2023
Шуурганаас хоргодох газар
2023 оны 3-р сар


“Шуурганаас хоргодох газар,” Лиахона, 2023 оны 3-р сар.

Энэ дугаарт тавтай морилно уу

Шуурганаас хоргодох газар

Зураг
Далай дээгүүр бороо орж байна

Гэрэл зургийг Getty Images-ээс авав

Танд бороо орж байхад хоргодох газарт суух үе тохиолдож байсан уу? Борооны ус дээвэр дээр хүчтэй буухдаа өөр бусад чимээг дардаг. Ийм шуурганы үеэр та хэрхэн норохгүй, хуурай үлдэж болох вэ? Аврагчийн маань хүч чадал болоод оршихуй тэрхүү хоргодох газартай адил юм.

Лиахона сэтгүүлийн энэ дугаарт Есүс Христ хэрхэн амьдралын шуурганд амар амгаланг авчирдгийг онцолно. Бид сорилт, бэрхшээлээс зугтаах аргагүй. Гэвч бороо орох үед хоргодох газар биднийг нөмөрлөдгийн адилаар бид Есүс Христийг аялалд маань бидэнтэй нэгдэхэд урих үед Тэрээр шуурган дунд амар амгаланг олоход тусална. Би та бүхнийг ахлагч Дийтр Ф.Угдорфын “Амар амгалангаа Би та нарт өгнө” (4-р хуудас) нийтлэлийг уншихад урьж байна. Тэрээр “Элементүүдийг захирдаг Есүс Христ бидний ачааг хөнгөлж чадах” бөгөөд “бид зовж зүдэрч, гашуудан, Их Эзэнийг хүлээх хэрэгтэй болсон ч амар амгалан зүрх сэтгэлээс холдон алга болох шаардлага үгүй” хэмээн заасан.

Би ч мөн амьдралдаа “шуурган дунд” байж үзсэн. Эдгээр бэрхшээл надад Есүс Христ бол тусламж, амар амгалангийн цор ганц дундаршгүй эх булаг гарцаагүй мөн гэдгийг заасан. Бидний Аврагч гэртээ хүрэх аялалд маань бидэнтэй цуг ирж чадна, ирэх ч юм гэдгийг би “Өндийн босох хүч” (40-р хуудас) хэмээх нийтлэлдээ хуваалцана. Биднийг амлагдсан адислалуудыг хүлээх үед Тэр бидэнтэй хамт байдаг. Түүнд биднийг өргөн дэмжихэд оройтно гэж үгүй билээ. Тэр танд хайртай. Та ямар ч зүйлтэй тулгарч байсан Түүнийг хоргодох газар, аюулгүй газраа болгох болтугай гэж би залбирч байна.

Хүндэтгэсэн,

Бонни Х.Кордон

Залуу эмэгтэйчүүдийн ерөнхий ерөнхийлөгч