2015
Индексжүүлэх уриан дор дээд амжилт тогтоов
нэгдүгээр 2015


Индексжүүлэх уриан дор дээд амжилт тогтоов

Олон улсын индексжүүлэх уриан дор оролцогсод нэг өдөрт онлайнаар индексжүүлэлтэд оролцсон хүмүүсийн тоогоор шинэ дээд амжилт тогтоов. 2014 оны 7-р сарын 22-нд түүхэн бичээсийн дүрсүүдийг үзэж, мэдээллүүдийг нь FamilySearch.org дээрх хайлт хийж болдог мэдээллийн санд шивэн оруулахаар нийт 66511 сайн дурынхан интернэтэд оржээ. Өмнө нь 2012 оны 7-р сард Америкийн Нэгдсэн Улсын 1940 оны хүн амын тооллогыг индексжүүлэх нэг өдрийн ажилд 49025 хүн оролцсоноор дээд амжилт тогтоогоод байсан юм.

Мөн уг уриан дор нийтдээ (индексжүүлсэн эсвэл зөв бурууг тогтоосон) 5.7 саяас илүү бүртгэлийг оруулсан нь хоёр дахь дээд амжилтыг үзүүлсэн байна. (Бүртгэл бүрийг хоёр сайн дурын хүн индексжүүлж, дараа нь ажлын чанар, мэдээллийн үнэн зөвийг шалгах арбитр хэмээн нэрлэгдсэн гурав дахь сайн дурын хүн хянадаг.)

“Манай гишүүд хөгшин, залуугүй бүгдээрээ баяр баясгалантай оролцсон” хэмээн Францын Тулуз дахь бишоп Кроует хэллээ. “Ямар сайхан зүйл байв аа.”

“Манай эцэг эх, таваас 18 насны долоон хүүхэд бид бүгд хамтдаа индексжүүлэх ажил хийж болохын тулд гэр бүлийн үдэш зохион байгуулсан. Гэр бүлээрээ бид нийт 900 гаруй бүртгэлийг индексжүүллээ” хэмээн Уэйлсийн Кристофэр Жонс ярилаа.

Тайландын Бангкок хотын Натали Терри 13 настай охинтойгоо дэлхий дахины нэг өдрийн индексжүүлэх ажилд оролцсондоо баяртай байгаагаа хэлэв. Мөн Английн Чорлей хотын Крис Шийд “баптисм хүртсэнийхээ дараахан нас барж, хүн амын тооллогуудын хооронд бүртгэгдэлгүй орхигдсон бяцхан охиныг” болон гэр бүлийнхээ 30 орчим шинэ нэрийг олох боломжтой байснаа хэлсэн юм.