2015
Зохисгүй зүйл болж байгаа гэдгийг мэдсээр байж, сайн үлгэр жишээ үзүүлэхийн тулд бүжиг эсвэл үдэшлэгт явах нь зөв үү?
дөрөвдүгээр 2015


Зохисгүй зүйл болж байгаа гэдгийг мэдсээр байж, сайн үлгэр жишээ үзүүлэхийн тулд бүжиг эсвэл үдэшлэгт явах нь зөв үү?

Зураг
A young man in a black plaid shirt is resting his chin on his hand.

Зураг чимэглэлийг Дэв Пэтэрсон

“Ийм нөхцөлд ямар сайн үлгэр жишээ үзүүлж чадна гэж бодож байгаагаа” өөрөөсөө асуу. Та мансууруулах бодистой, эсвэл архитай, даруу бус хувцасласан, эрээ цээргүй үг бүхий хөгжимтэй, эсвэл зохисгүй бүжигтэй хаа нэгтээ очих гэж байгаа бол ийм зүйлүүдгүйгээр хүмүүс баяр баясгалантай байж болохыг хэрхэн харуулж чадах вэ? Таны эргэн тойронд байгаа хүмүүс “Энэ чинь итгэл болоод жишгүүдийн агуу жишээ биш үү?” эсвэл “Энэ хүн ер нь яах гэж ирсэн юм бол?” мэтээр юу ч гэж бодож болох юм. Ихэнх нөхцөлд та нар өөрсдийгөө санаатайгаар, мэдсээр байж уруу татагдуулахгүйн тулд тэр газрууд руу явахгүй байвал илүү сайн үлгэр жишээ үзүүлж чадна.