2015
Мөнхийн зорилгууддаа хэрхэн хүрэх вэ
нэгдүгээр 2015


Мөнхийн зорилгууддаа хэрхэн хүрэх вэ

2004 оны 12-р сарын 11-нд Айдоха дахь Бригам Янгийн Их Сургууль дээр хэлсэн нээлтийн үгээс авав.

Зураг
Teen aged sisters looking at photo albums.

Та нарыг энэ дэлхий дээрх зорилгоо биелүүлэхэд тань баяр баясгалан бэлэглэх амьдралын чухал хэдэн зорилгыг—Тэнгэр дэх Эцэгтээ хүндэтгэлтэйгээр эргэн очиход тань туслах мөнхийн зорилгуудыг би та нарт санал болгохыг хүсэж байна.

  1. Ариун cүмд гэрлэ мөн гэр бүл, ажил мэргэжил, боловсролоо үргэлжлүүлэх, сонирхдог зүйл болон үзвэр үйлчилгээ гэх мэт амьдралын олон талт асуудлуудыг залбирч тэнцвэржүүлэн, мөнхийн гэр бүлийн харилцаагаа сайжруул.

  2. Итгэл бишрэлийнхээ дагуу итгэлтэй, дуулгавартай амьдарч, мөн амьдралын сайн зүйлүүдийг ямагт нөөцөлснөөр баптисмд болон ариун сүмийн гэрээнүүддээ үнэнч бай.

  3. Хаант улсын зүйлс нь мөнхийнх бөгөөд дэлхийн зүйлс нь материаллаг буюу цаг зуурынх гэдгийг санаж, мөнхийн зорилгуудаа үргэлжлүүл.

  4. Амьдралынхаа турш бүхнээ зориулан үйлчилж, мөн та нарын хайр болон бусад дэмжлэг шаардлагатай байж болох тэдгээр хүмүүст үргэлж анхаарлаа хандуул.

Эдгээр нь гүйцэлдүүлэхэд анхаарал, цаг хугацаа шаарддаг амьдралын турш үргэлжлэх зорилгууд юм. Эдгээр зорилгыг тавих нь хангалттай биш; бид тэдгээрийг хэрэгжүүлэх төлөвлөгөө гаргах хэрэгтэй.

Өнөө орой эсвэл маргааш амьдралынхаа турш юунд хүрэхийг хүсэж байгаа болон зорилгууд тань юу байж болох талаар тунгаан бод. Тэднийг бичиж тэмдэглэх цаг гаргаж, мөн дараагийн жилүүдэд тэдгээрийг эргэж дүгнэ. Тэгээд өнөөдөр, маргааш, ирэх долоо хоногт болон хэдэн сарын дараа эдгээр зорилгодоо хүрэхийн тулд хийж чадах зүйлсээ өөрөөсөө асуухад цаг гарга.

Та нар эдгээр чухал, мөнхийн зорилгоо хэрхэн сонгож, тодорхойлдог вэ? Мөн тэдгээр нь чухал учраас та нар тэдгээрийг гүйцэлдүүлэх төлөвлөгөөг хэрхэн гаргах вэ? Санамж: Та нарынхаар цаг хугацаа бол чухал—бүр чухал хүчин зүйл юм. Одоо та нарын зүгээс, мөнхийн зорилгуудаа биелүүлэхэд тодорхойгүй цаг хугацаа байгаа юм шиг санагдаж байж болох юм.

Хүн бүхэнд цаг зав байдаг. Энэ бол үнэн. Гэвч цаг өнгөрч байна гэдэг нь бид өсөж дэвшиж байна гэсэн үг биш юм.

“Учир нь болгоогтун, энэ амьдрал бол хүмүүн Бурхантай уулзахаар бэлтгэх үе; тийм ээ, болгоогтун энэ амьдралын өдөр бол хүмүүн өөрсдийн хөдөлмөрийг гүйцэтгэх өдөр юм” (Алма 34:32).

Нууц нь тэнгэрлэг сүнслэг зорилгууддаа хүрэхэд бидэнд туслах үйл ажиллагааг ухаалгаар сонгох явдал юм. Тэгээд биднийг мөнхийн хувь тавилангаас маань сарниулах эсвэл холдуулах ямар нэгэн зүйлээс зайлсхийх хүч чадалтай бай.

Хэрэв та нар цагаа ухаалгаар ашиглах юм бол та нарын дэлхий дээрх цаг хугацаа бэлтгэлээ хийхэд мөн амьдралын зорилгоо хэрэгжүүлэх ажил хөдөлмөрөө гүйцэтгэхэд хангалттай гэдгийг би гэрчилж байна. Та нарт өсвөр насандаа одоо үүнийг хийхээс илүү дээр цаг гэж үгүй билээ (Алма 37:35-ыг үзнэ үү).