2023
Санваарын адислал
2023 оны 3-р сар


“Санваарын адислал,” Лиахона, 2023 оны 3-р сар.

Сайн мэдээний үндсэн зарчим

Санваарын адислал

Зураг
Христ Арван хоёр төлөөлөгчийг томилж байгаа нь

Христ арван хоёр төлөөлөгчийг томилж байгаа нь, Харри Aндэрсон

Санваарын адислалыг Мелкизедек санваарын сүнслэг нөлөөгөөр өгдөг. Санваарын адислалууд нь Бурханы бүх хүүхдийг Түүний хүч, эдгээлт, тайтгарал, удирдамжийг хүлээн авах боломжтой болгодог.

Санваар

Санваар бол Бурханы хүч, эрх мэдэл юм. Мелкизедек санваар атгадаг зохистой эрчүүд санваарын адислалуудыг өгөхдөө Есүс Христийн нэрээр үйлддэг. Тэд эдгээр адислалыг өгөх үедээ бусдыг адислах Аврагчийн үлгэр жишээг дагадаг.

Зураг
Толгой дээр гар тавьж байгаа нь

Гэрэл зургийг Дэвид Винтэрс

Адислалууд хэрхэн өгөгддөг вэ

Санваарын адислалуудыг гар тавилтаар өгдөг. Мелкизедек санваартан адислал хүлээн авч буй хүний толгой дээр гараа тавина. Дараа нь тэр Сүнсний удирдамжийн дагуу адислал өгдөг. Адислал өгдөг, үүнийг хүлээн авдаг хүмүүс Бурханд итгэж, Түүний хүсэл, цаг хугацаанд найддаг.

Хүүхдэд нэр өгч, адислах адислал

Хүүхдийг төрсний дараа санваартан түүнд нэр өгч, адисалдаг (Сургаал ба Гэрээ 20:70-ыг үзнэ үү). Энэ нь ихэвчлэн мацаг, гэрчлэлийн цуглаан дээр болдог. Хүүхдэд эхлээд нэр өгдөг. Дараа нь санваартан хүүхдийг адисалдаг.

Зураг
Өвдсөн хүүхэд санваарын адислал авч буй нь

Өвчтөнийг адислах адислал

Мелкизедек санваартнууд өвчтэй хүмүүст адислал өгч чадна. Энэ төрлийн адислал нь тосоор тослох, түрхсэн тосоо лацдах гэсэн хоёр хэсэгтэй. Эхлээд санваартан тухайн хүний толгой дээр ариусгагдсан буюу адислагдсан чидун жимсний тос дусааж, товчхон залбирна. Дараа нь өөр нэг санваартан тосолгоог лацдаж, Ариун Сүнсээр удирдуулан тэр хүнд адислал өгдөг.

Тайтгаруулах, зөвлөгөө өгөх адислал

Мелкизедек санваартан өөрийн гэр бүлийн гишүүдэд, түүнчлэн хүссэн бусад хүнд тайтгарлын болон зөвлөгөө өгөх адислал өгч болно. Мелкизедек санваартай эцэг хүүхдүүддээ эцгийн адислал өгч болно. Эдгээр нь ялангуяа хүүхдүүдэд онцгой бэрхшээлтэй тулгарсан үед тустай байж болох юм.

Дуудлагад үйлчлүүлэхээр гишүүдийг онцгойлон адислах адислал

Сүмийн гишүүд дуудлага хүлээн авч, үйлчлэхээр онцгойлон адислагдахдаа адислал хүлээн авдаг. Санваарын удирдагч тэднийг дуудлагаараа үйлдэх эрх мэдлээр адисалдаг. Санваарын удирдагч мөн тэдэнд үйлчлэхэд нь туслах адислал өгдөг.

Зураг
Патриархын адислалаа уншиж буй эмэгтэй

Гэрэл зургийг Шона Стэфэнсон

Патриархын адислал

Сүмийн зохистой гишүүн бүр патриархын адислал хүлээн авах боломжтой. Энэхүү адислал нь Их Эзэний өгсөн хувийн зөвлөгөөг багтаадаг. Энэ нь хүний амьдралын туршид удирдамж, тайтгарал өгч чадна. Энэ нь мөн тухайн хүний Израилын угсааны удмыг хэлдэг. Зөвхөн томилогдсон патриарх энэ төрлийн адислалыг өгч чадна.