2015
Сүнс надад шивнэсэн
дөрөвдүгээр 2015


Сүнс надад шивнэсэн

Кристина Албрэхт Эрхарт, АНУ, Вашингтон

Зураг
drawing of boys running

Зураг чимэглэлийг Брэдли Х.Кларк

“Хүүе, хөвгүүд ээ! Буцаад ир!” гэх нэг сандарсан дуу хоолой сонсогдов.

Дэлгүүрийн машины зогсоол руу уйлаад гүйж өнгөрөх тав, долоо орчим насны хоёр хүүг ажиглахаар би эргэж харлаа. Худалдагч тэднийг дуудаж байхдаа санаа нь зовсон харагдаж байсан юм.

Намайг машин руугаа эргэтэл “Энд чиний тусламж хэрэгтэй байна” гэж Сүнс шивнэв. Шивнээ намуухан байсан ч маш тодорхой байсан учир би тэр даруй хөвгүүд дээр очихоор зогсоол руу гүйлээ.

Том нь бор өнгөтэй жижиг бүхээгт тэрэгний хажууд зогсож байгааг би харав. Би түүнд дөхөж очоод өвдөглөн,

“Сайн уу? Намайг Кристина гэдэг. Чи зүгээр үү?” гэлээ.

Намайг үг хэлэхэд тэр улам чанга уйлж, шуугаараа нүүрээ нууж байв. Худалдагч, дүүтэй нь хамт бидэн дээр ирэв.

“Тэд францаар л ярьдаг юм шиг байна” гэж худалдагч надад хэллээ. “Бид тэднийг төөрөөд, дэлгүүр дотор гүйж байхад нь сая л олж харсан юм.”

Би хүүхдүүдэд өөрийгөө францаар дахин танилцуулав. Хэдийгээр франц хэл миний төрөлх хэл ч гэсэн бага байхдаа англиар ярьдаг гэр бүлд үрчлүүлснээс хойш францаар огт яриагүй байв. Ерөнхийдөө миний франц хэл муу байлаа. Гэсэн хэдий ч тэр мөчид би маш чөлөөтэй ярьж байв. Хөвгүүдийг тайвшруулах үед үгс оюун санаанд маань маш тодхон орж ирэн, хэлэхэд ч тодорхой байлаа.

Том хүү уйлж байхдаа дүүтэйгээ хамт дэлгүүрийн хаанаас ч аав, ээжийгээ олж чадахгүй байгаагаа, бас тэднийг хайж гадуур гүйснээ хурдан гэгч тайлбарлаж хэлэв. Сонсож байхдаа би францаар чөлөөтэй яриад зогсохгүй, айсан хоёр хөвгүүнийг ч бас амархан ойлгож, тайвшруулж байгаа нь хэчнээн гайхалтай зүйл болохыг бүдэг бадаг мэдсэн юм.

“Тэднийг эцэг эхээсээ төөрснийг, мөн машиндаа тэднийг хүлээхийг хүсэж байгааг” би худалдагчид хэлэв. Бага дүү нь эцэг эхийнхээ нэрийг хэлэхэд, би тэднийг хайлгахаар худалдагчид өглөө. Хэдхэн минутын дараа хүү дэлгүүрээс гарч ирж байгаа аавыгаа олж харан, түүнтэй уулзахаар гүйв.

Би түүнийг аав руу нь дагаж явахдаа францаар баяртай ч гэж хэлж чадахаа больсноо мэдэж билээ. Би хөвгүүдийн ойлгож чадах зүйлсийг хэлэхээр хичээсэн ч хэдэн үгнээс өөр юуг ч олигтой хэлж чадахгүй байв. Эцэст нь би нэг хүүд нь баяртай, уулзахад сайхан байлаа гэж англиар хэлэв.

Би хөвгүүдийг эцэг эхтэй нь хамт орхихдоо талархлаар дүүрэн байсан юм. Тэнгэрлэг Эцэг бяцхан хоёр хүүхдээ тайвшруулахын тулд надаар дамжуулан ажилласан байв. Их Эзэн зорилгуудаа гүйцэлдүүлэхийн тулд миний хязгаарлагдмал чадварыг хүчирхэгжүүлж чадсанд би дарууссан билээ. Дуудагдсан үедээ, бараг боломжгүй санагдах нөхцөлд ч Түүнд өөрсдийгөө зориулах үед тохиолдож болох зүйлийг гэрчлэхдээ би баяртай байсан юм.