2009
Тэрэээр дайснуудтайгаа эв найртай байв
April 2009


Бошиглогч Иосеф Смитийн амьдралаас

Тэрээр дайснуудтайгаа эв найртай байв

Teachings of Presidents of the Church: Joseph Smith (Melchizedek Priesthood and Relief Society course of study, 2007), 339–41. -ээс өөрчлөн авав

Нэг өдөр Бошиглогч Фар Вест дэх эцэг эхийнхээ гэрт очоод байтал сайн дурын хэдэн цагдаа гэнэт дайран орж ирэв.

Та нарын хэн чинь Жөү Смит вэ?

Бид түүнийг тонилгохоор ирлээ!

Иосеф тэр даруйд урагш алхаж, эрчүүдийг инээмсэглэн хараад тэдэнтэй гар барив.

Би Иосеф байна. Та нартай танилцсандаа баяртай байна. Орж, сууцгана уу.

Бошиглогчийг цааш нь ярихад эрчүүд итгэж ядсан байдалтай түүнийг ширтэн харж байлаа.

Мормончууд бид Есүс Христэд итгэдэг. Бид амар амгалан аж төрөхийг л хүсдэг. Гэвч бид Миссурид шилжин ирснээс хойш өнгөрсөн хэдэн сард асар их мөрдлөг хавчлагад өртлөө. Миний мэдэхээр бидний хэн нь ч хууль зөрчөөгүй. Хэрэв бид хууль зөрчсөн бол хуулиар шийтгүүлэхэд бэлэн байна.

Ээж ээ, би гэртээ харья даа. Эмма намайг хүлээж байгаа.

Чи ганцаараа явах хэрэггүй. Энэ чинь аюултай шүү дээ.

Бид чамтай хамт явж, чамайг хамгаалъя.

Баярлалаа.

Бид сайн дурын цагдаагийн үүргээсээ халагдаж, гэртээ харина гэж амлая.

Юмыг яаж мэдэхэв, хэрэв бид танд хэрэг болбол эргэн ирж, юу хэрэгтэйг чинь хийе.

Иосефын эцэг эхийн гэрийн гадаа эрчүүдийн үлдсэн нь Бошиглогчтой хэрхэн нүүр тулан уулзсан тухайгаа ярилцаж байлаа.

Тэр чамайг гараас чинь барихад хачин санагдаагүй юү? Үгүй. Надад ер тэгж санагдаагүй.

Би хөдөлж ч чадахгүй нь үү л гэж бодсон шүү. Бүх дэлхийг амлалаа ч гэсэн би энэ хүнд ямар ч гэм хор хүргэхгүй.

Та Жөү Смитийг ч юм уу, мормончуудыг тонилгохоор намайг энд сүүлчийн удаа авчирлаа шүү.

Зураг чимэглэлийг Сал Веллюто, Южинио Маттози нар