2015
Би харамч байсан боловч өөрчлөгдсөн. Одоо сайн мэдээг хуваалцахыг хүсэж байна. Би муу нэр хүндээ хэрхэн залруулж болох вэ?
нэгдүгээр 2015


Би харамч байсан боловч өөрчлөгдсөн. Одоо би сайн мэдээг хуваалцахыг хүсэж байна. Би муу нэр хүндээ хэрхэн залруулж болох вэ?

Зураг
A young woman with a bright red shirt is smiling and happy. White background.

Юуны өмнө айдас тань та нарыг бүү зогсоог. Хэрэв та нар Сүнсийг мэдэрч, наманчилж, өөрчлөгдөхөөр хичээж байгаа бол энэ нь гайхалтай зүйл юм. Энэхүү өөрчлөлт нь Есүс Христийн ач ивээлийн боломж олгогч хүчээр хэрэгждэгийг сана. Түүний тусламжтайгаар та нар шинэ хүн болж, нэр хүндээ өөрчилж чадна. Тэр та нарт сайн мэдээг хуваалцахад тань туслах болно. Нэр хүндээ өөрчлөх нь цаг шаардах хэдий ч энэ нь үнэ цэнэтэй зүйл юм. Та нарын тэрхүү үйл явцдаа хийж болох зөвхөн цөөн зүйлийг дор жагсаав:

  • Гомдоосон гэж мэдэж байгаа хүмүүсээсээ уучлал гуй.

  • Өмнө нь сайхан сэтгэлээр хандаж байгаагүй хүмүүст сайхан сэтгэлээр хандах арга замыг ол.

  • Үргэлж чин сэтгэлээсээ, байгаагаараа бай.

  • Хэрэв таны хамтдаа цагаа өнгөрүүлж байгаа хүмүүс бусдад таагүй хандаж байгаа бол тэднийг болиул эсвэл тэдэнтэй нийлэхээ боль. Эс тэгвээс хүмүүс чамайг тэдэнтэй адил мэт ойлгох болно.

  • Моронай 7-г судалж, энэрлийн төлөө залбир.