2014
Бүх хүмүүсийг адислах хүч
дөрөвдүгээр 2014


Бүх хүмүүсийг адислах хүч

Санваарын ёслолууд болон гэрээнүүд нь Бурханы бүх хүүхдүүдэд—эрэгтэй, эмэгтэй бүх хүмүүст боломжтой хэмээн сүмийн удирдагчид бидэнд заадаг билээ.

Зураг
Illustration depicting a line of youth from various countries.

Зураг чимэглэлийг Гэил Армстронг

Зураг
Ахлагч Нийл Л. Андэрсэн

“Санваар нь бүх эрэгтэй, эмэгтэй хүмүүс ба хүүхдүүдийн адислал болон авралын төлөө өгөгдсөн Бурханы хүч ба эрх мэдэл юм. …

Баптисм хүртэн, Ариун Сүнсийг хүлээн авч, бас ариун ёслолоос тогтмол хүртдэг зөв зохистой хүн бүрд Бурханаас онцгой адислалууд ирдэг билээ. Ариун сүм нь мөнх амьдралын амлалттай хамт гүн гүнзгий ойлголтууд мөн хүчийг авчирдаг [С ба Г 138:37, 51-ийг үзнэ үү].

Арванхоёр Төлөөлөгчийн чуулгын ахлагч Нийл Л.Андэрсэн, “Санваар дахь хүч,” Лиахона, 2013 оны 11-р сар, 92.

Зураг
Кэрол М. Стэфэнс

“Санваарын эдгээр ёслолууд болон гэрээнүүд нь Бурханы амласан адислалуудыг бүрнээр нь авах боломжийг бидэнд олгодог. Мөн эдгээр адислалууд нь Аврагчийн Цагаатгалаар бидэнд боломжтой болсон билээ. Эдгээр нь Бурханы охид, хөвгүүдийг Бурханы хүчээр зэвсэглэдэг бөгөөд мөнхийн амьдралтай болж, Бурханы дэргэд эргэж очин, Түүнтэй хамт мөнхийн гэр бүлд амьдрах боломжийг бидэнд олгодог.”

Халамжийн Нийгэмлэгийн ерөнхий ерөнхийлөгчийн зөвлөлийн нэгдүгээр зөвлөх Кэрол М.Стэфэнс, “Бид өөрсдөдөө байгаа зүйлээ мэддэг үү?” Лиахона, 2013 оны 11-р сар, 12.

Зураг
Ахлагч М. Рассэлл Баллард

“Тэнгэрлэг Эцэг Өөрийн бүх охид, хөвгүүдэд санваарын адислалуудыг хүлээн авч мөн санваарын хүчээр хүчирхэгжих арга замыг өгсөн гэдгийг бид ойлгох нь чухал. Өөрийн сүнсэн хүүхдүүдэд зориулсан Бурханы төлөвлөгөөний чухал хэсэг нь “Учрыг болгоогтун, үхэшгүй байдал хийгээд мөнх амьдралыг хүмүүнд тохиолгон авчрах нь миний ажил мөн миний алдар суу—бөлгөө” хэмээсэн Түүний өөрийн тунхаглал юм (Мосе 1:39).”

Арванхоёр Төлөөлөгчийн чуулгын ахлагч М. Рассэлл Баллард, “Энэ нь Миний ажил болон aлдар суу бөлгөө” Лиахона, 2013 оны 5-р сар, 19.