2015
Аврагч маань надад хайртайг би мэднэ
дөрөвдүгээр 2015


Аврагч маань надад хайртайг би мэднэ

Есүсийн тухай миний ном

Олон жилийн тэртээ нэгэн үзэсгэлэнтэй газарт хүүхдүүд Есүсийг тойрон цугларав.

Тэрээр хүүхдүүдэд зааж, тэднийг адислах үед хүүхдүүд түүний хайрыг мэдэрч байлаа. Бүгд Түүний нулимсыг харав.

Бяцхан хүүхдүүдийг хайрладаг хайраараа Тэр намайг хайрладгийг би мэднэ.

Би Есүст хүрч, Түүний өвөр дээр суугаагүй ч, Тэр миний хувьд бодит билээ.

Түүнийг амьд гэдгийг би мэднэ! Би Түүнийг итгэлтэй дагана.

Би зүрх сэтгэлээ Түүнд өгнө. Аврагч маань надад хайртайг би мэднэ.