2015
Хариу үйлчлэл
нэгдүгээр 2015


Хариу үйлчлэл

Криси Чөрч Саммэрс, АНУ, Юта

Зураг
illustration for lds voices

Авга ах Жое ганцаараа амьдардаг бас ганцаарддаг байлаа. Тиймээс би найзтайгаа хамт түүн дээр аль болох ойр ойрхон зочилж очихыг хичээдэг байв.

Зураг чимэглэлийг Брэдли Кларк

Би коллежийн нэгдүгээр курсийн оюутан байхдаа өрөөний найзтайгаа хамт элэнц өвөөгийнх нь 98 настай дүү дээр нь зочилж очдог байв. Бид түүнийг элэгсэг дотноор авга ах Жое хэмээн дууддаг байв. Тэр ганцаараа амьдардаг бас ганцаарддаг байлаа. Тиймээс бид түүн дээр аль болох ойр ойрхон очихыг хичээдэг байв. Биднийг түүн дээр айлчилж очих үед тэр Мексикт амьдарч байсан тухайн үеийн болон Ногалес гэх мэт Аризонагийн ойролцоох тосгонуудын тухай түүхүүдийг бидэнтэй хуваалцдаг байв.

Найз маань хэсэг хугацаагаар гэр рүүгээ буцах үед авга ах Жое дээр үргэлжлүүлэн очих Сүнсний өдөөлт надад мэдрэгдэв. Тэр дотны найз маань болсон учир би түүнийг жил хагасын дараа өөд болох хүртэл нь түүн дээр айлчилж очдог байлаа. Би найзаа алдсандаа гунигтай байсан ч түүнтэй хамт өнгөрүүлсэн үнэтэй цаг хугацаандаа талархалтай байсан юм.

Авга ах Жоег өнгөрснөөс хойш арван жилийн дараа би элэнц эмээгийнхээ тэмдэглэлийг уншиж байлаа. Тэр тэмдэглэлд нөхөр нь түүнийг ямар ч мөнгөгүй, түрээсийн 30 долларын өртэй, тэжээх 9 ам бүлээ үлдээн хорвоог орхисон тухай өгүүлсэн байв.

Дараа нь тэр бичихдээ: “Бисби [Аризона] дэх хүмүүс бидэнд сайн ханддаг байв. Хэдийгээр бид Бисбийн өмнөд хэсэгт амьдарч байсан ч тэд биднийг [Сүмээс] гэртээ аваачдаг байв. Мексикт амьдардаг байсан Жосеф Клайнмэн ах биднийг олон удаа гэртээ аваачсан төдийгүй тэднийхэн бид бүгдийг оройн хоолоор дайлдаг байв. Тэд бидний маш их дуртай туулайн шарсан мах, бүх төрлийн хачруудаар бидэнд үйлчилдэг байсан юм. Тэд Ногалес руу нүүхдээ бидэнд туулайнуудаа, мөн хөөрхөн цагаан туулайнуудаа хүртэл өгсөн. Иймээс бид идэж болох бүх юмтай үлдсэн” гэжээ.

Би үүнийг бүхэлд нь уншаад, миний элэнц эмэг эхэд тусалдаг байсан тэр Жозеф Клайнмэн бол авга ах Жое байсныг ойлгож билээ. Би элэнц эмэг эхэд минь болон түүний гэр бүлийнхэнд үзүүлдэг байсан сайхан сэтгэлийнх нь хариуд өчүүхэн талархлаа илэрхийлээд, авга ах Жое дээр үргэлжлүүлэн айлчилж очих хэрэгтэй гэж Сүнсний шивнээгээр мэдэрсэн юм.

Би хайрын болон хариу үйлчлэлийн тухай түүхийн нэг хэсэг болсондоо сэтгэл догдолж байлаа. Их Эзэн хүүхдүүдээ мэддэг гэдгийг би мэднэ. Хэрэв бид Ариун Сүнсний өдөөлтүүдэд анхааралтай байх юм бол бид бусдын амьдралыг адислахын хамт эргээд өөрсдөө адислагдах болно.