2010
Өнөөдөр ч хуучраагүй байна
2010 оны нэгдүгээр сар


Өнөөдөр чхуучраагүй байна

Хуучин Гэрээ танд ямар нэг зүйлийг заахад хэт хуучирсан гэж боддог уу? Дахин нэг бодоод үз л дээ.

Хуучин Гэрээний үг хэллэг, цаг хугацаа, ёс заншил өнөөдрийнхөөс маш их ялгаатай ч, Хуучин Гэрээнээс хэчнээн их зүйл сурч мэдэж болохыг мэдээд та нар гайхах болно. Залбирч судлах юм бол өнөөдөр амьдралдаа хэрэгжүүлж болох зарчмуудыг та Хуучин Гэрээний түүхүүдээс олж чадна. Олон жишээнээс энд зөвхөн цөөхнийг дурдъя:

  1. Египетийн Иосеф уруу таталтаас зугтав (Эхлэл 39:12-ыг үз). Уруу таталтаас зайлсхийх нь нүгэл үйлдэж, наманчлахаас амархан байдаг.

  2. Иосеф бусдыг, бүр өөрийг нь боол болгон худалдсан ах нараа ч уучилдаг байлаа (Эхлэл 45-ыг үз). Чи бусдыг, ялангуяа гэр бүлийнхээ гишүүдийг уучилдаг уу?

  3. Их Эзэн израилчуудыг хооллохын тулд маннагаар өдөр бүр хангаж байлаа (Eгипетээс Гарсан нь 16:15-ыг үз). Их Эзэн бас бидний сүнсийг тэжээх олон зүйлээр: залбирал, судрууд, ариун ёслол, ариун сүмээр хангасан юм.

  4. Eгипетээс Гарсан нь 28 нь Аарон болон бусад санваартнууд хэрхэн хувцаслах ёстой талаар өгүүлдэг. тэдний шүтлэг бишрэлийн чухал хэсгийг сануулах өвөрмөц байдлаар хувцаслахыг Их Эзэн тэднээс хүссэн байдаг. Сүмд ирэхдээ эсвэл ариун сүмд орохдоо өмсдөг хувцас тань хүндэтгэл, шүтлэг бишрэлийг тань хэрхэн харуулдаг вэ?

  5. Левитийн номын ихээхэн хэсэг нь золиослол болон түүнээс ирдэг адислалуудын тухай юм. Цаг зав, авьяас чадвар, мөнгөө золиослох нь танд тэнгэрийн адислалуудыг авчрах болно.

  6. Их Эзэний дуу хоолойг таньж, сонсохын чухлыг бид Самуелын жишээнээс мэддэг (1 Самуел 3:4–10-ыг үз). Ариун Сүнсний өдөөлтүүдийг таньж, дагаснаар амьдрал тань дээшлэх болно.

  7. Залуу Давидын сонголт нь тэрээр “Израилд Бурхан байдагт” итгэдэг байсныг харуулсан юм (1 Сaмуел 17:32–51). Өөрийн тань сонголт таныг Бурханд итгэдэг эсэхийг гэрчилдэг.

  8. Даниел хааны зарлигийг зөрчиж, залбирчээ (Даниел l 6:11-ыг үз). Залбирах нь хэцүү үед ч гэсэн та хэр олон удаа залбирдаг вэ?

  9. Бид бошиглогчийг дуулгавартай дагасан үед хүч ирдгийг Нааман мэджээ (2 Хаад 5:1–14-ийг үз). Өнөөдрийн бошиглогчид, төлөөлөгчдийн зөвлөгөөг дагах нь Их Эзэний хүчийг бас амьдралд чинь авчрах болно.

Небухаднезар хаан гурван израил хүнийг галд хаяжээ. Гэвч хаан гал уруу хараад, “хүлээсгүй дөрвөн хүн … гал дунд явж байгааг харжээ. Дөрөв дэх нь Бурханы Хүү мэт төрхтэй [байжээ] (Дaниел 3:24–25). Хуучин Гэрээг анхааралтай унших юм бол Өөрийн хүүхдүүдтэй хамт яваа Бурханыг та нар харах болно. Тэдний туршлага хэрхэн Бурханы илүү сайн хүү, охин байхыг та нарт заах болно.

Сүнсийг сонсох нь (зүүн дээд талд), хэцүү үед ч гэсэн залбирах нь (дээд талд), бошиглогчийн зөвлөгөөг дагах нь (доор) Хуучин Гэрээнээс бидний сурч болох сургамжуудаас зөвхөн хэдхэн нь юм.

Зүүн талд: Египетийн Иoсеф, Майкл Т.Малм; зураг чимэглэлийг Тед Хеннингер; баруун талд: Их Эзэн Самуел хөвгүүнийг дуудсан нь, Харри Aндерсон; Дaниел Небухаднезар хааны өмнө, Симон Хармон Веддер; Нaaмaн уяман өвчтэй хүнийг эдгээсэн нь, Пол Манн