2023
Өмнөд Африкийн Иоханнэсбург
2023 оны 3-р сар


“Өмнөд Африкийн Иоханнэсбург,” Лиахона, 2023 оны 3-р сар.

Сүм энд бий

Өмнөд Африкийн Иоханнэсбург

Зураг
Өмнөд Африкийг дугуйлсан дэлхийн газрын зураг
Зураг
Иоханнэсбургийн гудамж

Гэрэл зургийг Getty Images

Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн анхны номлогчид 1852 онд Өмнөд Африкт иржээ. Үүнээс хойших жилүүдэд гишүүд эв нэгдэл, нөхөрлөлийг бий болгохын тулд арьсны өнгө, соёлын саад бэрхшээлийг даван туулж чадсан. Өдгөө Сүм Өмнөд Африкт:

  • 69400 гишүүн (ойролцоогоор)

  • 17 гадас, 195 тойрог, салбар; 4 номлол

  • 2 ариун сүм (Иоханнэсбург ба Дурбан) мөн зарлагдсан 1 ариун сүм (Кэйп Таун) бий

Сайн мэдээгээр адислагдсан

Ач дүү Туто (зүүн гар талд) болон зээ дүү Лиззий Моходиса (баруун гар талд) хоёроор тэврүүлсэн Димакатсо Рамайса (голд) эгч хамтдаа сайн мэдээний дагуу амьдрах нь гурван үеийг адисалдаг гэж ярив.

Зураг
Ач, зээ дүү нартайгаа хамт буй эмэгтэй

Гэрэл зургийг Папама Тунгэла

Өмнөд Африк дахь Сүмийн талаар дэлгэрэнгүй

Зураг
placeholder altText

Хувиараа судраас судлах нь дэлхий даяарх хожмын үеийн гэгээнтнүүдийн нэгэн адил Өмнөд Африкийн хожмын үеийн гэгээнтнүүдийн амьдралын нэгээхэн хэсэг юм.

Зураг
placeholder altText

Өмнөд Африкийн Сүмийн гишүүдийн хувьд гэр бүлээрээ судар судлах нь мөн чухал ач холбогдолтой.

Зураг
placeholder altText

Кэйп Тауны ойролцоо нэгэн гэр бүл сүндэрлэн харагдах Тэйбл Маунтэны наана долгиолон давлагаалах далайн эргээр зугаалж байна.

Зураг
placeholder altText

Өмнөд Африкийн Дурбан ариун сүмийг онцгойлон адислахын өмнө хэсэг эмэгтэй цугларчээ.

Зураг
placeholder altText

Өмнөд Африкийн Иоханнэсбург хотын нэгэн аав хүүхдүүддээ Сүмийн эх сурвалжуудын талаар онлайнаар зааж байна.

Зураг
placeholder altText

Өмнөд Африкийн Дурбан ариун сүм 2020 оны 2-р сарын 16-нд онцгойлон адислагдсан.

Зураг
placeholder altText

Ахлагч Роналд А.Расбанд эхнэрийн хамт Өмнөд Африкт болсон уулзалтын дараа гишүүдтэй мэндчилж байна.