2009
Сүмийн зохион байгуулалтын тухай асуулт, хариултууд
April 2009


Сүмийн зохион байгуулалтын тухай асуулт, хариултууд

Сүм яагаад Есүсийн нэрээр нэрлэгддэг вэ?

Энэ Сүм Түүний Сүм учраас Өөрийнх нь нэрээр нэрлэгддэг гэж Есүс хэлсэн юм (3 Нифай 27:8-ыг үз). Тэнгэрлэг Эцэгтээ эргэж очиход бидэнд туслахын тулд Тэрээр энэ Сүмийг зохион байгуулсан юм. Есүс Христ бол энэ Сүмийн тэргүүн мөн.

“Хожмын Үеийн” гэсэн нь юу гэсэн утгатай вэ?

“Учир нь эцсийн өдрүүдэд миний сүм ийн, бүр Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм хэмээн нэрлэгдэх ёстой” С ба Г 115:4) гэж Есүс хэлсэн билээ. “Хожмын Үе” гэдэг нь эцсийн өдрүүд, эдүгээ бидний амьдарч байгаа үе юм .

“Гэгээнтнүүд” гэж юу гэсэн үг вэ?

“Гэгээнтнүүд” гэдэг нь Христийн Сүмийн гишүүд гэсэн утгатай. Судрууд олон үеийн Гэгээнтнүүдийн тухай өгүүлдэг.

Хуучин Гэрээний үе: Дэд Хууль 33:3; Дуулал 30:4

Шинэ Гэрээний үе: 1 Коринт 1:2

Мормоны Номын үе: 1 Нифайi 14:14; Моронай 8:26

Иосеф Смитийн үе: Сургаал ба Гэрээ 57:1; 84:2

Өнөө үед Сүмийн гишүүдийг мөн л Гэгээнтнүүд гэдэг.

Есүс Христ Өөрийн Сүмийг хэрхэн зохион байгуулсан бэ?

Есүс дэлхий дээр амьдарч байхдаа, мөн Америк тивд хүрч ирсэн үедээ Өөрийн Сүмийг зохион байгуулсан бөгөөд хожим нь Бошиглогч Иосеф Смитээр дамжуулан сүмийг сэргээсэн юм. Сайн мэдээг заах замаар дэлхий дээр Бурханы хаант улсыг байгуулахад Өөртөө туслуулахын тулд Тэрээр тухай бүр Арванхоёр Төлөөлөгч буюу шавь нарыг сонгон авч байсан билээ (Марк 16:14–15; 3 Нифай 12:1-ийг үз).

Сүмийг удирдуулахын тулд Есүс бошиглогчийг бас дууддаг. Сүмийн Ерөнхийлөгч бол бошиглогч юм. Есүс Иосеф Смитийг эцсийн өдрүүд дэх анхны бошиглогчоор дууджээ. Томас С.Монсон бол Сүмийн 16 дахь Ерөнхийлөгч. Бошиглогч бол нийт Сүмд зориулсан илчлэлтийг хүлээн авдаг цорын ганц хүн юм.

Шинэ Гэрээний үеийн Арванхоёр Төлөөлөгч

Мормоны Номын үеийн Арванхоёр шавь

Өнөө үеийн Арванхоёр Төлөөлөгч

Зураг
Prophet Joseph Smith

Иосеф Смит, Сүмийн анхны Ерөнхийлөгч

Зураг
President Thomas S. Monson

Томас С.Монсон, Сүмийн 16 дахь Ерөнхийлөгч

Хожмын Үеийн Бошиглогчид

Манай Сүмийн удирдагчид Есүст хэрхэн тусалдаг вэ?

Сүмийн бүх удирдагчид Сүмийн бусад гишүүдэд үйлчилснээр Есүст тусалдаг.

Бошиглогч Арванхоёр Төлөөлөгчийг удирддаг.

Төлөөлөгчид Далын Чуулгуудыг удирддаг.

Далын Чуулга нь гадас, дүүргийн ерөнхийлөгчдийг сургаж, заахад Төлөөлөгчдөд тусалдаг.

Гадас, дүүргийн ерөнхийлөгчид нь бишоп, салбарын ерөнхийлөгчдөд тусалдаг.

Тойрог, салбаруудад бишоп болон салбарын ерөнхийлөгчид нь Нийгмийн Халамжийн Бүлэг, Залуу Эрэгтэйчүүд, Залуу Эмэгтэйчүүдийн болон Хүүхдийн Хэсгийн ерөнхийлөгч, Ням гарагийн ангийн ерөнхийлөгчид, гэрийн болон айлчлагч багш нар, бусад удирдагчдыг удирдан чиглүүлдэг.

Тойрог, салбарын удирдагчид болон багш нар бид бүгдэд үйлчилдэг.

Чи Есүст хэрхэн тусалдаг вэ?

Түүний зарлигуудыг сахиснаараа чи Есүст тусалдаг юм. Чи бошиглогчийг дагаснаараа Түүнд тусалдаг. Сүмд явж, судруудыг уншин, Түүний тухай мэдсэнээрээ чи Түүнд тусалдаг. Зөвийг сонгосноороо чи Түүнд тусалдаг. Эдгээр зүйлүүдийг хийснээрээ чи Түүний Сүм, Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн ирээдүйн удирдагч байхаар бэлтгэгддэг.

Миний гар, хөлийг үз, Харри Андерсон; Гурван нифай хүн, Гарри Л.Капп; гэрэл зураг чимэглэлийг Велден Андерсен; Бага Иосеф Смитийн тухай нарийн тодорхой зүйл, Миссурийн Индепенденс дэх Community of Christ Archives-ийн зөвшөөрлөөр нийтлэв; Ерөнхийлөгч Монсон, гэрэл зургийг Ньюман