2015
Есүс уяман өвчтэй хүнийг эдгээв
дөрөвдүгээр 2015


Судрын цаг

Есүс уяман өвчтэй хүнийг эдгээв

Зохиогч нь АНУ-ын Ютад амьдардаг.

Шинэ Гэрээний талаар энэ жил хамтдаа суралц!

Өвчтэй байсан үеийнхээ тухай бод. Хэн нэгэн таныг эдгэрэхэд туслахын тулд ямар нэг сайн зүйл хийсэн үү?

Бид Шинэ Гэрээнээс Есүс өвчтэй байсан хүмүүст хэрхэн сайхан сэтгэлээр ханддаг байсан талаар уншдаг. Нэг өдөр уяман өвчин гэгддэг арьсны өвчтэй нэгэн хүн Есүс дээр ирэв. Есүст өвчтэй хүн бүрийг эдгээх хүч байгаа гэдгийг тэр мэдэж байв. Есүс түүнийг эдгээж чадна гэдэгт тэр итгэж байлаа. Есүс уяман өвчтэй хүнд хүрч, “Цэвэрш” (Марк 1:41) гэлээ. Есүс ингэж хэлмэгц тэр эдгэрэв.

Бид өвчтэй эсвэл гунигтай байгаа бусдад сайхан сэтгэлээр хандаж, бас хайрласнаар Есүсийн жишээг дагаж чадна.