2009
Судруудыг хичээнгүйлэн судал
April 2009


Айлчлагч багшийн захиас бичиг

Судруудыг хичээнгүйлэн судал

Гэрт нь очиж заадаг эгч нартаа эдгээр зарчмуудыг ойлгоход нь туслах судрууд болон эшлэлүүдийг заа. Заадаг хүмүүсээсээ юу ойлгосон болон юу мэдэрснээ хуваалцахыг хүс.

Юуны учир судруудыг судалдаг вэ?

Ерөнхийлөгч Ховард В.Хантер (1907–95): “Бурханы илчлэлтүүд бол бидний амьдрах ёстой шийдвэр, үйл хэрэг бүрээ хэмжин шалгах ёстой жишиг байх хэрэгтэй гэдгийг би та нарт зөвлөмж болгож байна. Үүнчлэн, санаа зовоосон зүйл, сорилт бэрхшээл тулгарах үед судар болон бошиглогчдын үгсэд хандсанаараа бид эдгээрийг даван туулж чадна” гэж хэлжээ. (“Fear Not, Little Flock,” in 1988–89 Devotional and Fireside Speeches [1989], 112).

Ерөнхийлөгч Эзра Тафт Бенсон (1899–1994): “Зөв шударга байдалд амжилт олох, залилан мэхлэлтээс зайлсхийж уруу таталтыг эсэгүүцэх, өдөр тутмынхаа амьдралд удирдамж авах, санаа сэтгэлийг эдгээх--энэ бүгд бол Түүний үгийг эрэлхийлж, дуулгавартай дагадаг хүмүүст Их Эзэний өгсөн амлалтуудаас хэдхэн нь юм. … Зарим адислал судруудад байж болно. Гэвч зөвхөн Их Эзэний үгийг судалж, үүнээс бат бөхөөр барьж авсан үед л шүү дээ. …

“… Судар судлахад өөрсдийгөө дайчил. Дуудлагадаа Сүнсний хүчийг байлгахын тулд судруудыг өдөр бүр шимтэн судал. Судруудыг гэр бүлээрээ уншиж, тэдгээрийг хайрлан, эрхэмлэдэг байхыг хүүхдүүддээ заа”. (“The Power of the Word,” Ensign, 1986 оны 5-р сар, 82).

Ерөнхийлөгч Спенсер В.Кимбалл (1895–1985): “Та судрууд үнэнийг улам бүр мэдэхийн хэрээр хөршийгөө өөрийн адил хайрлах хоёр дахь агуу зарлигийг сахихад төдийчинээ үр ашигтай байх болно. Судрын гарамгай мэдлэгтэн болсноор бусдыг дорд үзэх биш харин тэднийг өргөх хэрэгтэй! Эцсийн эцэст, заах, хүмүүжүүлэх өдий их ажил хийдэг эмэгтэйчүүд, эхчүүдээс өөр хэнд сайн мэдээний үнэнийг (зөвхөн хэрэгцээ гарсан үед л хүмүүс сайн мэдээнд найдвар тавьж болох юм) “эрхэмлэн дээдлэх” агуу хэрэгцээ байх юм бэ?” (“The Role of Righteous Women,” Ensign, 1979 оны 11-р сар, 102).

Би судруудыг хэрхэн эрхэмлэн дээдэлж чадах вэ?

2 Нифай 4:15: “Учир нь дотоод сэтгэл минь судруудад баясна, мөн зүрх минь тэдгээрийг тунгаан, мөн хүүхдүүдийнхээ эрдэм хийгээд тусын тулд тэдгээрийг бичиглэх бөлгөө.”

Жюли Б.Бек, Нийгмийн Халамжийн Бүлгийн ерөнхий ерөнхийлөгч: “Судруудыг судлах нэг сайн арга зам бол тэдгээрийг өөрсөдтэйгөө ‘адилтгах’ явдал мөн (1 NНифай 19:23-ыг үз). Зарим хүмүүс Судруудын Удирдамж дахь аль нэг сэдвийг сонгосноор илүү их зүйлийг мэдэж болно гэж боддог. Эсвэл тэд судрыг эхнээс нь уншихдаа ч зарим чухал сургаалуудыг эрж хайдаг. …

“Хүн ямар ч байдлаар судруудыг судаллаа гэсэн чухал мэдлэгийг ойлгох түлхүүр нь байнга судлах явдал мөн. Судрууд дахь эрхэм үнэнийг нээхээс би огт ядардаггүй. Учир нь тэдгээр нь ‘тодорхой байдалд, бүр үгээр хэрхэн тодорхой байж болох тэр хэмжээгээр’ (2 Нифай 32:7) заадаг билээ. Судрууд Христийн тухай гэрчилдэг (Иохан 5:39-ийг үз). Судрууд бидний хийх ёстой бүх зүйлийг бидэнд хэлж өгдөг (2 Нифай 32:3-ыг үз). Судрууд ‘авралд хүргэх мэргэн ухааныг’ [бидэнд] өгдөг (2 Тимот 3:15).

“Би судар уншиж, дараа нь залбирснаар амар амгаланг авчирч, үүрд мөнхийн нэн чухал зүйлст эрч хүчээ зориулахад надад тусалсан мэдлэгтэй болсон билээ. Би судруудыг өдөр бүр уншдаг болсон учраас Тэнгэрлэг Эцэгийнхээ тухай, Түүний Хүү Есүс Христийн тухай, мөн Тэдэнтэй адилхан байхын тулд юу хийх хэрэгтэйгээ мэдэж авсан билээ” (“My Soul Delighteth in the Scriptures,” Лиахона, Ensign, 2004 оны 5-р сар, 108–9).

Ерөнхийлөгч Томас С.Монсон: “Ариун судрууд бидний номын тавиурыг гоён чимдэг. Судрууд бидний оюун ухааныг тэтгэж, амьдралд маань удирдамж болдог билээ” (“The Mighty Strength of the Relief Society,” Ensign, 1997 оны 11-р сар, 95).

Гэрэл зураг чимэглэлийг Крейг Даймонд; бэлтгэсэн Шаннон Гижи Крисченсен