2014
Өвөө, энэ чинь маш амархан!
дөрөвдүгээр 2014


“Өвөө, энэ чинь маш амархан!”

2013 оны 4-р сарын Ерөнхий чуулган дээр хэлсэн үгээс.

Зураг
Ахлагч Энрикэ Р. Фалабэлла

“Та нар Судруудыг судалдаг. Учир нь тэдгээрийн дотор мөнх амь бий гэж та нар боддог. Тэдгээр нь Намайг гэрчилдэг билээ” (Иохан 5:39).

Би Мормоны Номонд бас өөрийн Аврагч, Есүс Христэд хайртай. Нэг өдөр би саяхан уншиж сурсан ач охин Ракүэлдаа “Чи Мормоны Ном унших зорилго тавих талаар юу бодож байна вэ?” гэж асуухад

Тэр “Гэхдээ өвөө, энэ хэцүү шүү дээ. Энэ их том ном” хэмээн хариулсан юм.

Тэгээд би түүнээс надад нэг хуудас уншиж өгөхийг гуйлаа. Би секунд хэмжигч гаргаад минут харлаа. Би түүнд “Чи дөнгөж 3 минутад л уншлаа.

Бид Мормоны Номыг испани хэл дээр уншдаг бөгөөд испани хэл дээрх Мормоны Ном 642 хуудастай, тэгэхээр чамд 1926 минут хэрэгтэй юм байна” гэсэн юм.

Энэ тоо нь түүнийг бүр их айлгаж болох байсан ч би тоог 60 минутад хувааж, түүнд Мормоны Номыг уншихад дөнгөж 32 цаг хэрэгтэй юм байна гэдгийг хэлсэн юм. Энэ бол нэг өдөр хагасаас ч бага хугацаа.

Тэгэхэд ач охин маань надад “Өө, тэгвэл их амархан юм байна, өвөө!” гэж хэлж билээ.

Мормоны Номыг уншихад Рэквиэл, түүний ах Эстэбэн, манай бусад ач, зээ нарт бага зэрэг илүү хугацаа шаардлагатай байлаа. Энэ нь уг номыг унших үед залбирах болон уншсан зүйлийнхээ талаар бодоход тэдэнд цаг хэрэгтэй байснаас тэр юм.

Бид бүгд Рэквиэл, Эстэбэн нар шиг судруудад дуртай болж чадна. Тэгвэл бидний хүн нэг бүр “Таны үг амтлахад минь ямар чихэрлэг вэ? Миний аманд зөгийн балаас ч илүү чихэрлэг!” (Дуулал 119:103) хэмээн дуу алдах болно.