2015
Багшдаа өгсөн төмс
нэгдүгээр 2015


Сүмд үйлчилсэн нь

Багшдаа өгсөн төмс

Энэхүү өгүүллийн зохиогч АНУ-ын Ютад амьдардаг.

Үйлчлэл хийх бүрдээ том бэлэг өгөх шаардлагагүй юм байна гэдгийг би сурч авсан юм. Хайраар өгсөн л бол өчүүхэн бэлэг ч байсан, сайхан байдаг.

Зураг
a red potato

Зургийг Фэнг Юү/iStock/Thinkstock

Би 25 гаруй жил бага сургуульд багшлах хугацаандаа сурагчдаасаа олон сонирхолтой зүйл авч байна. Нийтлэг бэлэгнүүд нь гэнэн цайлган үгстэй зурвас, гар зургууд болон урнаар сэтгэсэн гар урлалын бүтээлүүд байдаг. Гэвч өнгөрсөн жил би анх удаа төмс авсан юм.

Эмма миний ширээ рүү хүрч ирээд, “Надад алим байхгүй” учраас би “багшдаа төмс өгнө” гэж бахархалтай хэлэв. Энэ нь дунд зэргийн хэмжээтэй, цэвэрхэн хальсалсан, ердийн л сайхан төмс байв. Би Эммад талархал илэрхийлээд, төмсөө ширээн дээрээ тавилаа. Тэр өдрийн турш Эмма үүнийг харах бүрдээ түүний цэнхэр нүд гэрэлтэж байгааг би олж харсан юм.

Би хичээл тарсны дараа, ширээнийхээ ард суугаад ажиллаж байхдаа зөөлхөн инээмсэглэн, төмсний талаар бодохгүй байж чадсангүй. Хүүхдүүд аливаа зүйлийг ердийн төмс мэт ийм л энгийнээр, дамжуулан хардаг. Эмма үүгээр надад нэг чухал зүйлийг заасан юм. Энэ нь надад ямар нэг зүйлийг сануулж байсан учир би тэр төмсийг долоо хоног гаруй ширээн дээрээ байлгасан билээ.

Тойргийн айлчлагч багшийн хувьд, мөн эгчийн хувьд би бусдад үйлчлэхийг хүсдэг байсан. Гэвч би бусдад туслах цаг гаргахаасаа өмнө үйлчлэл хийх боломжийг л эрж хайдаг байлаа. Хэрэв би завгүй байгаад илүү хучмал хийж чадаагүй, эсвэл хэн нэгэнд гоё цэцэг бэлэглэхийг хүссэн ч цэцгийн дэлгүүр яваагүй бол миний тусламж хэрэгтэй хэн нэгний талаар шивнэж буй Сүнсний намуун, зөөлөн дуу хоолойг үл анзаардаг байх байсан.

“Цаг гарвал би энэ долоо хоногийн амралтын өдрүүдэд ямар нэгэн зүйл хийнэ. Гэхдээ өнөөдөр хэн нэгэнд миний тусламж хэрэггүй байх” гэж өөртөө итгүүлдэг байлаа.

Харин хэн нэгэнд миний тусламж үнэхээр хэрэгтэй байсан бол яах вэ? Хэрэв би ахмад настай хөршийндөө эсвэл саяхан нөхрөө алдсан залуухан бэлэвсэн эхнэр дээр очих Сүнсний өдөөлтийг хайхраагүй өнгөрүүлсэн бол яах байсан бол? Би өөрт байгаа зүйлээрээ, төмсөөр ч болов тусалж, эсвэл түүнд үйлчилж чадах байсан болов уу?

Би Эммагаас үйлдэл хийхийн тулд шаргуу хичээх хэрэгтэй гэсэн нэгэн агуу сургамж авсан юм. Хэрэв алим байхгүй бол оронд нь төмс өг, тэгэхдээ яг одоо өг. Би хучмал эсвэл нимбэгний цөцгийтэй боов тусгайлан хийхээр хүлээдэггүй, харин оронд нь нэг хайрцаг жигнэмэг худалдан авдаг. Би ихэнхдээ цэцгийн дэлгүүр явдаггүй, харин цэцэггүй ч гэсэн түр ярилцахаар зочилж очдог. Гараар бичсэн ил захидал чухал хэдий ч утсаар ярих нь илүү хурдан. Үйлчлэл хийх бүрдээ том бэлэг өгөх шаардлагагүй. Хайраар өгсөн л бол өчүүхэн бэлэг ч гэсэн сайхан байдаг.

Нөгөөх төмсийг би гэртээ авчирсан ч үүнийг хэзээ нэгэн цагт иднэ гэж бодохгүй байна. Энэ нь үйлчлэх хэрэгтэй гэж Сүнсээр өдөөгдсөн үед надад байнгын сануулагч болдог. Би дараа гэж хүлээхийн оронд яг одоо чадах зүйлээ өгдөг. Багшдаа өгсөн тэр төмс хамгийн сайхан бэлэг байсан.