2014
Том чулууг зайлуулсан нь
дөрөвдүгээр 2014


Том чулууг зайлуулсан нь

“Бурханд илүү ойртох нь” өгүүллээс Лиахона, 2013 оны 11-р сар, 105.

Зураг
Ахлагч Тэрэнс М. Винсон

Нэгэн жаахан хөвгүүн машинаараа тоглохоор байшингийнхаа ар дахь шороог тэгшлэхийг оролдож байлаа. Гэтэл зам дээр нь нэг том чулуу тээг болоод байж гэнэ. Уг чулууг бүх л чадлаараа түлхэж, чангаасан ч, бүр хэчнээн их зүтгэл гаргасан ч огт хөдөлсөнгүй.

Аав нь түүнийг хэсэг хугацаанд харж байснаа түүн дээр ирж, “Иймэрхүү том чулууг зайлуулахын тулд чи бүх хүчээ дайчлах хэрэгтэй” гэж хэлжээ.

Хөвгүүн “Би бүх л хүчээ дайчилсан шүү дээ” гэв.

Харин аав нь “Үгүй ээ, чи тэгээгүй. Чи миний тусламжийг аваагүй байна шүү дээ” хэмээн түүнд хэлжээ.

Тэр хоёр хамтдаа нөгөө чулууг амархан холдуулж чаджээ.

Их Эзэн … биднийг асуудлаа өөрсдөө шийдвэрлэхдээ Түүнд тулгуурлаасай хэмээн хүсдэг юм. Тэгснээр бид Түүний хайрыг байнга, хүчирхэгээр мөн тун тодорхой мэдэрч чадна. Тэгснээр бид Түүнтэй нэгддэг бөгөөд Түүн шиг болж чадна.