2015
Нэг удаад нэг алхмаар
нэгдүгээр 2015


Нэг удаа нэг алхмаар

Энэхүү өгүүллийн зохиогч АНУ-ын Ютад амьдардаг.

Италийн өсвөр үеийнхэн Бурханд хэрхэн бүхий л зүрх сэтгэл, хүчин чадал, оюун хийгээд чадлаараа үйлчилдэг тухайгаа хуваалцаж байна.

Зураг
illustration of young man climbing a cliff

Зураг чимэглэлийг Клэйтон Томпсон

Та нар энэ жилийн Мючелийн уриа нь үйлчлэлийн талаар гэдгийг мэдсэн учир юу хийх гэж байна вэ? Их Эзэн та нарыг бүхий л зүрх сэтгэл, хүчин чадал, оюун хийгээд чадлаараа үйлчлээсэй гэж хүсдэг билээ (С ба Г 4:2-ыг үзнэ үү). Энэ нь үнэхээр их, дааж давшгүй мэт санагдаж болох юм. Гэвч тийм биш.

“Энэ нь ууланд авирахтай л адил” гэж Италийн Тарантогийн Марко Д. хэлэв. “Нэг удаад бүхэл ууланд нэгмөсөн авирах талаар бодох нь хэцүү ч гэсэн хэрэв та нэг удаад нэг алхмаар урагшлах юм бол энэ нь маш амар болно. Нэг хөлөө нөгөөгийнх нь урд тавьж, нэг удаад нэг алх, ‘Би үүнийг хийчихлээ’ гэж бодсоны дараа дараагийн алхмаа хий.”

Италийн пицца, гоймон болон замын хучлагын чулуунуудын дунд, өмнөд Италийн өсвөр үеийнхэн бүхий л зүрх сэтгэл, хүчин чадал, оюун хийгээд чадлаараа үйлчлэхээр хичээхдээ анхаарлаа хандуулах ашиг тустай хэдэн алхам олж мэджээ.

Сүнслэг удирдамж эрэлхийл

Сүнслэг удирдамж хүлээн авах нь Их Эзэнд үйлчлэх чухал алхам бөгөөд өөрөөсөө хамаарах хүчин чармайлтыг гаргахгүй л юм бол энэ нь боломжгүй гэдгийг 15 настай Давиде С. мэддэг ажээ. “Би Бурханы мутар дахь зэмсэг байхыг хүсэж байна,” “Би Сүнсний өдөөлтүүдийг хүлээн авч, дагахад бэлэн байх ёстой. Үүнийг хийхийн тулд би өөрийгөө Их Эзэний зүйлүүдээр байнга хүрээлүүлэх хэрэгтэй” гэж тэр хэлэв.

Давиде болон түүний гэр бүлийнхэн Сүмд хөрвөгдсөн. Давиде баптисм хүртэхээсээ өмнө судраас судлах нь хэр чухал болохыг сурчээ. Ах нь хамгийн түрүүнд баптисм хүртсэн бөгөөд удалгүй эцэг эх нь баптисм хүртсэн байна. Давиде хувийн гэрчлэлтэй болох хэрэгтэй гэдгээ мэдэж байлаа. Тэр Мормоны Номыг судалж байхдаа Сүнсийг мэдэрчээ. Мэдэрсэн сайхан мэдрэмжүүд нь Сүмд нэгдэх шийдвэр гаргахад нь түүнд тусалсан байна.

Дөрвөн жил өнгөрсөн ч Давиде Сүнсний удирдамжинд найдсаар байна. “Бид тууштай байх ёстой. Бид судраас судалж, залбирахдаа хайнга хандаж болохгүй” гэж тэр хэлдэг.

Цэвэр ариун бай

17 настай Марко Д. зарлигуудад, ялангуяа ариун явдлын хуулинд дуулгавартай байхын ач холбогдлыг онцлон тэмдэглэж байна. “Дайсан биднийг гутаан доромжлохыг хичээж, бүх төрлийн арга замаар уруу татдаг.” “Найзууд бас муу нөлөө үзүүлж болно” гэж Марко хэлэв. Хэдэн жилийн өмнө Марко найзууд нь сонголтоо хийхэд нь сөргөөр нөлөөлж байгааг олж мэдсэн учраас цагийг хамтдаа өнгөрүүлдэг байсан найзуудаа солих ёстой болжээ.

Заримдаа бид ууланд авирах үедээ бүдэрч унаж болно. Ийм зүйл тохиолдох үед “бишоп дээрээ очиж, түүнтэй илэн далангүй ярилц” гэж Марко уриалав. “Бишоп бол бидний ах. Бид түүнд итгэж болно.”

Дуулгавартай, цэвэр ариун байх хүчин чармайлт нь Маркод одоо Бурханд үйлчлэх боломж олгож байгаа бөгөөд мөн тэдгээр нь түүнийг хожмын нэгэн өдөр номлолд үйлчлэхүйц зохистой байхад бэлтгэж байгаа юм.

Зураг
photo of four young men

Цаг гарга

17 настай Мануел М. Бурханд үйлчлэх нь үргэлж амар байдаггүйг ойлгодог. “Бид заримдаа соригддог” гэж Мануел хэлжээ. “Бид заримдаа өөр зүйл хиймээр санагддаг. Заримдаа унтаж, хөл бөмбөгийн тоглолт үзэж, эсвэл найзуудтайгаа хамт зугаалмаар санагддаг. Гэвч бид Их Эзэнд үйлчлэхийг сонгох ёстой гэж ээж надад үргэлж заадаг юм. Өөр бусад зүйлийг хийж болох ч Их Эзэнд үйлчлэхийг бид эн тэргүүнд тавих ёстой.”

