч юм. Энэ нь ороо бусгаа, адармаатай энэ дэлхийд биднийг хүчирхэгжүүлэх болно.

Андерсон Карпеяне, Бразил

Айх юм юу ч байхгүй

Би өнгөрсөн 8 жилийн турш Лиахонагийн дугаар бүрийг хүлээж авахдаа нулимс дуслуулсаар л байна.

Над шиг зовж шаналсан өөр олон хүн байдгийг би мэдэж авсан билээ. Гэвч бидэнд сүнслэг ул суурьтай гэрчлэл байгаа учраас бидэнд даван туулж чадахгүй юм гэж байхгүй.

Энэ сэтгүүл миний амьдралд онцгой зам заагч болж үйлчилдэг бөгөөд тийм ч учраас энэ сэтгүүл Лиахона гэсэн нэртэй байгааг би мэднэ.

Эдвин Юррутиа, Иллиной, АНУ