2014
Портэрын амлалт
дөрөвдүгээр 2014


Портэрын амлалт

“Бидэнд баярлах агуу шалтгаан буй,” Лиахона, 2013 оны 11-р сар, 115–116.

Зураг

Хадам аав маань насан өөд болоход манай гэр бүлийнхэн цугларч, хүндэтгэл үзүүлэхээр ирсэн хүмүүстэй мэндэлж байлаа. Оройжингоо би гэр бүлийнхэн болон найзуудтайгаа уулзах үедээ 10 настай ач хүү Портэр минь “грэнни” гэж дууддаг—хадам ээжийн хажууханд байхыг үе үе ажигласан юм. Заримдаа тэр ард нь зогсож, заримдаа түүнийг ажиглаад зогсож байв. Нэг удаа би түүнийг хадам ээжтэй минь хөтлөлцөн зогсож байхыг ч харсан. Мөн би түүнийг хадам ээжийн гарыг атгаж, тэвэрч мөн түүний хажууд зогсохыг нь харж байлаа.

Түүнээс хойш хэдэн өдрийн турш би уг явдлын талаар мартаж чадахгүй байлаа. Өөрийнхөө ажигласан зүйлийн талаар Портэрт захиа илгээх бодол надад төрөв. Би түүн рүү имэйл явуулж, өөрийн харж мэдэрсэн зүйлийн тухай бичсэн. Баптисмаар хийсэн гэрээнийх нь тухай Портэрт сануулж, Мозаягийн 18-р бүлэг дэх Алмагийн

“Та нар Бурханы хороонд орж, мөн нэг нэгнийхээ ачааг хөнгөн байж болохын тулд мөн түүний хүмүүс гэж нэрлэгдэх хүсэлтэй байж, үүрэлцэхэд бэлэн байв;

“Тийм ээ, мөн гашуудах тэдний хамт гашуудахад; тийм ээ, тайтгарал хэрэгтэй тэднийг тайтгаруулахад, мөн ямар ч цагт мөн бүх зүйлд мөн өөрийн байж болох хаана ч гэсэн Бурханы гэрчлэгч болж, үхэлд хүртлээ зогсоход бэлний учир, … мөнх амьдралыг авч болохын тулд буюу—

“… Хэрэв энэ нь та нарын зүрхний хүслэн байх аваас, тэр өөрийн Сүнсийг та нар дээр илүү элбэгээр юүлж болохын тулд, та нар түүнд үйлчилж мөн түүний зарлигуудыг дагана хэмээн гэрээ байгуулснаа түүний өмнө гэрчилж, Их Эзэний нэрээр баптисм хүртэхэд юу нь та нарт болохгүй байх билээ?” гэсэн үгсээс эш татсан юм (8–10-р шүлгүүд).

Баптисм хүртэхийг хүсэж байсан тэд үргэлжид—бүх л амьдралынхаа туршид бусдад үйлчилснээр Их Эзэнд үйлчлэх хүсэлтэй байх хэрэгтэй гэж Алма тэдэнд зааж байсныг би Портэрт тайлбарласан! Тэгээд би: “Чи өөрөө мэдсэн үү, үгүй юү мэдэхгүй, гэхдээ Грэннид санаа тавьж мөн хайраа харуулсан явдал чинь гэрээгээ сахиж байгаа хэрэг юм шүү. Бид өдөр бүр нэг нэгэндээ найрсаг хандан, хайраа үзүүлж мөн халамжилснаар гэрээгээ сахидаг. Гэрээгээ сахигч байгаагийн чинь төлөө би чамаар бахархаж байгаагаа хэлмээр байсан юм! Баптисм хүртэхдээ хийсэн гэрээгээ сахих юм бол чи санваарыг хүртэх бэлтгэлтэй байх болно. Энэхүү нэмэлт гэрээ нь чамд бусдыг адисалж, тэдэнд үйлчлэх илүү олон боломжийг олгох бөгөөд ариун сүмийн гэрээнд бэлтгэхэд чинь туслах болно. Надад маш сайн үлгэр жишээ үзүүлсэнд баярлалаа! Гэрээг сахигч байх нь ямар байдгийг харуулсанд чинь баярлалаа!” гэж бичсэн юм.

Портэр хариуд нь “Эмээ, захиа бичсэнд баярлалаа. Би Грэнниг тэврэх бүрдээ гэрээгээ сахиж байна гэдгээ мэдээгүй ч зүрх сэтгэлдээ халуун дулааныг мэдэрч мөн маш сайхан санагдаж байсан шүү. Энэ бол зүрх сэтгэлд минь байсан Ариун Сүнс гэдгийг би мэднэ” гэж бичсэн байлаа.

Ариун Сүнсний бэлгээр дамжин ирдэг амлалт болох “түүний Сүнсийг өөрсөдтэйгөө үргэлж хамт байлгана” [С ба Г 20:77] гэсэн амлалттай Портэр гэрээ сахихыг холбож ойлгосныг хараад би зүрх сэтгэлдээ бас халуун дулааныг мэдэрч байсан.