2015
Иосефийн ачаар
дөрөвдүгээр 2015


Иосефийн ачаар

Бошиглогч Иосеф Смитийн ачаар таны амьдрал өөр байгаа (эсвэл өөр байж болох) 6 арга замыг олж тодорхойл.

Зураг
Painting of a young boy kneeling looking up at a grove of trees. At the center of the painting is a young boy (age 14) kneeling. His hands are resting on his thighs and he looks up at a light source above his head. The boy wears grey trousers (with suspenders) and grey vest and an off-white shirt. The shirt has a collar and two button placket at the front and the sleeves are rolled. The young boy had blond hair that is slightly rumpled. The background his a grove of trees, almost all with no leaves. There are some low saplings immediately behind the boy. The foreground has rocks, twings and small plants sprouting. "Walter Rane 04" appears in the lower right corner in red.

Иосеф Смит 170 гаруй жилийн өмнө нас барсан. Тэрээр, магадгүй та нар олж ч чадахааргүй, хамгийн нарийвчлалтай газрын зураг дээрээс л олох боломжтой тийм үл анзаарагдам газруудад амьдралынхаа ихэнх хэсгийг өнгөрөөн, ердөө 38 жил амьдарсан юм. Харин та нар түүний амьдралдаа хийсэн олон зүйлийг аль хэдийн мэддэг болсон байх. Гэвч тэдгээр нь таны хувийн амьдралд хэрхэн нөлөөлдөг талаар та бодож байсан уу? Эдгээр арга зам нь тоо томшгүй олон учраас энэ зургаан зүйлээр та эхэлж болох юм.

Иосеф Смитийн ачаар:

1. Та Бурхан болон Есүс Христ гэж үнэхээр хэн болохыг мэддэг болсон.

Иосеф Смит байхгүй байлаа ч та Бурхан Эцэгт болон Есүс Христэд итгэх итгэлтэй байж болох байсан. Та Библийн талаарх гэрчлэлүүдтэй байж болох байсан. Гэвч Иосеф Смитийн сэргээсэн зүйлүүд—Мормоны Ном, Сургаал ба Гэрээ болон Агуу Үнэт Сувдын зоригтой, баттай гэрчүүдийн ачаар таны ойлголт хэчнээн гүн, баялаг байгаа талаар бодож үзээрэй. Жишээ нь, Тэр Израилийн Бурхан төдийгүй [бас] бүх дэлхийн Бурхан (3 Нифай 11:14-ийг үзнэ үү) гэсэн Өөрийн үгийг баталж, амилсан Аврагч Америкт үзэгдсэнийг дэлхий гэрчилдэггүйг та нар мэднэ.

“Тэр амьд бөлгөө! Учир нь бид түүнийг бүр Бурханы баруун гар талд харсан билээ” хэмээн тунхагласан Иосеф Смитээс гадна Нифай, Алма, Моронай гэх мэт бошиглогчдын хүчирхэг гэрчлэлээр дамжуулан Тэнгэрлэг Эцэг ба Есүс Христийн талаарх гэрчлэл тань хэрхэн хүчирхэгжсэн талаар бодож үз. (С ба Г 76:22–23). Бурханд болон Есүс Христэд итгэх итгэл маань соригдож мөн үгүйсгэгдэж байгаа өнөө үед энэ нэмэлт гэрлийг хүлээн авах нь хэчнээн их адислал билээ!

2. Та нар болон хүн бүр Бурханы хүүхэд гэдгийг та мэднэ.

Зураг
Youth in the Philippines are walking in a line and laughing and holding hands.

Иосеф Смитийн сэргээсэн хамгийн чухал үнэн нь бидний Бурхантай харилцах харилцааны талаарх үнэн байж болох юм.1 Тэр үнэхээр бидний Эцэг. Та өмнө нь энэ баримтаас урган гарах зүйлүүдийн талаар бодохгүй байж үзсэн үү? Энэ нь таны өөрийгөө харах арга замыг өөрчилдөг. Дэлхий таны талаар юу гэж бодож байгаагаас үл хамааран та Бурханы шинж чанарыг өвлөн авсан Бурханы хайртай хүүхэд гэдгээ мэддэг. Энэ нь таны бусдыг харах арга замыг өөрчилдөг: гэнэт л хүн бүр—хүн болгон—таны ах, эгч болдог. Энэ нь таны амьдралыг үзэх үзлийг өөрчилдөг: Амьдралын бүхий л баяр баясгалан болон сорилт бэрхшээлүүд нь Тэнгэрлэг Эцэгтэйгээ адилхан болоход танд туслах Түүний төлөвлөгөөнүүдиийн нэг хэсэг байдаг. Хүүхдийн хэсэгт дуулдаг зүйл гэхэд л муугүй байгаа биз!2

3. Гэр бүл тань мөнхөд байж чадна.

