2015
Ойлголт
дөрөвдүгээр 2015


Ойлголт

Би гэр бүлийн үдшээ хэрхэн эн тэргүүнд тавих вэ?

“Гэр бүлээ хүчирхэгжүүлж, амар амгалангийн үрийг суулгахаар ажиллах үедээ … долоо хоног бүрийн гэр бүлийн үдшийг санаарай. Амсхийх ч хором гараагүй ажлын өдрийн дараа гэр бүлийн үдшээ оромдоод өнгөрөхөөс болгоомжил. Гэр бүл тань даваа гараг бүрийн үдэш гэр орондоо хамтдаа цугладаг байхаар хатуу тогт. Ажилтай холбоотой зүйлс, спорт, хичээлээс гадуурх үйл ажиллагаа, гэрийн даалгавар болон бусад асуудал нь гэр бүлээрээ, гэр орондоо цагийг хамтдаа өнгөрүүлэхээс илүү чухал байж таарахгүй.

Гэр бүлийн үдшийн тань бүтэц үүнд зориулсан цаг хугацаанаас илүү чухал биш юм. Сайн мэдээг албан болон албан бус хэлбэрийн аль алинаар нь заах ёстой. Үүнийг гэр бүлийн гишүүн бүрийн хувьд утга учир бүхий туршлага болго.”

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Ричард Г.Скотт , “Итгэлээ ашиглахыг эн тэргүүнд тавь,” Лиахона, 2014 оны 11-р сар, 94