2023
Иудейчуудын оршуулгын зан үйл
2023 оны 3-р сар


“Иудейчуудын оршуулгын зан үйл,” Лиахона, 2023 оны 3-р сар.

Иудейчуудын оршуулгын зан үйл

Лазар, Марта, Мариа нар Бетани хотод амьдардаг ах дүүс байв. Тэд Аврагчийн найзууд байсан бөгөөд Тэр тэдэнтэй олон удаа уулздаг байсан. Тохинууллынх нь тодорхой үед Есүс тэр хавийн иудейчүүд Өөрийг нь хороохыг хүссэн тул Иудейн Бетанигаас явжээ (Иохан 10:39–40-ийг үзнэ үү). Есүсийг эзгүй байх үед Лазар өвдөж, нас барсан бөгөөд түүнийг иудейчүүдийн зан үйлийн дагуу оршуулав (Иохан 11:1–17-г үзнэ үү).

Эдгээр нь Лазарыг нас барах, оршуулах үед дагаж мөрдөх ёстой зарим зан үйл юм.

Зураг
Гар дээр шингэн зүйл асгаж байна

Хүн нас барахад нүд нь анигддаг. Биеийг нь нард, мирр, зуун наст зэргийн хольцтой үнэртнээр угааж ариулсан байв (Лук 23:56; Иохан 19:38–40-ийг үзнэ үү).

Зураг чимэглэлийг Ноа Рэган

Зураг
Даавуунд ороосон шарилын дэргэд зогсож буй хүмүүс

Цогцсыг даавуунд ороож; хамаатан садан, хөршүүдтэй нь уулзах боломж олгохоор гэр бүлийнх нь гишүүний гэрт аваачжээ (Үйлс 9:37-г үзнэ үү).

Зураг
Биеийг дамнуурган дээр тавин зөөж буй нь

Ихэвчлэн нас барснаас нь хойш найман цагийн дотор цогцсыг бунханд аваачдаг байсан тул бүх зочинд шарилыг харах боломж гардаг байв (Лук 7:12–14-ийг үзнэ үү). Эмэгтэйчүүд үйл явдлыг удирдаж байлаа. Гэр бүлийн гишүүд гашуудлын шинж тэмдэг болгон хувцсаа урав.

Зураг
Нээлттэй бунхан руу орж буй эмэгтэй

Зарим бунханг хад ухаж хийдэг байсан (Матай 27:58–60-ыг үзнэ үү). Бунхан руу орох нүх жижигхэн байсан тул хүмүүс бөхийж ордог байв.

Зураг
Бунхны чулуун тавцан дээр тавьсан цогцос

Цогцсыг чулуун тавцан дээр тавьсан байна. Хулгайч, амьтан орохоос сэргийлэх үүднээс бунханг том дугуй чулуугаар хаасан байлаа.1

Есүсийг Лазарыг үхэгсдээс амилуулсны дараа шавь нарт нь хайртай хүнээ алдсандаа харамсахаас илүү найдах хүчтэй шалтгаан байсан. Есүс Христийн ачаар “булш нь ялалт үгүй байж мөн үхэл нь гашуун бус бай[сан]” тул тэд үүнийг үгүйсгэж чадахгүй байв. (Мозая 16:7).

Эх сурвалж

  1. Хэнри Даниэл-Ропс, Daily Life in Palestine at the Time of Christ (trans. Patrick O’Brian, 1962), 328–33; see also Bible Dictionary, “Burial”-ийг үзнэ үү.