2014
Хаалга ба зам
дөрөвдүгээр 2014


Хаалга ба зам

Санваарын ёслолууд болон гэрээнүүд биднийг мөнх амьдралын зам дээр гаргаж, яг одоо бидэнд хэрэгтэй байгаа хүч чадлаар биднийг адисалдаг.

Зураг
Product Shot from April 2014 Liahona

Бид бүгд мөнх амьдралыг эрэлхийлдэг. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл, бид Тэнгэрлэг Эцэгийнхээ дэргэд гэр бүлтэйгээ амьдарч чадах селестиел хаант улсын хамгийн дээд зэрэглэлд аврагдаж, өргөмжлөгдөх болно гэсэн үг.

Нэмж хэлэхэд, Есүс Христэд итгэх итгэл, наманчлал мөн санваарын ёслолууд болон гэрээнүүд нь мөнх амьдрал өөд хөтөлдөг зам дээр гарах боломжийг бидэнд олгодог. Та сүмийн гэр бүлд төрсөн юм уу хожим хөрвөсөн эсвэл та бүх амьдралынхаа туршид идэвхтэй байгаа эсэх мөн сүмийн үйл ажиллагаанд саяхан эргэж ирсэн эсвэл таны энэ зам дээр хэзээ гарсан болон одоо энэ зам дээр хаана байгаа тань хамаагүй бөгөөд харин та гэрээнүүддээ болон тэдгээрийг хүлээн авч сахихад анхаарлаа төвлөрүүлбэл замын дагуу өсч хөгжиж чадна.

Санваарын ёслолууд болон гэрээнүүд нь зөвхөн алдар суут ирээдүйн амлалтыг санал болгодоггүйг мэдэх нь чухал юм. Эдгээр нь замыг дагаж, зөв шударга байдалд эцсээ хүртэл тэвчихийн тулд яг одоо бидэнд хэрэгтэй байгаа хүч чадал, тайтгарал ба дэмжлэгийг өгдөг.

Хаалга

Мөнх амьдрал өөд хөтөлдөг зам (эцсээ хүртэл тэвчих)

2 Нифай 31-р бүлгийг үзнэ үү

  • Амин чухал ёслолууд ба гэрээнүүд

    • Баптисм

    • Ариун Сүнсний бэлэг

    • Санваар хүртээх болон санваарт томилох нь (залуу эрэгтэйчүүдэд)

    • Ариун сүмийн хишиг

    • Ариун сүмийн лацдан холболт

  • Шинэчлэгч ба хүчирхэгжүүлэгч ёслолууд

    • Бид ариун ёслолоор баптисмын гэрээгээ долоо хоног бүр шинэчилдэг

    • Патриархын адислал бол хувь хүнд зориулсан удирдамж ба амлагдсан адислалууд мөн.

    • Өвчтөнд өгдөг адислалууд—тусламж ба эдгээлт

    • Хэрэгцээтэй үед өгдөг Эцэгийн адислалууд мөн тайтгарлын бусад адислалууд ба зөвлөгөө

Мөнх амьдрал (гэр бүлүүд бүхий селестиел хаант улс)