2010
Залуучууд А Brand New Year шинэ дүрс бичлэгийн нээлтийг тэмдэглэв
2010 оны нэгдүгээр сар


Залуучууд шинэ дүрс бичлэгийн нээлтийг тэмдэглэв

Дэлхий даяарх Сүмийн нэгжүүд A Brand New Year: 2010 Youth Celebration нэртэй шинэ DVD хүлээн авлаа. DVD-д 2010 оны Мючелийн сэдэв байгаа бөгөөд үүнийг залуучуудын хичээл, чуулгын цуглаан, Мючел, залуучуудтай хийх бишопын ярилцлага болон бусад үйл ажиллагаануудад нэмэлт болгон ашиглаж болно.

2010 оны Мючелийн сэдэв бол “Тууштай бөгөөд зоригтой бай; Хаана явсан газарт чинь чиний Бурхан ЭЗЭН чамтай хамт байх учраас бүү чичирч айгтун” (Иoшуа 1:9; онцлон тэмдэглэлт нэмэгдсэн) гэсэн судар юм. A Brand New Year: 2010 Youth Celebration-гийн эхний хэсэг нь Арванхоёр төлөөлөгчийн чуулгын гишүүн Ахлагч М.Рассел Баллардын тусгай захиас, дэлхий дахины залуучуудын хөгжмийн цуглуулга юм.

Энэ DVD нь мөн түүх, гэрчлэл, хөгжим болон Залуу эрэгтэй, эмэгтэйчүүдийн ерөнхий ерөнхийлөгчийн зөвлөлөөс гаргасан тусгай танилцуулгын хэлбэртэй сүнслэг нөлөө бүхий захиасуудыг агуулсан есөн нэмэлт хэсэгтэй. Эдгээр хэсгүүд нь Залуучуудын бат бөх байдлын төлөө товхимол дахь сайн мэдээний жишгүүд, түүний дотор боловсрол, гэр бүл ба найз нөхөд, хөгжим ба бүжиг, болзоо ба ариун журам, эрүүл мэнд, үйлчлэл болон наманчлал гэсэн сэдвүүд дээр төвлөрдөг.

Дэлхий дахины залуу хүмүүс энэ DVD-гээр дамжуулан бодол санаа болон гэрчлэлээ хуваалцдаг.

“Сүмийн залуучууд энэ DVD-гээр бие биеэ харж, бие биеийхээ гэрчлэлийг бэхжүүлэх боломжтой байгаад бид маш их баяртай байгаа” хэмээн Залуу эмэгтэйчүүдийн ерөнхий ерөнхийлөгч Элайн С.Далтон хэлэв. “Энэ DVD-г үзсэн хүмүүс [Сүмийн] жишгүүдийн дагуу амьдрахаар сонгож, дэлхийд өөрчлөлт гаргаж байгаа газар бүрийн зоригт залуучуудыг харах болно. Санваартны ба туслах бүлгүүдийн удирдагчид болон багш нар жишгүүдийг заах хичээл дээрээ мөн эдгээр жишгүүдээр амьдарч, амьдралдаа хэрэгжүүлэхэд нь туслах үйл ажиллагаануудад DVD-г ашиглана гэдэгт бид найдаж байна”.

Орон нутгийн санваартны болон туслах бүлгүүдийн удирдагчид DVD-г нэгтгэн дүгнэж, цуглаан болон үйл ажиллагаанууддаа ашиглахыг нь Сүмийн удирдагчид урамшуулан дэмжсээр байна. DVD-ны эхний хэсгийг Шинэ жилийг угтсан үйл ажиллагаанууд болон уг сэдвийг заах бусад үйл ажиллагаанууд дээр ашиглаж болно. Бусад хэсгүүдийг жилийн турш өргөжүүлэн заахад ашиглах зориулалттай юм.

DVD-ны хэсгүүдийг англи, герман, итали, испани, кантонез,мандарин, орос, португаль, солонгос, франц, япон хэл дээр хадмал орчуулгатайгаар хэвлэгдсэн. DVD-ны материалыг мөн интернэтээс хуулан авч болно.

Мексикийн Мануел Сарабиа туршлагаа DVD-н дээр хуваалцаж байна.

Гэрэл зургийг Тайлер Хайрис