2023
Хүндэтгэлийн өдрийг ариунаар сахих гэдэг юу гэсэн үг вэ?
2023 оны 3-р сар


“Хүндэтгэлийн өдрийг ариунаар сахих гэдэг юу гэсэн үг вэ?,” Лиахона, 2023 оны 3-р сар.

Ирээд, Намайг дага

Матай 12

Хүндэтгэлийн өдрийг ариунаар сахих гэдэг юу гэсэн үг вэ?

Зураг
Есүс бусад хүнтэй хамт тариан талбайд

Эрдэнэ шишийн талбай дундуур, В.Пажэт, © Провайдэнс Коллэкшний зохиогчийн эрхтэй ба Goodsalt.com-оос лицензийг авсан болно.

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон залуу байхдаа Хүндэтгэлийн өдөр хийх эсвэл хийхгүй зүйлсийнхээ жагсаалтыг хэрхэн судалсан тухайгаа ярьжээ. Тэрээр хожим нь судруудаас хүндэтгэлийн өдөр гаргасан түүний үйлдэл, хандлага нь Тэнгэрлэг Эцэг тэр хоёрын хоорондох тэмдэг гэдгийг мэдэж авсан (Гэтлэл 31:13-ыг үзнэ үү).

Тэрээр “Би үүнийг ойлгосноор, хийх ёстой болон хийх ёсгүй зүйлсийн жагсаалт гаргах хэрэггүй болж билээ. Би ямар нэг үйл ажиллагааг Хүндэтгэлийн өдөрт тохирох эсэх талаар шийдвэр гаргахдаа “Би Бурханд ямар тэмдэг үзүүлэхийг хүсэж байна вэ?” гэсэн энгийн асуултыг өөртөө тавьдаг” хэмээсэн юм. (“Хүндэтгэлийн өдөр нь баясгалант өдөр билээ,” 2015 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 122; тодотгол нэмэгдсэн).

Үйл ажиллагаа

Матай 12:1–13-аас Хүндэтгэлийн өдрийн тухай Христийн сургаалыг унш; мөн Исаиа 58:13, Сургаал ба Гэрээ 59:9–13-ыг үзнэ үү. Эдгээр сургаалаас олж мэдсэн сургаалын зарчмуудаар хүснэгтийг бөглөөрэй. Гэр бүлээрээ эдгээр сургаалыг өнөөдөр хэрэгжүүлэх арга замынхаа талаар ярилц. Та “Орчин үед хэрэгжүүлэх арга зам” баганад бодлоо бичнэ үү.

Есүсийн сургаал

Орчин үед хэрэгжүүлэх арга зам