Зураг
Family posing together on a street in Hong Kong.

Яагаад ийм олон хүн гэрлэлт ба гэр бүлийн ач холбогдлын талаар будилж байна вэ? Тэд гэрлэлт болон гэр бүл нь Бурханаас томилогдсон бөгөөд мөнхөд байх болно хэмээх Иосеф Смитээр сэргээгдсэн сургаалыг мэдэхгүй байж болох юм (С ба Г 49:15; 132:7-г үзнэ үү). Эдгээр нь зөвхөн нийгэмд хэрэггүй болсон, мөн хүмүүсийн бий болгосон уламжлалууд биш, тэнгэрийн мөнхийн дэг жаягийн нэг хэсэг юм. Иосеф Смитээр сэргээгдсэн санваарын түлхүүрүүдээр болон ариун сүмийн ёслолуудын ачаар та нарын мөнхийн гэр бүл энэ дэлхий дээр бий болж чадна.

4. Та санваар болон санваарын адислалуудыг хүлээн авах боломжтой.

Зураг
Filipino church members during a sacrament meeting.

Бурхан Өөрийн санваарыг Иосеф Смитээр дамжуулан сэргээсэн учраас та баптисм хүртэж, Ариун Сүнсний бэлэг хүлээн авах боломжтой. Та санваарын эдгээх, тайтгаруулах болон удирдамжийн адислалуудыг эрэлхийлж чадна. Таныг Бурхантай холбох ариун нандин гэрээнүүдийг хийж чадна. Та ариун ёслолоос хүртсэнээр долоо хоног бүр гэрээнүүдээ шинэчилж чадна. Санваарын ёслолуудаар дамжуулан Бурханы хүч таны амьдралд ирдэг (С ба Г 84:20–21-ийг үзнэ үү). Иосеф Смитийн гүйцэлдүүлсэн тэдгээр зүйлгүйгээр эдгээрийн нэгээхэн нь ч боломжгүй байх байсан.

5. Та хорт бодисуудад донтох донтолтоос чөлөөлөгдсөн билээ.

Зураг
Two young men in DR Congo playing basketball.

Тамхи уушигны хавдар үүсэх шалтгаан болж, мөн архи элэгний өвчлөлтэй холбоотой болох нь клиникээр батлагдахаас нэлээд өмнө 1833 онд Иосефийн хүлээж авсан илчлэлтэд дуулгавартай байснаар бид донтолтоос ангид байж чадна. Та нар Бурханы мэргэн ухааныг илчилж буй бошиглогчтой атлаа дэлхийн мэргэн ухаан үүнийг ойлгохыг яагаад хүлээнэ вэ? Мэргэн ухааны үг нь Бурхан бидний сүнсэнд санаа тавиад зогсохгүй бас бидний бие махбодод санаа тавьдгийг харуулдаг (С ба Г 89-ийг үзнэ үү). Эцэст нь, Иосеф Смитэд өгөгдсөн илчлэлтүүдийн дагуу бол, бие махбодтой байх нь биднийг мах хийгээд ясан биетэй Тэнгэр дэх Эцэгээс маань дутахааргүй, харин илүү адил болгодог (С ба Г 130:22-ыг үзнэ үү).

6. Ариун Сүнсээр дамжуулан та нар өөрсдөө үнэнийг мэдэж авч чадна.

Зураг
A young Polynesian woman kneeling in prayer beside her bed.

1820 онд залуу Иосефийг Ариун ойн цоорхойд очих үед олон сүм илчлэлт бол өнгөрсөн үед болж өнгөрсөн зүйл гэдэгт итгэдэг байжээ. Иосефийн анхны үзэгдэл үүнийг буруу байсныг баталсан юм. Тэнгэр зөвхөн бошиглогчдод биш, бүгдэд нээлттэй билээ. Асуулттай тэр нь даруухнаар, хичээнгүйлэн эрэлхийлснээр хариултаа хүлээн авч чадна (С ба Г 42:61; 88:63-ыг үзнэ үү). Жишээ нь, та Иосеф Смит Бурханы бошиглогч байсныг Иосеф Смитийн мэдэж авсан тэрхүү арга замаар, өөрөө Бурханаас асууснаар мэдэж авч болно.

Энэ жагсаалт бол зөвхөн эхлэл юм. Та юу нэммээр байна вэ? Таны амьдрал Иосеф Смитийн ачаар хэрхэн өөр байна вэ?

Эшлэлүүд

  1. Сүмийн ерөнхийлөгчдийн сургаалууд: Иосеф Смит (2007), 37–44-ийг үзнэ үү.

  2. “Би Бурханы хүүхэд” Сүмийн дуулал болон хүүхдийн дуу, 58.