14 настай Мириам Д. түүний хувьд өдөр бүр залбирдаг бөгөөд судраас судалж, залбирах цорын ганц арга зам бол тодорхой цаг гаргах гэдгийг мэддэг. “Цагаа төлөвлөсөн үед илүү ихийг хийх боломжтой юм шиг надад санагддаг” гэж Мириам хэлжээ. “Үүнээс гадна, бид Их Эзэнд илүү их цаг заваа зориулах үед энэ нь биднийг хүчирхэг болгосноор бид ихээр уруу татагдаж чадахгүй.”

Сайн дураараа үйлчил

15 настай Сабрина Д.-гийн хувьд бүхий л зүрх сэтгэл, хүчин чадал, оюун хийгээд чадлаараа үйлчилнэ гэдэг нь buona volontà гэсэн утгатай ажээ. Энэ нь аливаа зүйлийг хүсэлтэй, баяр хөөртэй хийх гэсэн үг юм.

12 настай Алэссио Ай: “Танай бишоп эсвэл эцэг эх чамд хэлж байгаа учраас л үүнийг хийх нь утгагүй хэрэг юм. Чи заавал биелүүлэх ёстой гэж бодох хэрэггүй. Их Эзэн биднийг зөв учир шалтгаанаар үйлчлээсэй л гэж хүсдэг.”

Бид үйлчилж байхдаа хэрхэн илүү их buona volontà-тай болж болох вэ? “Судруудыг унших нь үйлчлэл бол хийх зөв зүйл гэдгийг бидэнд заадаг учраас тэдгээр нь надад тусалдаг” гэж Сабрина хэлжээ.

Цагаатгалыг илүү сайн судалж, ойлгох нь бидэнд илүү их хүсэлтэй, бас баяр хөөртэй үйлчлэхэд тусалдаг. 17 настай Элвиса Д. “Бидний төлөө бүх зүйлээ золиосолсон Өөрийн Хүүг илгээсэн Тэнгэрлэг Эцэгтэй адил, бид Их Эзэнд үйлчлэхдээ чадах бүхнээ зориулах хүсэлтэй байх хэрэгтэй” гэж хэлжээ.

Бусдад анхаарлаа хандуул

16 настай Гиулиа, 14 настай Вэроника Д. эгч хоёр бусдад анхаарал хандуулах нь чухал гэдгийг мэддэг. “Үйлчлэл нь хүмүүсийг өөрөөр харахад бидэнд тусалдаг. Та нар хэн нэгэнд үйлчлэх үед аль аль нь адислагддаг” гэж Гиулиа хэлэв.

Вэроника: “Нэг удаа би сайн мэдээг хуваалцахыг үнэхээр их хүсэж байсан ч бэлэн биш юм шиг санагдсанаас айж байлаа. Гэвч би үйлчилж байсан хүмүүстээ анхаарлаа төвлөрүүлэх үед Их Эзэн надад туслах болно гэдгийг мэдэж байсан учраас илүү их итгэлтэй болсон” гэж хэлжээ.

Гиулиа, Вэроника хоёр найз Виржиниядаа амьдралыг нь өөрчлөх арга замаар үйлчлэх боломжтой байлаа. Тэд өөрсөдтэйгөө хамт Сүмийн үйл ажиллагаануудад ирэхэд түүнийг урьж эхлэв. Тэд бас Виржиниягийн гэр бүлийг өөрсдийнхөө гэр бүлтэй хамт ямар нэгэн зүйл хийхэд урьдаг байлаа. Удалгүй Виржиниягийн гэр бүл номлогчидтой уулзаж эхлэв. Нэг жилийн дараа Виржиния бяцхан эмэгтэй дүүгийнхээ хамт баптисм хүртжээ.

Тэр одоо Сүмийн гишүүн болсон учир эргэн тойрныхоо хүмүүст үйлчлэх арга замыг хайж байна. Заримдаа сургуулийнх нь найзууд түүний шинэ шашныг шоолон тохуурхдаг. Тиймээс тэр хэнтэй ярилцах хэрэгтэйгээ мэдэхийн тулд залбирдаг. Нэг өдөр Сүнс түүнд таньдаг нэг охиндоо ярих хэрэгтэй гэж шивнэжээ. “Би түүнд Мормоны Ном өгөөд, надтай хамт сүм дээр ирэхэд урив. Тэр ирсэн! Тэр одоо Мормоны Ном уншиж байгаа.”

14 настай Самуэл Д. чуулгын гишүүдээ хүчирхэгжүүлэх боломжийг хайж байна. “Би чуулгынхаа бусад эрэгтэй хүүхдийг ангидаа урамшуулан дэмжсэнээр тэдэнд туслахыг хичээдэг. Заримдаа тэд хичээлд оролцохоос ичдэг эсвэл айдаг. Бусдыг өөртөө итгэх итгэлтэй болоход туслах нь тэднийг Бурханд үйлчилж, ирээдүйн үүрэг хариуцлагууддаа бэлтгэж чадах нэг арга зам мөн” гэж тэр ярьжээ.

Одоо эхэл

Тиймээс та нар одоо юу хийх гэж байна вэ? Алэссио Ай: “Би өөрчлөлт хийхийн тулд том болох хүртлээ хүлээх хэрэггүй. Би үүнийг яг одоо л хийх хэрэгтэй” гэжээ.

Та нар Их Эзэний ажлын үнэ цэнэтэй хэсэг гэдгээ ойлгох үед тань эдгээр алхам нь та нарт ч бас туслах болно. Нэг удаад нэг алхам хий. Та нар Их Эзэнд үйлчлэхдээ бүхнээ зориулж сурах үед чухал өөрчлөлтүүдийг бий болгох болно.

Зураг
photo of youth